Дэмийрэл



Зиаа  сайхан амарч байна уу амьдрал болсон хойно амарч  зугаалж байх нь зүй ёсны хэрэг.  Би айррр ажилтай амарч чадахгүймөө ёстой үстэй толгойноос их гээд л ярьцгаадаг . Ажлын төлөө төрсөн юм шиг нээх хэнхэгтэй гэдэг нь нтр .  Ажил яах вэ наад бие хаа эрүүл мэндээ анхаараач өдөр шөнөггүй л ком ширтээстэй өдөржингөө л нэг сандал дээрээ суугаастай  босох завгүй л ажлаа хийж байна аа л гээд байдаг . Нээрээ ажлаа хийж байна уу гээд хартал  файсбүүкээрээ Candy crush тоглоостой . Наад захын жишээ энэ .

 Та наад бичиг баримтаа үзээд  гарын үсэг нтр  зураад тамгаа дараадах гэсэн чинь за одоохон одоохон энэнд нэг хүний материал үзэж байна   гээд хальт хартал  Candy crush тоглоостой . Аль ч байгуулагын ажилчин албан хаагчид төрийн ба төрийн бус ажилчид бүгд л иймэрхүү байх жишээний . За энэ ч яах уу эрхэм 76 улсын их хурлын гишүүд бол  бас иймэрхүү. 

Зурагтаар их хурлын чуулганыг хараадхъя гээд л суваг дээрээ тавьтал  хэн хэн л урдаа  том том л Tab  нтрээ тавьсан л тоглож байх жишээний .  Зиааз энэ ажил албаа зохицуулаад амралт чөлөөт цагаа аль алийг нь зохицуулаад байвал аштай юу даа. Би л ажилтай гэсэн шиг ажлын байран дээрээ байгаастай эсүүл гадуур ажилтай орой ирнэ ээ гээд явжгаа хүмүүс ч бий тэгсэн  тэд нар нууц амраглаал буудал нтр болоол явжгааг хэн үгүйсгэхийн .
  Үнэхээр ажилтай байна уу гэхээр үгүй ч юм шиг тийм ч юм шиг.

Ажилтай гээд илүү цагийн ажил хийгээд яваад байгаа хүмүүс  байгаам болов уу даа. Хөдөлмөрийн хуульд чинь 22 хоног байх атал 28 аас 30 болоол хөдөлмөрийн хууль зөрчигдөөд л явжгаа хүмүүс ч бий . Эсүүл илүү цагийн 1.5 дахин ихэсгэж өгөх байх л даа . Гэхдэээ ингэж өгдөг газар байгаачуу үгүйчуу  мэдэхгүй ээ.  Ингээд яриад байвал дуусахгүй ярисаар байгаад таарах байх . 

 Илүү цагаар ажиллаж байгаа за тэгээд 1,5 дахин исэхгэж өгдөг газар байхгүй байх гэж бодох юм . Татвар энэ тэндээс шалгалтынхан үзэж харагдахаар зөрчилттэй биш гэж үзэгдэж харагдахаар өө сэвгүй байгуулага компани харагдуулахаар  тайлан тооцоо хийжгаа байж л байгаа энэ бол бүүр хэвшил болсон байх жишээний .  Энэ их балай төрийн ба төрийн бус компанид ажилд орох ажил хийх гэхээр цалин авах гэж байдаг мөнгөө баахан л татварт төлөөл дуусчих байх шиг элдэв шалдав даатгал ч гэнэ үү нийгмийн даатгалын шимтгэл ч гэнэ үү  хүн амын орлогын албан татвар ч гэнэ үү  цалин бүтнээрээ авах биш энэ тэнд өгсөөр байтал тушаасаар байтал  гартаа үлдэх цалин маань хэд болж байгаа гээд бодохоор үнэхээр гурай нассс. 
За яахав бидний төлж байгаа Нийгмийн даатгалын шимтгэл гээд байгаа чинь эргээд бид нарт тэтгэвэрт гарсан хойно оо энэ төлсөн мөнгөөрөө тэтгэвэрээ аваад сууж байх нь гэж бодохоор  хэрэгтэй ч байх шиг .  Зиааз энэ цалин тооцоо ч яахуу болох биз. Болох биз гэсээр байгаад бас  анхаарахгүй анзаарч харахгүй бол бас болохгүй байх аа гэж бодном .

Бид нар  ажил хийж байгаа юм болохоор бас энэ  хууль тогтоомжоо сайн уншиж судлаад үзвэл бидний мэдэхгүй зүйлүүд гараад байна шүү . Жишээ нь хөнгөлөлт эдлэлт юу байна төрийн байгуулагат ажлуул юу хөнгөлөлт эдлэхээр байна юу тусламж авахаар байна гээд л уншигдаагүй мэдээгүй хуулиуд гараад байна .  Та нар амарч чадаж байна уу . Ажлын  өдөр ч яах уу ажлаа хиймээр болно . Хагас бүтэн сайнд амарч чадаж байна уу.  Ёооох нэг ажлын сүүлийн өдөр баасан ахын өдөр бүгдээрээ нэг газар суух уу гээд л . Ажлын ядаргаагаа тайлъя гээд л нэг газар сууж дуулна бүжиглэнэ. 

 Энэ бол амьд явсаны  минь залуу нассан дээр явж байгаа жаргал гээд л. Юутай ч сайхан л амьдраад ажилаад л жаргал зовлон 2-ийн хооронд л  далбилзаж далжигнаж дэрвэлзээд явж л байна даа гэж. Амьдрал уу.. Амьдрал сайхан байна өө .  Өнөөдөр үү ... өнөөдөр гэж нэг иймэрхүү  л  өдөр  байлаа . Амарсан шиг амарлаа . Яаж амарлаа гэж үү.  Ингэж амрах шив дээ.  Өнөөдөр нар мандсан уу ингэхэд.. Унтаж байхад л босоорой банштай цай болчлоо бос бос бос гээд хэллээ.

Цагаа хартал 09 цаг.. Өөө юувдээ унтаж амраахгүй .. Бос оо бос босож тэр ажил төрлөө хөөцөлд  өдөржингөө унтана гэж юу байсын.  Босмоор боллоо шууд л ухас хийж банштай цайгаа баримаар болтол наад нүүр гараа угаааааа гэж ээжид загнуулмаар боллоо.  За нэг сайхан амрая гэхээр зүгээр суухгүй заавал ажил ар араас гараад байх юм аа . Зүгээр гэртээ суугаад гэдсээ илээд  хөлсөө үнэртүүлээд  хулмас шивэрээ үнэртүүлээд л хоол идсэн шиг ээ буйдан дээр хэвтэж байх шиг жаргал хаана байна аа  гэж бодох байх . Өө тэгээд  гэртээ налайгаад гэдсээ илээд тамхиа татан баахиулан суужгаа айл гэрийн өрхийн тэргүүн нь хүүхдүүдээ дэлгүүр лүү тийм юи аваад ир тийм ч архи аваад ир гээд л хүүхдүүдээ зараад л загнаад л зандчаад суужгааг хэн байг гэхэв. 

 Эхнэрээсээ мөнгө гуйх гэж хэрэлдэн зодолдон нүдэлдэн  , эцэс сүүлдээ нээх сайхан зан нь хөдлөөд эхнэрээ болон найз бүсгүйгээ панаалдан сайхан сайхан үгсээр урсгаж өгөх шиг юм байхгүй. За мэдээж яахуу панаалданд орно биздээ эсүүл үгүй юу  мэдэхгүй ээ..  Ажил хийнэ ээ гэдэг бас байна аа байна . Ажлыг хийсэн шиг хийвэл бас сайхан .  

За маргааш ажлын шинэ долоо хоног боллоо  бас л ажлаа хийнэ хөөцөлдөх юм байвал ийш тийш санжигналдан явна энэ тэндхийн байгуулага энэ тэрээ орж гуйлга гуйна  баримт бичиг хөөцөлдмөөр болно энэ тэндхийн дарга нартай уулзалдахаар хүлээн хэдэн цагаар ч хамаагүй хүлээнэ  гарын үсэг зуруулах гэж өдөржингөө л хүлээнэ  царай алдана тэгж нэг гуйлга гуйж байгаа маягтай баримт бичиг дээр зурга тамга дарна ингэсээр байтал өдөржингөө болно .  Ийш тийш явахаар замын түгжрээ болно . 

Ингэж нэг долоо хоног  ийм л хэв маяг замналаар өрнөх биз.  Ажил хийнэ ээ гэдэг чинь нэг өрөөнд шигдчихээд суудаг ажил биш гэж бодном . Өдөржингөө л нэг сандал дээр сууж л байдаг гэж бас бодномгүй . За тэгээд ажил хийж байгаа хүмүүс ямар байдгыг мэдэх байх өө. Зиаа амьдрал нэг иймэрхүү л байна амьдрал үргэжилсээр л байна ямартай ч .. Амьдрал уу... Амьдрал сайхан байна өө гэж хэлээл яг үнэндээ сайхан байна уу муухай байна уу гэдгийг хэн хүнггүй л мэдэх биз .

 Бид өөрсдөө ийм л зантай болсын шүү дээ. Нэг л их сайхан хүмүүс нэг л их өгөөмөр сэтгэлтэй цайлган хүмүүс . Сайн нэр зүүх гэж сайн хүн болох гэж долигнуур зан гарган хээл хахуульд автаж хандив тусламж өгөн авалцаж байх жишээний . Амьдрал сайхан байна өө манай монголчуудын хувьд тийм ээ иймэрхүү байвал сайхан л байна нтр. Нэрэлхүү зантай шүү тэгж байгаад манай монголчууд ядуу орон гүрэн байж Тэгээд л энэ тэндээс хандив тусламж хүсээд л хандив өгөхийн нэрээр энэ тэндээс мөнгө завших гэсэн нэрний доор хэдэн компаниуд мөнгө завших жишээний . Амьдрал ийм байхад сайхан байна уу.. 

 Дөнгөж хэдэн сартай хүүгээ зодон нүдэж , хэдхээн настай хүүгээ заазуурдаж тэр байтугай аав нь төрсөн охин оо хүчиндэж , барилгын дээврээс төмөр унаж хүний амь эрсдэллээ , барилгаас хүн үхэж үхлээ энэ тэнд гэмт хэрэг гарч л байдаг . Сонссон сонсоогүй юм шиг үзсэн үзээгүй юм шиг харчаад хараагүй юм шиг   иймэрхүү мэдээ мэдээлэл харж уншсаар байтал сүүлдээ уншчихаар юм олдохоо байх нь . Иймэрхүү байхад бидний амьдрал сайхан байна уу.. Мэдээж аль болох гэгээлэг талаас нь харах байх л даа . 

За тэр хүн үхээ л биз зодоон нүдээн алаан талаан хийгээ л биз  хүчиндээ л биз энэ бид нарт ямар хамаа байна аа.. Бидний хүүхэд ийм биш болоо бидний амьдралд иймэрхүү зүйл болоогүй бол болоо гээд л Амьдрал сайхан байна өө сайхан гэж хэлж байгаа зарим нь байж л байгаа мэдээж. Нэг асуудал.. Энэ хамаагүй гээд байгаа нь  үнэхээр хамаагүй юм болов уу хамаатай юм болов уу ? Зиаа энэ яриа сэдэв дуусахгүй нь...   Юутай ч амьдрал сайхан байна өө тээ

0 comments: