Амралтын 2 өдрийн гиеүрэл


Зиаа би гэдэг  амралтын өдөр  гэртээ сайхан  гэгч нь манараа л  нэтээр элийрч балайраад орон дотроо ногоорч элийгээд хэвтэж өнжих шив дээ.  Өнөөдөр бүтэн сайны орой. Өдөр хоног ч хурдан юм аа.  Амарсан болсон уу гэхээр амарсан. Яаж амрав гэхээр өөө дэмий шахуу. Өнөө л хийдэг ажил . Ямар ажил билээ . Гэхээр яагаав нэт орж файсбүүк орж блог нтрээ бичиж унханддаг ажил . Аяя ая ингэж амарч байгаамуу . Тэхх өөр яах билээ . Амралтын хоёр өдөр  босоод л өөрийгөө толиндоо  хартал яасан аймэр харагддынмдээ . Тэр сахал самбаа үс нтр нүүрний үрчлээ нтр лооол..

Гэрээс нээх гарах дургүй болоод байх шиг гарлаа гэхэд хаашаа хэнтэй гарахын билээ тээ . Гарлаа гэхэд үр бүтээлтэй гарахгүй бол худлаа гарах гэж гэеүрээд л..  Ажилгүй байх зүгээр гэртээ зүв зүгээр сууна гэдэг чинь яасан айхтэр юм дээ. Зүв зүгээр суугаад байхаар улсаас чамд зүв зүгээр суусан гэж надад ч чамд ч хэн ч мөнгө өгөхгүй биз дээ . Мөнгө гэснээс нэг цалин нтр зээл авч үздэг ч юм билүү . Яах гэж . Яахав нэг айл гэр бүлж орон сууцтай болдогымуу л гэж. Эхлээд байраа бэлдэхээр сав суулга аа авгайгаа бэлдээч гээд л . Орон сууц сонирхож үзээгүй биш үзсээн үзсэн .

Яаж үзэв . Яахав энэ тэндхийн баригдаж байгаа барилга байгууламж гээд л үнэ өртөг аль байр дажгүй байна энэ тэр гээд л . За тэгүүл үнэ  нртийн судалж үзсэн үү чи . Гэхээр . Үзсээн үзсэн үзэхээр барахав . Тэгсэн ингэж бодлоо орон сууц авч байхаар хотоос зайдуу лагерь зуслан гээд байгаа газар дээр  нэг давхар өвөл зуны байшинтай болчдын билүү гэлээ .  Боддог бодол шүү. Тийм . За тэгүүл наад зах нь усны асуудал тог эрчим хүчний асуудал гарах байх даа . Тэгэх байх л даа . Бас л их мөнгө төгрөг зарахнээ . Харин ээ сайн л судлаад үзэхээс .

 Орон сууцанд ханын дунд тааз ширтэж байхаар   лагерь зуслангийн байшинд дээр цэвэр агаарт хэвтэж байвал зүгээр юм биш үү гэж бодлоо . Бас л зүйтэй шүү . За тэгэхээр  дэлгүүр хоршоо хүнс автобус үйлчилгээний газарууд байх хэрэгтэй. Энийг судалж үзээрэй гэлээ . За гэлээ .  Иймэрхүү зүйлүүдийг бодсоор байгаад сүүлдээ мэдэхээ байчдын байна .  Хүн гэдэг нэг л зүтгэчихэвэл тэр чигтээ шүү . Би жишээ нь орон сууцанд орьё гэвэл орно давхар байшин бариад амьдрая гэхээр бас  адил . Би энэ бүгдийг дан ганцаараа шийдэхгүй мэдээж . 

 Бүхнийг би би гэсэн шиг шийдээд байвал хамт амьдардаг хүний маань үүрэг роль алга болчих биз тэгэхээр л харилцан ойлголцож хамтдаа хичээж зүтгэж байж нэг саналтай байж л амьдрана шүү дээ.  Мөнгө үү.  Мөнгө гэж зүгээр нэг цаас шүү дээ .  Зүгээр нэг цаас .  Энэ мөнгийг яаж олох яаж хийдэг яаж үйлдвэрлэн хэвлэж гардаг нь надад нээх чухал биш . Юу чухал гээч . Хүн мэдээж ажил хийнэ тийм үү . Ажиллаж байсан хэдэн хоног сарын цалин аваанз гэж авна аа даа. Тэр цалин аваанз нтрийг мөнгө гэнэ . Ажил бас зүгээр хийнэ гэж байхгүй ээ . Яаж хийнэ гэж . Яахав ажилдаа өөрийн гэсэн эзэнтэй өөрийн юм шиг. Тэгж байж л  хүч хөдөлмөр хөлс шингэсэн энэ мөнгөөрөө юу хийх үү юунд зарцуулах уу гэдэг бас асуудал. Түрүүвчиндээ мөнгөтэй бол өөр хэрэг.  Мөнгөтэй бол өдөржингөө магадгүй нөгөөдөр юу юу хийхээ төлөвлөөд ургуулан бодсон байж магад шүү.Миний мэдэхээр харж байгааг хараад байхаар хэдэн сараар ажилгй гэртээ зүв зүгээр сууна гэдэг ёстой шоронд байдаг хүмүүс шиг галзуурах байлгүй.  

Зиаа тэгээд амралтын өдөр  хоногоо аргацаасан байдалтай сууцгаах биз нөөтээ асаасоон хэн нэгэнтэй хэрүүлээ хийгээд л хэн хан өдөр хэнийгээ дээш доош нь хийх гэж оролдоод л бие биенийгээ явуулаал өөрсдийгөө хөөргөн баясгасан оройжингоо л чатлаад суужгааж  ккк . Хүн гэдэг сурах хэрэгтэй зүгээр суух биш сурч хөдөлмөрлөх хэрэгтэй сурч боловсорноороо ирээдүйд юу алдаж онож  юугаа алдсанаа мэдээд амаа барьж суухгүй биз.  Мөрөөдөл гэдэг юмыг мөрөөдөөд мөрөөдсөөр байгаад ханалаа шүү одоо нэг бүтээх тал дээрээ ажилахаас тэ. Мөрөөдөлөө биелүүлэхийн тулд л би юугаа золиослох хэрэгтэй вэ.  Юугаа золиослон байж болох уу.  

Юу хамгийн үнэ цэнэтэй вэ гэж асуулт гарч ирнэ. Юу байж болох уу мэдээж цаг уу цаг л байх. Цаг заваа золиослон байж үр өгөөжтэй чанартай жинтэйхэн шиг л сурч ажиллах л хэрэгтэй энэний тулд ажиллах хэрэгтэй. Ажиласанаар мөнгө олохдоо биш. Өөрөө өөртөө хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Мянга чамд мөнгө байгаад бол чи үнэ цэнээ алдах л байх..  Зиаа мөнгө бол хэрэгцээ л дээ мөнгийг газраас ургаад гараад ирэхгүйг, модноос ч тэр өөр юунаас ч байдын.

Мөнгийг яаж олдог уу янз бүрийн аргаар олно. Ажилчин хүн бол хөдөлмөрлөж олно ,  зарим нэг хүмүүс нь янз бүрийн аргаар олно, зарим нь ч аргаа барсан үедээ ор дэрний ажил хийж байж мөнгө олно.. Мөнгө олохдоо бол амархоон.. Харин яаж олох вэ гэдгийг л хувь хүн оюу ухаан тархи толгойгоороо удирдана..  Мөнгө , мөнгө цагаа золиослон байж олсон мэдлэгийг хэн ч надаас ч бай чамаас ч бай салгаж чадахгүй..Тиймээс л дорвитойхон л мэдлэгтэй боловсролтой ажилтай байж л амьдралдаа суралцана..

0 comments: