Нэг тийм мэдрэмж



Хүмүүс миний онгод орчлоо гээд яриад байдаг даа. Хүмүүс ч юу байх уу энэ  том том яруу найрагч сэтгүүлч , эрдэмтэн мэргэн профессор гээд л.  Мань мэтэд үхсэн хатсаныхан онгод орж ирэх билээ тэр онгод энэ тэр  ороод яадаг ч юм бүү мэд . Чи онгодттой байна аа уран бүтээлийн арвин их туршлагатай байна аа онгод орно оо гэдэг чинь чамайг хэлэх байх даа гэж. Хуучин цагт компүүтер гэдэг зүйл байдаггүй байхад эдгээр мундаг хүмүүс гэх нэр тодотголтой хүмүүс үзэг цаас барьчаад л өдөр шөнөггүй л зохиол найраглалаа бичээд хонон өнжин тог цахилгаанаа гарздан байж сууж бичдэг байсан байх гэж бодох юм.

Мэдээж бичдэг байсан байх л даа. Одоо өнөөдөр хүн бүхэн л компүүтер гэдэг зүйл дээрээ ажиллаж компүүтерийнхээ ард суучихаад л бүтээл туурвилаа бичдэг болоод нилээдгүй хугацаа өнгөрч байна. Миний бие гэхэд л нотебүүкний ард суучихаад л блог руугаа орон шинэ нийтлэл гэсэн цонх нээчихээд  бичиж эхлэхээрээ л би гэдэг хүн нэг л гоё мэдрэмж төрөх мэт. Нотебүүкний ард гэж дээ.. урд суухийг хэлжийн урд хойно оо ялгахаа байгаа юу даа :P. Нотебүүкний ард суучихаад яаж дэлгэц рүүгээ харан бичих билээ тийм биз дээ :P .

Зо тэгээд  хүний тархи оюу ухаан мэдээж яаадаг билээ тархинд орсон  үгс бүр санаанаас гарсан үг бүрийг кээбоордоо түрчигнүүлэн дуулгавартай аргаггүй хамгийн дээд  хурдаараа нэг ч үг үсэг гээлгүй орхилгүй алгасахгүй бичиж эхлэх тэр мөч яг сайхан мэдрэмж бас байж болохын. Харамсалтай өдөр алгасахгүй байнга бичээд байх цөөхөн байнга л бичмээр өдөр хоног байнга тохиолдоод байдаггүй л дээ.  За тэгээд ном унших дуртайг хэлэх үү гадаа нам гүмхэн дулаахан өдөр сандал дээр ном уншиж сууж байхад л сууж байхад миний урдуур алхаж буй  хүмүүсийн алхаа гишгээ хүмүүсүүдийн баяр баясгалан уйтгар гуниг яааруу сандруу тэвдүү алхаж байгаа гээд л  хамаагүй элдэв янзын бодол санаа толгойд  орж буудаг байх жишээтэй .

 Ингэж тэгж бага багаар баяжигдана бичмээр болохгүй бол толгой дотроос амар заяаг минь үзүүлэхгүй  байгаам шиг санагддаг байх жишээний .  За тэгээд нээх сүртэй онгод  ороод иржгаа болов уу гэж бодоол  сүртэй сүртэй бодлууд орж ирнэ ээ бас . Зиаа мань мэтийн блог бичдэг хүмүүсд бол яруу найрагч шиг сэтгүүл  шиг  зохиолч шиг онгод ороод ч яахав дээ зүгээр л блог бичдэг болохоос нээх асар их нээлт хийх гэж байгаа юм шиг сүржигнээд л байх хэрэг байгаачуу тэ. Блог бичнэ ээ гэдэг хүслээрээ л дур зоргоороо санаанаасаа гарсаныг л бичдэг юм шүү дээ.  Нэг талаараа ч хобби ч юм уу гэж хэлэх байх л даа.  Хүмүүс нэг тийм өөрийн дуртай юм аа хийхээрээ өөрийгөө мэдэж өөрийнхөөрөө байж чаддаг бас өөр нэг хүмүүс болохоор чиний наад бичээд байгаа зүйл чинь чамд хэрэгтэй юм уу  шалл хэрэггүй юм бичээд цагийн гарз гээд хэлээд байдаг. 

0 comments: