Өнөөгийн нийгэм ба блог хөтлөлтөө гэж


Одоогийн бидний амьдарч нийгэм гэж нэг иймэрхүү ядарсан зовсон эцэж туйлдсан энэ тэнд явж байхад гудам булан тохойгоор согтуу хөлжүү хүмүүс хаа сайггүй л харагдах боллоо.  Эрэгтэй  эмэгтэй гэлтгүй л хэн хэнээсээ дутахав гэсэн шиг гуйваж дайваад л яаасан ч эвгүй харагддагын .  Хажуугаар нэг зүгээр өнгөрөөд явчихгүй заавал нэг үг хэлж хараал хэрүүлээр хэлж гарна , хараана , зүхэнэ . За энэ архиа уусан гарууд ч яахуу ууж иддэгээрээ мөнгө төгрөг нтр нь илүүдээд байгаа юм байгаа биз. Мөнгө төгрөг нь илүүдэхээрээ наргиж цэнгэж байгаа юм байгаа биз.

Гэхдээ хааяа наргиж цэнгэх нь зүгээр шүү хүний биед организмд спирт дутагдаж байгаагын илрэл бусуу. За ууж идэж байгаа хүмүүс нь ингээд  байж байдын байгаа биз. Тэгүүл цаана нь өлбөн зөлбөн өлсөж цангасан тэнэмэл гуйлга гуйсан сохор бие эрхтэн эрэмдэг зэрэмдэг болсон хүмүүс  нэг жижигхээн хайрцаг урдаа тайвсан  амандаа нэг үг бувтнаад мөнгө хайрла мөнгө ах аа эгч ээ гэжгаа бололтой.. Явж байгаа хүмүүсээс 100 төгрөг хайрла гэж гуйна гувшина хэцүү ч юм аа даа энэ одоогийн нийгэм гэж...  Гуйлга гуйлгуулж байгаа аав ээж наруд нь гэж  юу л хийгээд байдын бүү мэд .юм уу настай хүүхдүүд л гуйлга гуйх гэж дээ .

 Хүний хорвоод төрөөд удаагүй байгаа юугаа ч мэдэхгүй бяцхаан жоохон хүүхдүүд гэж хүмүүсийн хөл хөдөлгөөн алхаа гийшгээнд гишгүүлж дайруулчихгаад л хэцүү хэцүү . Их хотын уур амьсгал  өдөр хоног өнгөрөх тусам өнгө нэмсээр л , өнгө төрх нэмэхийн хэрээр аар саар юмнууд хотын өнгө үзэмжийг бохирдуулаад байх шиг . Энэ тэндгүй чанартай чанаргүй өндөр шилэн хийцтэй барилгууд сүндэрлэнэ боссоор л. Зам . Замын хөдөлгөөн улаан ногоон шар гэрэлнүүд  анивчиж ассаар л ар араасаа цувран явах төмөр хүлэгнүүд тоос манаруулан утаагаа савуулсаар л зөрөлдөн явсаар л.

 Энэ их хөдөлгөөн машинуудын дуу чимээ хүмүүсийн хөл тоосон дунд  амар тайван унтаж  , цэвэр агаар амьсгалж чадаж байна уу..  За  мань мэт ч яах уу эмэгтэй хүний нүдээр харвал энэ гуйлга гуйж яваа жоохон хүүхдүүдийг харж , энэ утаа нтрээ суунаглуулан явжгаа төмөр сэгүүдийг харан зогсох , ар араасаа цувран явах  авто замын түгжрэлүүд ,  сүртэй эрх мэдлээрээ сүрдүүлэн байгаа энэ олон нийгмийн жоомнуудыг хараад бухимдах , улс төрийн тогоонд ажиллаж байгаа эрхэм нөхдүүдийн байж байгаа байдал.. За тэгээд бухимдах асуудал байхгүй биш цалин тэтгэвэр тэтгэмж нөхөн олговор аар ямар мөнгө ч билээ  цалин нэмэхийн хэрээр бараа таваарын үнэ дагаад өсөх жишээтэй..  

Ээ ашгүй цалин нэмлээ гээд л баярлаад байж байтал  бараа таваарын үнэ нэмээд... Цалин мөнгө нэмээд ч хэрэггүй болжгаам биш үү.  Одоогийн бидний амьдарч байгаа нийгэмтэй нийцэж байна уу .. За тэгээд олныгоо бараадаад гараа өргөөд нийцэж байна аа гэж хэлэх байх.. Нэг хэсэг нь нийцэхгүй байна аа гэх байх .  Одоо үед шударга үнэнчээрээ явсан хүмүүсүүд нь хохироод  худал хуурмаг хээл хахууль авилга өгсөн хүмүүсүүд нь завшаад байгаа бус уу.. Хэн хүчтэй байна тэр нь дийлнэ хэн мөнгөггүй байна тэр нь шороо үнгэнэ гэх мэтээр одоогийн нийгэм ийм л байна..  За энэ ч яах уу алий болгон бухимдаад л яваад байх уу дээ өөрийн амьдралаа нэг дөнгөн данган аргын олоод учрыг нь тунгаагаад явж байвал болоодоо. 

 Энэ 10 жилийн хүүхдүүдийг багш нарууд нь ингэж дарамталдаг гэж байна шүү цаана чинь . Ангийн хүүхдүүд нараасаа судалгаагын аваад хэн хэний аав ээж нарууд нь боломжын байна хэн нь боломжын бус амьдралтай байна гээд дугаарлаад ангилаад тависан байх жишээний.  Нэг айлын хүүхэд хичээлээ хийсэн байж гэнэ л дээ тэр нь яах уу гэр хороололд байдаг гэнэ. Амьдрал нь яахуудээ тааруу юмсанж. Тэгсэн багш  хараад буруу байна дахиад хий гэж гэнэ.. Төлбөрөө төлөхгүй бол хичээл дээр битгий суугаарай гэж бас дарамтлана.. Эсвэл сая төгрөгний утас барьсан хүүхдийг хараад  танай ээж аав яасан баян  гэж бас хэлнэ. Хүүхдүүдийн дүнгээр  боож дарамтлана. Албаар унагааж төлбөртэй давтангын шалгалт өгч  дарамтлана .

Ингээд бодохоор хүүхдийн хүмүүжил боловсролд яаж сайнаар нөлөөлөх билээ.  Сургууль цэцэрлэг аль нэгэн байгуулаа ч бай заавал ар өврийн хаалгаар  танил найз нөхөд гээд л ажилд оруулна .  Энэ мэтээр ажиглаад үзвэл бидний эргэн тойронд нуль бухимдал байгаа бус уу.. 100 төгрөгтэй байснаас 100 найзтай байсан дээр гэдэг..  Уул шугамандаа 100 найз байтугай нэг ч гэсэн сайн найз гэхээр ховор болж.. Эсвэл сайн яваа нэгэндээ атаархаж муу санаа агуулж ар нуруугаар минь хутга шаах гээд л байж  байдаг эсвэл  худал хэлж  нүүр гаргаж хумхай сэтгэл гарган явж л байдаг энэ нийгэм тэр чигтэй бохир болж .

Ингээд бодохоор бухидахаас ч яах уу.. Зарим нэгүүд нь залуу хүн байж өөдрөгөөр хар л гэхий . Өөдрөгөөр хараад байхаар сайжираад байсан юм байхгүй гэрэлтэж сааралтсан амьдрал харагдахгүй байгаа мэт. Залуу хүн гэхээр өөдрөгөөр харах ёстой гэж үү бухимдах үедээ бухимдаөж стессдэж байх үе гарна .. Худлаа амьдрал сайхооон байна оо гээд явжгаа хүмүүс байж л байгаа байх.. Бухимдах зүйлүүд ар араас гаран ирсээр хэвлэл мэдээллээр цацагдсаар л..  

Ер нь  блог гэж өөрөө юу гэсэн үг вэ. Би ч гэсэн анх бичих дээ будилж төөрч бичих гэж элдэв янз янзаар л үзэж билээ.  Тэгүүл блог бичихийн утга учир юунд оршино вэ ? .. Блог бичдэг залуучууд маань янз янзаар хариулах биз..  За хэлье л дээ би чадах чинээгээрээ бололцоогоороо л..  Зарим нэгүүд нь уйдаагаа гаргах гэж бичдэг гэх байх.. Зарим нь өдөр тутмынхаа үйл явдал өнөөгийн бидний амьдарч буй хүрээлэн юу тохиолдож байна тэр бүгдийг багтаасан санаагаа бичдэг гэж хэлнэ.. Зарим нь болохоор том том яруу найрагчуудаасаа би юугаараа дутахын гээд өөрийнхөө зохиосон хөөрхөн шүлэгээ бичдэг гэж хэлнэ... Зарим нь болохоор блог бичдэг хүнд нь биш бичиж байгаа бүхий л зүйлд нь дурлана энэнээсээ болж блог хөтлөх гэж бичиж байна гэж хэлнэ ...   Блог бичихийн утга учрыг ойлгосон хүн бол байнга бичих гээд байдаг юм..  Блог нээсэн гэж хэлнэ ..

Нээсэн блогоо ар гэрийхэндээ хэнд ч хэлэхгүй найз нөхөддөө ч хэлэхгүй зөвхөн миний орон зай гэнэ.. Миний орон зайд хэн ч нэвтэрч чадахгүй миний найз нөхөд ар гэрийхэн блог бичдэг гэдгийг мэдчүүл шоолох байх даа гэж хэлнэ..Ичмээр юм аа ч гэж хэлэх байх.. Ичснээсээ болж блогоо устгана .. Устгах гэж оролдсон боловч блогоо хаана. Янз бүр л болцгооно..  Блог бичдэг мань мэт хүмүүсийг бол ажилгүй оюу санааны хоосролд орсон мангар юмнууд гэж зарим нь боддог юм шиг байдын байна лээ.

Харин хэн нь хоосролд орсон байх нь сүүд нь мэдэх биз гэж бодном.. Блог бичнэ гэдэг өөрөө өөртөө мэдлэг боловсрол олгоно уу гэхээс хийх ажилгүйдээ биш оюу санааны хоосролдоо ороод байгаам биш.. Өөртөө өөртөө хэсэгхээн хөрөнгө оруулалт хийж байна аа гэж ойлгогдохоор байгаа юм.. Хэдийгээр  яруу найрагч сэтгүүлч  нарууд шиг мундаг нийтлэл бичиж чадахгүй ч гэсэн энэ гого блог гэдэгт орсноор хов хоосон цаасан дээр хар бэхээ дусаан мөрөө үлдээнэ гэдэг бас сайхан хэрэг биш гэж үү.. 


0 comments: