Зуны өдрүүд үргэжилсээр л


Зуны өдрүүд үргэжилсээр л.  Халуу шатаад  л ,  хүн гэдэг чинь бас хэцүү юм байна шдээ амьд хүн юм болохоороо халуунд шатаж үхэхгээд аажим аажимаар ажиллахаа болиол. Хаа нэгтээ голд ч юм уу beach – д орох гээд мөрөөдөө л гэрт байхдаа энэ тэнд очиж сэрүүцэх аргаа бараад л , болкан дээр гарч зогсох холгүй юм болжын .  Энэ нар хүртэл новшироод  арван хэдэн цаг тэнгэрт дүүжлээстэй байгааг хэлэх үү өдрийн уртыг ашиглан дэмий тэнэх нь нрс ихсээд байх шиг . Юу  юуггүй л хөдөө хээрээр зугаалмаар санагдаад байхын . Хүн гэдэг ажлын төлөө төрсөн юм шиг робот биш .

Ажлын бүтээмжийэ ашигт үйлийн коэф-тийг бол тэгээр заажгаамаа .  Хүүхдийн баяр  гэж өнөө маргаашгүй л болох гэж байна . Баяр найр наадам гэж айраг цагаа идээ эргүүлж байтал зуны улирал тэгэсгээд дуусна . Маргааш гэж нэг өдөр 6 сарын 1 гэсээр  баахан нялхарч өгөх байх даа . Том жижиггүй л  хаа сайгүй л Сүхбаатарын талбай хэсгээрээ хавь орчим хүмүүсүүдээр бялхаж байх биз .  Ажилаасаа тараад л гэртээ ирэхээр бодролд орон зав зай гарахгүй л тэгсэн хирнээ завтай ч юм шиг өдрийн талыг өнгөрөөх юм.

Би өдөр болгон л нэг хүнийг боддог . Бас зүүдлэнэ . Би мэдээж түүнд үнэхээр сайн . Гэхдээ хайртай гэж хэлдэг гэхдээ бодохнээ хайртай гээд хамаагүй хэлээд баймааргүй юм шиг .. Яагаад гэхээр хайртай  гэдэг үг хямдхан үг биш шдээ үгүй юм уу.  Миний хувьд тэр хүн их үнэтэй зүйл л дээ .  Хүмүүс хоорондоо мэссэнжэр гэдэг зүйлээрээ бие биендээ харилцаж байхдаа хайраа хайртай гэж хэлцгээдэг . Гэхдээ би хамаагүй хэлээд байдаггүй л дээ . Яагаад гэхээр . Хэн хэнийгээ алдахаас айсан эмээсэн. Үнэ цэнэтэй үгийг бас алдахаас  айсан байх л даа.

Түүнд хайртай гэж хэлээд л хэзээ нэгэн өдөр хэзээ нэгэн цагт алдчихвал  надад энэ үнэ цэнэтэй байгаа гээд энэ үг  үлдэхгүй болоол тэр байх . Би хүмүүсийг  хардаг аждаг анзаардаг . Тэд хэтэрхий их үнэ хүндгүй амьдраад байх шиг . Юм л бол өөрсдөө гуйж гүйж гувшиж уйлж унжиж , бүхнийг үнэ хүндгүй хийгээд байх шиг . Бид бүхэн л хүний , хүмүүсийн нэгэнт амьдарчихсан ийм л амьдралаар амьдрах гэж энэ хорвоод төрөөгүй лав .  Үүнтэй адил хайртай хайртай гээд хэлээд байгаа тэр үг өдөр болгон амнаас гарахдаа алга болоол байх шиг. За за орой болчлоо унтаж амарлаа . 

0 comments: