Дурлаж үзэхсэн



Дундуур сэтгэлийн зайг чамаар дүүргэж
Дуу болсон сэтгэлээ хайрын орчлонд илгээж

Хэн нэгэн бүсгүйн уяхан бүхнийг хүсэмжилж

 Хэмжээ ХЯЗГААРГҮЙ нэг дурлаж үзэхсэн

Болжмор жиргэсэн уулсынхаа бэлд хүн чулуу шиг хөшиж

 Бодол сэтгэлийн мохордох нандин бүхнийг бясалгаж

Таван махбодийнхаа гал усыг харшуулж

 Тарлан заяатай орчлонд үхтэлээ дурлаж үзэхсэн

Бороотой цэцэгтэй зуныг мөрөөдлийн далайд урьж

 Бодлын минь уулзвар дээр чи минь надад ирэхэд

Чамайг гомдоож чадхааргүй дурлаж нэг үзэхсэн

Байгалийн сайханд зохицсон үзэмж төгс  зүрхэнд чинь

Бадран асах зуланд далавчаа хуйхалсан эрвээхэй шиг

Гал усанд үсэрч чинийхээ төлөө үхэх

Бодь бөгөөд амгалан жаргалант насандаа

Бодол сэтгэл минь цатгалан бүхий оршоод

 Орчлон хорвоогийн уудамд ганцхан  чамайг бодож

 Огоорч юу ч анзаарахгүй сэтгэлийн  жаргал эдлэж

 Зөвхөн чиний дэргэд байхын жаргалыг олж чамдаа  тэмүүлж

Зөн билиг итгэл үнэмшмээр

Зөөлөн хатуу ч ялгаж салгалгүй

Зовлонг туулсан ч хамаагүй дурлаж нэг үзмээр

 Бие сэтгэл бүх юмыг чамд зориулж

Бичээс үгийг хүртэл бүхнийг чамд  өгч

Би ганцхан удаа дурлаж үзмээр байна 

0 comments: