Хаврын улиралыг зурахуй



Гадаа ч бүрхэг байна даа хэдэн өдөр ийм л байлаа.  Хэзээ нэгэн өдөр тэнгэр цэлмэг болох биз.  Хаврын улиралыг зурахуй дор нэг л аялгуу зүрхний гүнд сонстох шиг.  Би хэнийгээ санаад байгаа юм бол.  Зөөлөн сэвэлзүүр салхи намайг үлээгээд л  тэр үнэрийг би мэдрэх нь нэг л өөр.  Нийслэл хотын Улаанбаатар хотын хөл хөдөлгөөн нь уйтай санагдах хийгээд эзгүй зэлүүд хээр тал голын хөвөөний дэргэд загас уургаа шидсэн шигээ майхантайгаа алсын алсад одоод явах хүслэм .  Хүн төрөлхтөн , хүмүүс бид яах гэж энэ суурин соёл иргэншил гэдгийг бүтээсэн юм бол.  Яах гэж яах гэж.  Ойлгомжгүй юм уу эсвэл . Эсэн бусын бодол эргэлдсээр л..

 Энэ амьдралын сайн муу ээлжлээд л аль алийг нь мэдэрч явах шиг жаргал үгүй мэт.  Тэр болгоныг эрэгцүүлэн бодсоор нэг л мэдэхэд сульдах нь яалтай ч билээ.  Эр хүн уйлдаггүй гэдэг эр хүн уйлахаар тэр айлын амьдрал нь  дорой сул болчдог гэлцдэг. Эмэгтэй хүмүүс бороо асгартал  уйлдаг байх л даа.  Бороо асгараад ч юу байхав за юу гэмээр юм дээ үг орж ирэхгүй байх чинь.  Хөдөө нутагт явж байхад л хонь малаа хариулангаа уул ус тэгшэрсэн газарт явж байгаа хүн холын холоос аялгуулан дуулаал  байх шиг тиймэрхүү мэдрэмж төрөх шиг гэгэлзүүр өдөр вэ дээ.

Ойрдоо үзээгүй үзэгдэлийг их л харлаа цас бороо холилдон орж энэ л өдрүүдийн турш нэг л өөр байгаа мэт. Эрчлэн хуйлрах энэ их эрч хүчээ би зөв л зарцуулмаар. Хийж байгаа ажил ар араасаа ундарсаар л хийх ажил надад их байна аа гэж бодох тусам ихсээд байдаг энэ л бодол  төрөх мэт . Хэн нэгэнд би тунирхах аваас харин тэр их овоорсон ажлуудыг би чимээгүйхэн амжуулчихаад л үлдсэн цаг хугацаандаа зүрх сэтгэл нтрээ чагнаад суух шиг сайхан юм алга .

Монголд орондоо би төрсөн минь учиртай. Монгол гэсэн дэлхийд данстай энэ монгол нэрээрээ монгол хүн гэдгээрээ монгол орны салхийг үнэртэж монгол цус монгол өнгө монгол аялгуу болмон ардын дуу бүгдийг мэдэрч байгаадаа азтай улс . Сайхан харцанд чинь дурлаж аар саар зүйл бүхнээс холуур яван эрэгцүүлэн боддог монгол хүн мэт .  Хааяа  адын бодол толгойд орж ирдэг ч нүгэлт  энэ л орчлонг хар цагаан өнгөөр будахсан даа гэж бодол минь дийлээд байх шиг.

 Хааяа ч гэсэн биеийн жаргал эдлэхсэн дээ гэж бодохлоор адын бодол төрхөөр нүгэлтэй ч юм шиг шашин шүтлэггүй мань мэтийн хүмүүс бол шал утгаггүй мэт биз.  Энэ амьдрал хэмээх энэ хөлгүй далайд жаргал зовлонг мэдрэх гэж далай тэнгисээс сувд алт шүүрэх гэж тэмцэж ядаж яваа л  монгол улсын хэдэн сая иргэн дундаас эгэл жирийн л хүн би .  Хүн гэдэг алдаж онож явдагаас хойш аливаа бүхэнд хянуур алдаа гаргах вийдээ гэсэн шиг ухаалгаар наанатай цаантай өгч буй хариу үйлдэл бүхэн дээр зөв зүйтэй хүсэл хясалыг сөрөн явж л байна.. Эмзэглэл гутрал бухимдал уйлагнал инээд баяр хөөр  хайр бүхий л  мэдрэхүй хийгээд сэрэл мэдрэмж бүхэн цогцолсоныг харах мэт .

Тиймээ би энэ үедээ цаг үе тэнгийн найз нөхөд ажлын хамт олонтойгоо мөр зэрэгцэн алхаж яваад өөртөө итгэл дүүрэн урдаа тавьсан зорилготой яваа хүн  мэт. Хаврын улиралын зурахуй дор. Өнгө өнгөөр зурсаар л. Өөрөө өөрийгөө зурахуй дор өөрийгөө таньж өөрийгөө олж таньж мэдэх гэж энэ орчлонгийн ороо бусгаас сөрөн явж байгаа нэгэн. Зурсаар л.. Хэр удаан зурахыг мэдэхгүй ч хаврын сүүлийн сар өдөр хоног үргэжилсээр л.. Амьдрал сайхан шүү . Хүн болгоныг хаврын улиралтай зохицдуулан зурсаар л өнга өнгөөр будсаар л .


0 comments: