Амьдралын үнэ цэнэ


Та нарын хувьд амьдралын үнэ цэнэ юу вэ.. Магадгүй хүн болгон энэ талаар өөр өөрийн бодол санаагаа илэрхийлэх гэж хэлэх байх л даа. Өнөөдөр би ингээд л бичээд л суугаад л байдаг.. Бичээд л бичээд л хэдий болтол хэдэн нас хүртэл хэр удаан хэдэн он хүртэл бичихийг би таашгүй. Хүн бүхэн л өөр өөрийн түүхээ бичнэ хүн болгон л өөр өөрийн амьдралын хэв маягаа хөөгөөд явна хүн болгон л амьдралын үнэ цэнэтэй гээд л.. Магадгүй бид нар бүгд л амьдралын үнэ цэнэ гэхээр гэр бүл байх гэж бодном.. Магадгүй бидний ээж аав эмээ өвөө наруудын хэлж байдаг сургаалийн үгс.

Би хүнээс үг сонсох дуртай. Ахмад хүний  үг сонсоно уу гэхээс биш тэр шалдар булдар мэдлэг боловсролгүй гаруудын үг сонсоол явалттай ч биш . Зарим нь ч үг хэлэхээр яасан ядаргаатай юм номчлолоод л  байхын хэнд хэрэгтэй нь чиний наад  үгнүүд үглээ яншаа юм дээ гэж  хэлэх юм . Хүнээс үг сонсоно оо гэдэг ямар хор хөнөөл болох биш дээ тэ харин ч надад хэрэгтэй юм хэлнэ үү гэхээс биш шалдар булдар юм хэлээд байв гэж . 

Үглээ яншаа минь ээ одоо болихын биш үү гэж хэлж байгаа хүн нь хүнээс үг сонсож сураагүй хөлдүү толгойт байхымаа.  Залуу хүн байж манай аав ээж өвөө шиг үглээд байхын яассс тамтай лайтай юм дээ далд ороод өгөөч зайлаач нтр. Ингэж хэлж байгаа хүнийг ойлгохгүй юм. За энэ ч яахав.. Амьдралын үнэ цэнэ гэх энэ үг өгүүлбэр бол ердөө л  гэр бүл юм л даа . Гэр бүлээс өөр юу ч биш байх нь. Зиаа надад хэдий чинээ эд хөрөнгө мөнгө бүх юм байгаад тээ энэ бүхэн амьдралын үнэ цэнэ мөн үү.

 Хүний газар сурч амьдарч байхдаа  захиж байсныг санаж байдын. Хүний газар хэцүү шүү биеэ бодоорой. Ээдээ миний хүүи хүний газар архи гэдэг юмнаас осол аваар гэдэг юмнаас холуур л явж байгаарай. Хүний нутагт саад бэрхшээл тулгарна тэр болгонд миний хүү шантарч болохгүй шүү.. Аав ээж хоёр нь хүүгээ чадна гэж бодож найдаж байна гэж хэлдгийг тодоос тод санаж байдын. Тэр үед нисэх буудал дээр ээж аавын хэлсэн үг захиасыг сонсоод л байхад хоолой зангирсан за тэгнэ ээ гээд л уйлчих гээд л байж билээ. Ингээд бодохоор миний амьдралын үнэ цэнэ миний гэр бүл юм.

0 comments: