Нас бол тоо


Нас яваад л байдаг . Нас нэмэхийн хэрээр буурь суугаад л намбалаг болоол нэг том аавын цээж гаргаад л тэгссс юу ч чаддаггүй нусаакаар дуудуул яаана . Өөө муу нусан буу минь нэг аавын цээж гаргаад яваад байсан чинь жулдрай банди байсан юм уу  гэж хэлүүлэх байх даа тээ . Нас уу нас бол зүгээр л нэг тоо. Амьдрал уу амьдрал үргэжилээл яваад л байна  хэзээ дуусах эсэх нь мэдэгдэхгүй  үргэжлээл байна . Харин тэгтэл хүмүүн бидний нас  жил жилээр яваад байдаг . Жил жилээр л нэг үрчлээс үүсээд байх шиг :P. Бидний өвөө эмээ наруудын мэдлэг гэж айррр зузаарсан байгаам шүү.

Мэддэг мэддэггүй үгээ амандаа бувтнаад л хэлээл  байна хэлээл дуусахгүй . Зөв ч бай буруу ч бай хэлснийг нь сонсоод л сууж байдаг мөн таар ч дээ.  Хүүхдүүд минь ээ та нарын үед байх даа гөө мөө их гялалзуулж явж байж билээ тэгсэн одооний энэ хүүхдүүд нээрээ үнэн ухамсаргүй цадигаа алджээ гэж хэлээл. Танихгүй хүмүүсийн хажууд төрсөн хүүхэд ач гучаа муу муухайгаар нь дуудаа л энэ эмээ өвөө нарууд уу.

Тэгсэн ингэж хуучилж байна аа . Хүүхдүүд минь ээ та нарын үед ч хүүхэд гаргах нь гаргаж л байлаа . Хэдэн настайдаа гаргаж байсан бэ гэтэл 17 нтр . Пэээ гөө мөө их догь насаа өвөө та гялалзуулж байж дээ гэж хэлүүл алуулах байх даа. Өвөө нь залуудаа энэ мээ эмээтэй чинь танилцаж билээ их олон удаа хадагаа буцааж байсан даа тийм ээ хөгшөөн гэж мэгээд л.  Эмээ шал балайнн хүүхдүүдэд ийм юм яриад л гэнэ.  Урьдны амьдрал залуу насандаа ямар байсан яаж яваад суусан нтр бол их л сонирхолтой байгаамаа. Одоонийх шиг ямар танилцаж хайр сэтгэлээрээ холбогдож сууж байсан биш . Тэдний айлын охиныг гуйна аа чи явж хадаг нтрээ бэлд гээв гэнэт л хулгайж авж байсан гэх зэрэг бага сага хэлээд амжссан .

Тэр үед  бол ханатай гэрээс л авдаг байж л дээ суйлаад л хулгайлаад л нтр . Одоонийх бол орон сууцтай айлаас богтолж авъя гэхээр ямар тоосго ханыг нь өрөмдөөд суйлаад хулгайлаад авах биш. Хонины ордны эрэгтэйчүүдийг гэрээс нь богтолж аваад суучихдаг талаар зурхай дээр бичссэн байна лээ . 

Хүний насыг бол ингэж хэлээд байгаа юм аа. 5 настай бол хаан мэт эрхлүүлж , 12 нас хүртэл бол  гэрийн ажил хийлгэж хичээл номын мөр хөөлгөдөг зодож янчдаг нас гэжуугаа , 14 өөс 18 нас хүртэл хайр дурлалын бүтэлгүй алдаж онож байдаг нас .  Хорин хэдэн настай боллоо би гээд л хорвоо барагдтал өдий ч байна даа гээ л . Хоёр дугуй нь дээрээ хайртыгаа сундалуулан суулгаж явжуугаад  20 хэдэн насан дээрээ бүдэрч унатал гээв гэнэт л 30 гараад өгөх биз.


 Гуч хүрээ л  нас явжийшүү дураак гэж  дугуй нь дээрээ холбилзоод байхын хүүхэд чи бид гурав багталцахгүймаа гээд л  дугуйтай  шаахаатай мотоцикл дээрээ сундалж явжгаад л цаашаагаа явчлаа . Гөө мөө их хурдан юм аа даа нас гэж талийч явна даа гэж санагдаад байж байтал шааригдаа л дөч рүү ороод ирнэ дээ.  40 нас хүрчлээ гэж амьдрал минь одоор л нэг дөнгөн данган дээрээ амьдрал минь болж байна дугуйтай шаахаа ч хэрэггүй болж дээ гээд л дугуйтай машин хөлөглөхөөс гэж мэгээд .  

Тэгэнгүүтээ  за хөгшөөн уулаа бие биеэ боды доо энэ чинь одоо юу юугүй өнкөрлөө шдээ  хөгшөөн гэсэн шигээ гэж хэлээл  боджээтэл тавь хүрчнэ дээ. Юу билээ 50 Тавь гараа л явж байталл хэдэн муусайн хүүхдүүдийнхээ ач гуч үзсэн шигээ баас шээсийг нь цэвэрлээл  ажилгүй эмээ өвөө болж дээ гээд хоол хүнсийг нь цуглуулаал хүрснээс нь хоол аваад хүрээгүйд нь өгөх гэж байтал  жарррррр хүрээд нассс зааз жаран нас. Гэтэл 70 хүрээд л явж байтал хэдэн муусайн хүүхдүүд чинь загнаад л зөнөг энэ тэрээр дуудаад явж байх биз. 70 насан дээрээ далан худалч өвгөн шиг худал үнэнийн мэдэхгүй хэрэгтэй хэрэггүй хов жив дуулаал хэдэн хөгшүүлтэй яриад суучихдаг нас байгаам . 

0 comments: