Санаанд буусан үгс нтрээ бичдиймуу дөө.


Санаанд буусан үгсээ бичдиймуу дөө.  Санаанд оромгүй үйл явдлууд энэ тэндгүй л гарсаар л. Санаандгүй явж байгаад баригдаж байгаа байшингийн доор явжгаад л юманд цохиулаад үхэж байх жишээний. Санаанд оромгүй нэг өдөр л хэн нэгэн  чиний хүүхэд энэ тэр гэх вий дээ. Залуу насандаа сахилгуутаж явсаны гай гэж  саваагүйтэж явсаны хар гай гэж нэг охиныг жирмээ болгоод л хүүхэдтэй болох жишээний санаанд оромгүй явдлууд гарах биз. Санаанд буусан үгс нтр ээ бичих  гэхээр бичих юмс үзэгдэл олдохоо байгаа юу даа энэ чинь одоо. Санаанд буусан үг бүрээ л үг үсэг хэлхэн холбож нийлүүлэн бичих гэж.

Тэгсэн бас болохгүй юм аа. Санаадгүй явж байгаад л  гэмт хэрэгтэн хамсаатан болох алийг тэр гэх үү. Санаанд оромгүй л сайхан найзалж байсан найз нөхдүүд бас урдуур хойгуур далдуур муулах жишээний эцэс сүүлдээ ад үзэгдэх шиг. Маш  өчүүхэн зүйлд л эмзэглээд байдаг болж.  Эмзэглэх ч яах уу байдаг зүйл болж. Эмзэглэж байсан амьд зүрх минь өрөөл бусдаас өөрийгөө ч хамгаалдаг ил бамбайтай ч болоод байгаамуу бүү мэд. Энэ нэг бодлоор зүгээр ч юм уу хэн мэдлээ.  Санаанд буусан үгс нтрхээ бичиж байхад ингээд бодоход би гэдэг хүн өөрийгөө зовоохгүй өрөөл бусдад хор хөнөөл учруулахгүй хоргүй үгүй мэт. Болох ёстой бүхэн болоол өнгөрөө биз энэ л амьдралын тойрогт явжгаа юм байна даа өнгөрсөн бүхэн өрнөөд л явж таараа биз.

 Амьдралаас авахыг нь аваад л мартах нэгийг нь мартаад л хуучин дурсамж бүхнээ дурсаад л дураараа зоргоороо өөрийн үзэл бодлоо илэрхийлээд явчихдаг энэ амьдрал сайхан мэт. Хүн болгон л өөрийгөө хэн юм бэ , би гэдэг хүн ер нь хэн юм бэ гэсээр өдий хүрч байгаа биз таньж мэдэхийн тулд л явжгаа .  Аливаа юмс үзэгдэл , шийдвэр гаргахдаа эргэлзэж тээнэгэлзэж байдаг нь хувь хүний  хүмүүжил мэт .  Амьдралдаа алдаа хийчих вий гэж , эрсдэлд орчих вий гэж , тэгчүүл яаанаа ингэвэл яах бол гэсээр айж явсаар байгаад энэ сайхан бүхнээс хоцроод  болох биз.

Алдаа оноогоор дүүрэн нас  хорин хэдэн нас гэдэг байх аа.. Хорьж болдоггүй хорин насан дээрээ л алддаг.. Алдаж байж л алдаанаасаа л суралцдаг биз дээ хүн бүр л..  Хүн бүр л хуучин он надад  ийм л амьдралыг минь ирүүлжээ алдаа оноо баяр баясгалан уйтгар гуниг  инээд хөөр. Өнгөрсөн он жилүүдэд би ийм л хүн байж дээ  өчүүхэн хүрээнд бодож сэтгэж алсын харах биш өнөө маргаашийг л харж байж дээ гэж бодох байх л даа. 

0 comments: