Хайртдаа хэлэх үг


 Тэртээ жилийн өмнө анх би чамтайгаа танилцаж билээ . Олон жилийн тэртээгээс  өдөр болгон  шахуу чамтайгаа  ноцолдож тоглоом тохуу хийж  эвдрэх сүйтгэх шахуу л  байж билээ . Хайрыгаа уучлаараа  чамаараа доого тохуу болгох гэж эвдрэх сүйтгэх гэсэн дээ биш шүү .  Ондоо хүний гараар оруулахгүй гэсэндээ чамаасаа салж чадахгүй гэсэндээ бусдаас хардаж хамгаалж бусдаас харамлан байж ондоо хүний гарт оруулаагүйг минь уучлаарай .  Одоо чамайгаа би хорьдож сарьдаад байхгүй ээ . Нууц амрагтай гэдгийг чинь мэдсэн болохоор би одоо чамайгаа явуулахаасдаа .

 Үнэндээ би чамайгаа явуулъя гэж бодсонгүй ээ . Одоо яаахав дээ амьдрал ийм болсон юм байгаа биз . Цаг хугацаа гэж хурдан юм даа нэг мэдсэн л өнөөдөрийг хүрчиж . Одоо яая гэхүү дээ хонгор минь цагийн эрхээрээ л чамаасаа саллаа . Хамт байх даа хөгжилтэй зугаатай баяр хөөртэй байсан шүү  чамтайгаа байх хугацаандаа би чинь чиний ачаар амьдралын их далай тэнгисийг гаталж амьдралын утга мөн чанарыг мэдэрсээн. Чамдаа баярлалаа хайрт минь .  Хамт байх хугацаандаа чинийхээ махбодь бие сэтгэлд чинь сэвтээж гадны нөлөөллөөр  чамайгаа би их зовоож байсоон .

Гэмтээж байсныг минь ,  согтуу байхдаа гадны хэн нэгний халдлаганд чинь нян тээлгүүлж байсныг  минь уучлаарай хайрт минь . Тэр үедээ гэртээ найзуудтайгаа байхад  чамайг их зовоож байсныг минь бас уучлаарай .  Одоо  яая гэхүү дээ хайрт минь чи минь явдаа яв.  Хамт байхдаа хүчтэй  хурдтай зоригтой золбоотой амьдрах итгэлээрээ дүүрэн байдаг байж дээ хайрт минь .  Хамт байх даа зовлон жаргалаа хамт даван туулна аа гэж хүч чадлыг чинь өсгөх биш бууруулсан бол уучлаарай хайрт минь .  Чамтай байхдаа би нууц амраг шигээ л бодож жаргаж байгаагүй юм шүү .

Тэрхэн үедээ нуулгүйгээр би чамд хэлдэггүй байсоон ор хөнжлийн ажил дээр . Одоо ингээд бодоход чамайг би голдог байсаан. Өршөөгээрэй ингэж хэлсэнд .  Энэ цаг хугацаа гэж яасан ч хурдан эргэлдэж байна даа амьдрал аа гэж . Одоо чамаас илүү залуу хөөрхөн охидууд  нүдний өмнүүр гарч ирсээр л байна .Одоо найз нь  шинэ амьдралаа хайхаас даа . Шинэхэн амьдрал шинэ найз охин шинэ амьдралтай бол  Шив шинэхэн шилэн нүүртэй комбүүтэр минь  сайн байна уу хуучин амраг минь баяртай.

0 comments: