Заяаны хань буюу Ганцаардал


Хүн ганцаараа байхдаа яадаг вэ? гэж асуухаар дурсамжаа эргэцүүлэн боддог мөрөөдөж суудаг, хэн нэгнийг боддог, маргааш юу хийхээ боддог.  Үнэхээр яг ганцаараа байхдаа хүн өөртэйгөө ярьдаг. Та тэгж үзсэн үү мэдээж үзсэн байж таараа.  Ингэж ярихад хүмүүс надаас чи жаахан юмтай юу гэж асууж байсан л даа. Ганцаардаж, ганцаардлаас таашаал кайф авж, бясалгаж үзсэн хүн л энийг мэдэрдэг гэж би хэлж байсан. Ингэхэд би чинь өөрөө хэн юм бэ? гэж өөрөөсөө асууж байсан хүн байвал Like дарчих  эсүүл битий дар гэх байх л даа . 

Ганцаардал гэдэг бол муу зүйл бол биш харин ч бүгдийг эргэцүүлэн бодож тунгаах, зөв бурууг ялган салгаж, өөртэйгөө ярих амьд харилцааг бий болгож, тухтай анир чимээгүй орчин гэвэл болох байх. Би яах гэж хүний орчлонд амьдрах гэж ирвээ гэж өөрөөсөө нэг асууж үзсэн. Хүн баяр баясгалангаа бусадтай хуваалцаж, хүнд сэтгэлийн баяр баясгаланг үйлдэж, хэн нэгэнд жаахан ч гэсэн нүүрэнд нь инээмсэглэл тодруулах гэж хүн болж мэндэлсэн гэж боддог.

Ганцаардлаас хүн хэн ч хэлж байгаагүй зүйлийг сурж мэддэг Ганцаардаж байхаар гээв гэнэт зам дээр заяаны хань гараад ирдэг ч болоосой. Зам дээр гараад ч юу байхав дээ. Ямар зүв зүгээр байж байгаад л над дээр гүйгээд ирэлттэй ч биш.  Хүн болгон заяаны ханьтайгаа учирсан уу нас чинь яваадээн гэдэг. Тэр заяаны хань нь чухам хаана л яваад ямар юм хийгээд хаагуур дэмий тэнээд яваад байна аа гэж бодох юм.  Заяаны хань зам дээр л гэж яриад байдаг. Би тэгсс энд л гозоогоод л сууж л байдаг. Заяаны хань гээд байгаа нь төөрч будилаад замаа олохгүй буруу эргэлттэй замаар явчдийн биш байгаа даа гэж бодох юм. Ганцаараа байхдаа эсэн бусын бодол болоол байдаг шүү.  Хаана л байна даа хаана байна тэр заяаны хань минь .

Хөхөө гэрлэх дөхлөө гэдэг дээр үеийн эмээ өвөө наруудын үеийн киног харж байсан бас л адилхан төөрч будилж хэн хэнийгээ андуурч эндүүрч будилуу шууданч өвгөн захиа энэ тэрийг нь буруу хүнд нь өгсөөр нэг  явж явж сүүлдээ хэн хэнийгээ эрэн олж заяаны ханьтайгаа учирч Хөхөө гэрлэх дөхлөө гэж хэлээд кино дуусдаг.  Тэр нь шиг  нэг бол би л ойр байгаагаа анзаарч хардаггүй ч юм билүү тоож хардаггүй ч юм билүү бодоод байхад би нэг тиймэрхүү хипи амьдралтай юм юмханаар юм хийгээд л өнөө маргаашдаа хоосон хонохгүй идэхгүй хоосон хонохгүй нь тулд амьдраад л байдын чааваас гэж. За яах вэ тэгж байгаад замын хань тааралдах байлгүй дээ гэж тийм ээ

0 comments: