Бодол хөвөрнө
Холоо явчихна
Болж л өгвөл
Бариад уячихмаар л
Бодол хөвөрнө
Хаа хүрсэн газар нь
Хүрье гэж би
Харайлгахгүй ээ
Жирийлгэхгүй ээ
Гүйцэж
Түрүүлэх
гэж
Үйлээ үзэхгүй ээ
Тэнгэрт дүүлсэн
Тэр дээр хөөрсөн
Тэнэгхэн
Тэнэсэн, хэссэн
Тийм л бодлоосоо
Тэс зөрнө би
Бодлоо гүйцэнэ
Бодсоноо гүйцээнэ
Бодолдоо би
Чирэгдэх ч үгүй
Бодол би дагуулна
0 comments:
Post a Comment