Үхэхгүй болтол хэлэх байсаан


Сайхан гэж өөрийгөө эндүүрч байхад минь
Санаа тавьж чи надад дуу хүртэл дуулдаг байсан
Саллаа гэж өөрийнхөөрөө зүтгэж байхад минь
Санаа алдаад духан дээр минь нэг үнсдэг байсан
Жаахан байжээ гээд одоо би уучлалт гуйгаад очьё
Жаргааж чаднаа гээд чи инээгээд угтах уу?
Санаад байна гээд одоо би чамруу гүйгээд очьё
Салахгүй гээд чи намайг тэврээд авах уу?
Инээмсэглээд надруу чи харахдаа
Идэр залуу насаа чамдаа л зориулъя гэж хэлдэг байсныг чинь би ойлгоогүй ээ
Намайг уйлуулчихаад уучлалт гуйхдаа чи минь
Найзыгаа ойлгооч гэж хардаг байсныг чинь би мэдрээгүй ээ.
Би явчих уу гэж асуухад чинь би тэг гэж хариулсаан
Бүлээн нулимс чинь намайг эргэхэд туссаныг би мэдээгүй
Эргээд ирнээ хурдан ирнэ гэж хэлээд эргэхэд чинь би итгэсэн
Буцаад ирэх хугацааг харин би асуугаагүй ээ
Чи минь ирээгүй одоо 4 жил өнгөрчээ
Надаас залхаад явсан бол чи хэлэх л байсан
Надад хайргүй болоод явсан бол чи ойлгуулах л байсан
Намайг зовоохгүй гэсэндээ чи өөр хүнтэй боллоо гэж хэлсэн
Найзууд чинь надад харин арай өөр зүйл хэлсэн
Надад аав чинь хэлсэн
Чамайг өнгөрчихлөө гэж
Зүгээр л хэлээд үнсүүлээд явсан бол
Зүүдэнд минь ирээд өөрөө хэлчихсэн бол
Зөвхөн чамд л хайртай гэж хэлэх боломж надад олгосон бол
Зүрхэнд чинь лугшаад үхэхгүй болтол чинь хэлэх байсан юм би тэр үгийг..

0 comments: