ЖооМ


Өрвийтэл   үс босмоор
Өө  муусайн жоом
Алив улавч хаана байна
Чамайг
Удахгүй болгоод өгье
Хүүе миний хайртын чихрийн цаас
Хүрээд оччихлоо
Тээр тэмтрүүлээ хүргээд
Тэнгэрийн үнэртэйг нь мэдсэн бололтой
Эргүүлж байна   өнөөх чинь
Эрдэнийн цэцэгсийг   өнгөтэйг нь
Энэ муу жоом харчихлаа
Ухаантай амьтан гэдэг
Учиртай айн
Нэг л   өхөөрдөм хөдлөөд
Нэрийг нь хэлчих шиг
Хөөрхөн хүүхэн гэдгийн нь
Хөлийнх нь салхинаас сонсчихлоо
Оюуны бядтай амьтан гэдэг ч
Ондоо юм өө
Чишш хайртын минь хаясан
Чихрийн цаасыг
Чирээд явчихлаа шүү
Эрхий гозойлгомоор ухаантай
Ээ сайн жоом
Алив улавч хаана байна
Чамайг
Ураад хаячихъя

0 comments: