Нүцгэлээд ирдэг энэхэн хорвоо дээр би Нүв нүцгэн хоосон цаас чам дээр би хар бэх чамаар бичиж сууна би



Хүний амьдрал гэж хэтэрхий богинохон хэрнээ бас тэр амьдарч байгаа хугацаандаа азжаргалтай амьдардаг мөртлөө дэндүү гашуун хоолой хорсгом Герман виски шиг амттай юм. Хэзээ ч билээ нэг удаа уншиж байсан юм байна ”Амьдрал хүнийг алхам тутамд нь ухааруулдаг багш” гэж тиймээ амьдрал намайг сургасаар л байна. Өдөр бүр шинийг ухаарч алдаагаа давтаxгүйг хичээж амьдрах юм. Ойр дотнийхоо хүмүүсийг би баярлуулахыг хичээнэ гэхдээ л болж өгөхгүй юмдаа. Гомдоочдог юм уу бүү мэд. Энгийн ялиxгүй зүйлээс болж тэдэндээ элдэв үг би хэлж орхих юм. Бид хэн нэгнийгээ гомдоож харанхуй буланд ганцаар суулгаж ганцаардал гомдол гэдгийг мэдрүүлэх гэж энэ хорвоод төрөөгүй.

Амьдралд тохиолдох бэрxшээлүүдийг даван туулах хажууд нь байж мөрийг нь түшиx гэж төрсөн. Бусдад инээд баясал бэлэглэж урамын үгээр тэтгэх гэж бид энэ хорвоод мэндэлсэн. Аав ээжийн ариун хайраас анд нөхдийн журамт нөхөрлөл, зүрхэнд багтах ганцхан нэгний зүйрлэшгүй нандин хайр. Өвлийн хүйтэн агаар, утаа униар үнэртсэн хот, дулаан өрөөнд буйдан дээр тухлан суугаад л өвөр дээрээ ipad - аа тавиад л бичиж сууна. Бичиж байх зуур их зүйлийг бодогдуулам. Өвлийн улирал хүйтэн ч гэсэн өвөл яагаад ч юм надад таалагддаг юм магадгүй би тийм хүйтэн хүн юм боловуу?. Амьдрал баялаг шүү тиймээ. Саяхан л блог бичиж байсан мэт санагдах шиг цаг хугацаа гэж нүд ирмэхийн зуур хурдан өнгөрөх юм даа. Блогоо бичихгүй байя гэхээр бас чадахгүй юм шиг магадгүй би бичээд сурсан болохоор тэр юм болов уу. Нүцгэлээд ирдэг энэхэн хорвоо дээр би Нүв нүцгэн хоосон  цаас чам дээр би  хар  бэх чамаар бичиж сууна би .

Хүн гэдэг чинь ганц олдох нас дээрээ утга учиртай амьдрах хэрэгтэй юм шиг. Гүйээ тэгээд 2 амьдрахгүй шүүдээ төрөх үнэн үхэх үнэн гэдэг шиг. Ганц олдох залуу насан дээрээ би цэвэрхэн цагаан цаасан дээрээ өөрийхөө бүхий л зовлон жаргалаа бичиж сууна би. Хэзээ энэ хар бэх дуусна  дуусан дуустал  би бичсээр л байх болно. Хүмүүс бидний амьдрал үржилсээр л. Амьдрахад тийм зовлонтой гэж үү, зарим нь амьдралыг хэт их адармаатай болгоод байх шиг. Өөрөө ч зовоод өрөөлийг ч зовоогоод өрнөөс өр мэтчлэн гадаа гудамжинд гарахыг алийг тэр гэхэв. Яагаад энгийн хэрнээ сайхан амьдарч болохгүй гэж яагаад заавал бусдын нүдэнд өртөж өөрийгөө доромжлуулна байж элдэв бусын хэрэгт холбогдож байх ёстой гэж. Тайван амьдралыг хувь хүн бид нараас шалтгаална бизд.

Амьдрал өөрөө өөртөө бол цэвэрхэн цаас.Энэ цаасан дээр хэрхэн бичигдэхээс хамаарах байх л даа. Гоё сайхнаар бичигдэж зурагдах нь уу гэдгээс ихээхэн шалтгаалах байх л даа. Энэ цаас та бид нарын зурсан тэр юм л болж хувирдаг. Бид нар үүн дээр зовлон зурж болох юм, жаргал зурж болох юм. Ийм эрх чөлөө байдгаараа та нарын агуу чанар илэрч байдаг. Та нар энэ эрх чөлөөгөө өөрийн амьдралын там болгож хувиргахад ашиглаж болох юм. Эсвэл өөрийн амьдралаа гоо сайхан, ивээл, жаргал таашаал, ямар нэг тэнгэрлэг юмаар дүүрэн зүйл болгож хувиргаж болох юм. Энэ чинь та нараас шалтгаална. Хүн бүрт бүрэн эрх чөлөө бий.

Зовлон яагаад ийм их байдаг юм бэ гэвэл, хүмүүс тэнэг тул цаасан дээр юу зурахаа мэддэггүйд байгаа юм. Сонголт та нарынх. Үүнд л хүний агуу чанар байдаг. Энэ бол бурханы өгсөн агуу бэлгүүдийн нэг. Өөр ямар ч амьтанд эрх чөлөө олгогдоогүй. Амьтан бүрт бэлэн программ өгөгдсөн байдаг. Хүнээс бусад бүх амьтад программчлагдсан байдаг. Нохой ямагт нохой байхаар заяагдсан байдаг, тэр өөр хэн ч болж чадахгүй, түүнд ямар ч эрх чөлөө байхгүй. Тэр программчлагдсан, бүх юм нь нэгэнт тогтчихсон. Түүнийг тамгалчихсан. Одоо тэр тэр тамгынхаа дагуу л явах болно: тэр ямагт нохой байх болно.

Түүнд сонголт байхгүй. Ямар ч альтернатив байхгүй. Тэр бүрэн гүйцэд тогтчихсон амьтан. Хүнээс бусад бүх юм программчлагдсан. Сарнай сарнай байх ёстой. Бадамлянхуа бадамлянхуа байх ёстой. Шувуу далавчтай байна. Амьтан дөрвөн хөлөөрөө явна. Хүн туйлаас эрх чөлөөтэй. Үүнд түүний гоо сайхан, агуу чанар нуугдаж байдаг. Эрх чөлөө бол Бурханаас өгөгдсөн агуу бэлэг. Ганцхан та нар л программчлагдаагүй, тамгалагдаагүй. Та нар өөсрдийгөө бүтээх ёстой, өөрөө өөрсдийнхөө бүтээгч байх ёстой. Тэгэхлээр энэ нь та нараас шалтгаална. Та нар Будда байж болно, Муссолини байж болно. Та нар алуурчин юм уу, гэгээрсэн хүн байж болно. Та нар өөрсдийгөө ухамсрын гайхамшигт цэцэг болгож болно. Эсвэл робот болгож болно.  Нүцгэн  цаасан дээр нуугдах бэх чамаар би алсын алсаас бичнэ сууна би .  

6 comments:

Goyo bichjee

 

Таалагдлаа блог бичнэ гэдэг үнэхээр гоё юм байна

 

Блог бичихийг зааж өгөөрэй ккк

 

Заяа: Блог бичих гоё шүү дээ өөрийнхөө үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлнэ.
Өөрийн гэсэн тодорхой орон зай үүсгэнэ

 

За тэгж байгаад блогоо нээхэд хэлье кккк

 

�� гоё бичжээ.