Бодлоо би дагуулна




Бодол хөвөрнө
Холоо явчихна
Болж л   өгвөл
Бариад уячихмаар л
Бодол хөвөрнө
Хаа хүрсэн газар нь
Хүрье гэж би
Харайлгахгүй ээ
Жирийлгэхгүй ээ
Гүйцэж
Түрүүлэх гэж
Үйлээ  үзэхгүй ээ
Тэнгэрт дүүлсэн
Тэр дээр хөөрсөн
Тэнэгхэн
Тэнэсэн, хэссэн
Тийм л бодлоосоо
Тэс зөрнө  би
Бодлоо гүйцэнэ
Бодсоноо гүйцээнэ
Бодолдоо би
Чирэгдэх ч   үгүй
Бодол би дагуулна

0 comments: