Хүн чулууны өчил.



Хөгшөөн  чи  бид  хоёр  ингээд сууж  байхад
Хүмүүс   юу  гэж  ярьдагын  бол
хоёулаа  хэсэгхэн  ярих уу
Хүв  хүйтэн  бие
Хов хоосон сэтгэл
Хөндий  орших  шавар
Хүйтэнд  даарч  л  байдаг
Халуунд гандаж гундаж л байдаг
Даарч хөөрөхөө  мэдэхгүй
Дүнсийгэн суух чи бид хоёр
Эгэл түмний амьдралыг
Өглөө ч өдөр ч шөнө ч
Өлсөж цангахаа ч мэдэхгүй
Эргэх дөрвөн  улиралыг ээлжлэн


Эргэлдэж хорвоогийн бүхий  л амьдралыг  харна
Сууна
Суусаар л
Байдаг л газартаа
Байсаар л байж л байдаг
Хаашаа ч зугтааж болохгүйгээр
Хашссан байж л байдаг
Нүдэн  балай  чихэн  дүлий
Налайгаад сууж л байдаг
Чим чимээгүйхэн
Чихгүй  юм  шиг  сууж  л  байдаг
Нам гүмхэн  дүнсийн  сууж  л  байдаг
Хүн  чулуун  гэх  чи  бид  хоёрыг
Хүмүүний  гараар  бүтээгдсэн  л  гэдэг
Хажуугаар  өнгөрөх  хэн  боловч
Хүв  хүйтэн  бие нь дээр сууж л байдаг
Хог шороо нус шүлсээ  хаяж  л  байдаг
Одоо яахав дээ  өвгөн  минь  чи  бид  хоёр
Орилж чарилж загнаж чадах биш
Хөдөлж  босон  явж  чадах  биш  дээ
Хүмүүн  чи  бид  хоёрыг  хийсэн  болохоор
Хорвоогийн жам ёсоор элэгдэж
Хорогдон гандан чулуу мэт бутрах биздээ

0 comments: