аЗгүй дурлаЛ





Хааяа чамайг өгүүлэн санавч
Харах бүрдээ догдлон тэмүүлэвч
Богинохон настай энэхэн дурлалаа
Борхон зүрхэндээ сангалзаж явъя даа
Бүтэн хайрыг тасалж одсон
Бүтэлгүй хайраа мартаж чадахгүй
Бүлээхэн гарыг чинь атгаж хоносон
Бүтэн сартай шөнийг мартахгүй
Анхны хайрыг бүтэлгүй болгосон
Амраг чамдаа дэндүү хайртай ч
Хүслийг хяссан азгүй хайр
Хээрийн цэцэг шиг хагадран унахгүй
Зүрхэнд дүүрэх хайрыг дундалж
Зовлон бэлэглэсэн охин чамайг
Жаргал хайрласан гэгээн өдрүүдийн
Жаргаж байсан нартай зүйрлэнэ

0 comments: