Зүүдэндээ



Зүүдэндээ би хэн нэгтэй учирлаа
Зүрхэнд шивнэсэн хайрын нь үгийг сонсож
Хүрэхэд хол оддын гэгээнд ширтэлцэж
Зүйргүй хайртай шүлгээ түүнд уншиж
Зүйдэлгүй хөх тэнгэрийн дооо шивнэлдэж
Зүүдэндээ би хэн нэгэнтэй учирлаа
..
Зүүдэндээ би түүнтэйгээ эрхлэх юм
Эгцлэн ширтэх нүдний нь харцанд цягдаж
Энгэрт толгой наан дуулах юм
Халуухан уруулаа хацарт хүргэн алдаж
Хайрт минь үнс л дээ гээд инээх юм
Зүүдэндээ би түүнд эрхлэх юм
..
Зүүдэндээ би түүнийг хайрлах юм
Булбирай гараас нь мултарч чадахгүй хэрнээ
Барих уу даа гээд бултан зугтааж байх юм
Сэвхийтэл өргөөд цэцгэн дундуур ахлахад би
Эвтэйхэн байсан ч түүнийг ядарчих вий гэж зовоно
Зүүдэндээ би түүнийг хайрлах юм

0 comments: