Яасан ч ичдэггүйн



Шивнэлдэж үнсэлдэхээ больё
Шилийн саран сонсчихно ш дээ
Алтан дагнааст солонгонд
Агшин зуур шивнэчихнэ ш дээ
Янаг гуа хүүхний
Яааблагхан жимүүстэй уруул нь
Ягааран чинэрсэн ч
Яасан ч ичдэггүйн юм
..
Тэврэлдэж үнгэлдэхээ больё
Тэнгэрийн наран харчихна шдээ
Эрээн дагнааст солонгонд
Эгшин зуур шивнэчихнэ ш дээ
Янаг гуа хүүхний
Ялдамхан гоо бэлхүүс нь
Ялгуун ододыг хүлээсэн ч
Яасан ч ичдэггүйн
..
Хойноос урагшаа эрээлсэн
Солонгын долоон өнгө
Хошууны олон хүмүүний
Сонорын далайд дүрээстэй

0 comments: