Ном уншдаггүй хүнтэй хэзээ ч сууж болохгүй




Ном уншдаггүй хүн мулгуу нэгэн байдаг, бас залхуу,хармаа хоосон аливааг ухаж ойлгох чадвар муу.Эдийн шухалтай уур омогтой, үйл хөдлөл үг хэлээрээ үргэлж хүний дургүйг хүргэдэг.
Бие сэтгэлээрээ эрүүл бус хүний ач тусыг хэзээ ч боддоггүй бусдын муу нөлөөнд автамхай амьдралын зорилгогүй улс эх орондоо болон гэр орон гэр бүлдээ хийсэн бүтээсэн зүйлгүй олон муу зуршлын нийлбэр болсон,сэтгэлийн болоод бие бялдарын хатгүй,ходоод болон бэлгийн таашаал хоёртоо хамаг цаг заваа зориулдаг, худлаа үнэн ярьсан байдаг юм.
Тиймээс ном уншдаггүй хүнтэй хэзээ ч хнилж сууж болохгүй болж таарч байна. Хэрэв та тийм хүнтэй заяа холбосон бол насны залуу, цусны шингэн дээр салах хэрэгтэй. Олдсон ганц залуу насаа тамд өнгрөөх хэрэггүй. Тэртээ тэргүй үхсэн хойноо там диваажин хоёрын аль нэгэнд очихоос биш. Ганц л олдох насандаа хүн аз жаргалтай амьдрах хэрэгтэй. Тэнэг хүний үгийг сонсон бачимдаж хоосон хармааг нь сэгсрэн гасалж , хоолтой хүний хоолыг харан шүлсээ залгиж хайр халамжаар дутан ганихарч суух хэрэггүй.
Ийм хүнтэй та л өөрөө л очоод наалдчихдаг болохоос биш өөр хүн таныг түүнтэй наалдан пад цавуугаар наачихдаггүй. Тэгэхээр та зовлонг биш аз жаргалыг нь сонгох хэрэгтэй ккккк........Сонголтоо зөв хийх хэрэгтэй л гэсэн үг........
Сурч байхдаа мэргэжлийн номоо уншдаггүй байсан хүн ур чадвар муутай мэргэжилтэн болж төгсөнө , тэгвэл тэр ур чадвар муутай мэргэжилтэн таны цалин багатай ажил хийх болно. Цалин багатай ажил хийж олсон мөнгөөрөө таны болон өөрийнхөө хэрэгцээг хангах мөнгийг олж чадахгүй нь лав.......
Хайр дурлалын тухай ном уншдаггүй хүн таныг хайрлаад хвтэж байх уу. Тийм хүн таныг гарцаагүй хайраар дутааж хараар бялхаж таарна. Тэр номноос амьдрах ухаан аваагүй тул мулгуу үг олныг хэлж таныг гомдооно.
Ном уншдаггүй хүн танд сэтгэлийн , бэлгийн болон бусад ямар ч таашаал өгч чадахгүй. Ном уншдаггүй хүн үр хүүхдээ ухаалаг сайхан хүмүүжүүлэх боломжгүй, ухвар мөчид байдаг учраас таныг болон үр хүүхдээ хайрлахгүй , хараан загнана.
Тэр бүү хэл зодох нь энүүхэнд, хор хөнөөлийг нь ухаараад ойлгочих чадваргүй байдаг учраас архи тамхи авгай хүүхэн гээд аль муу муухай бүхнийг хэрэглэнэ. Үүнээс үүдээд худал үнэн ярьж өөрөө өөрөөсөө өрх гэрээсээ хулгай хийнэ.
Хүний сэтгэлийн утсыг хөндсөн сайхан зохиол ном уншдаггүй хүн ямар ч дотоод гоо зүйгүй л байж таарна. Тэр хэрээрээ ч бүдүүлэг авар гаргана. Хүн эцэг эхээс мэдлэгтэй төрчихдөггүй. Хэн өөрийгөө маргаашийн амьдралд боловсруулан бэлдэж чадна тэр хүн мөнгөтэй, гэр бүлтэй, хамт олонтойгоо, бизнестэй байна.
Хэн мэргэжлийн номоо сайн уншиж , мэргэжлээ сайн эзэмшсэн байна , тэр чадварлаг мэргэжилтэн болно. Хэн их олон ном уншиж судалсан байна тар амьдрах ухаантай байна. Мэргэжлээ сайн эзэмшээгүй бол цалин бага ажил хийнээсвэл ажилгүй гудамж метрлэнэ. Ном уншиж аливаа юмны наад цаадхыг харьцуулж сураагүй хүн амьдрах ухаанд суралцххгүй байдаг.
Ийм хүн хань ижил хамт олонтойгоо хэрэлдэж маргалдан улмаар ажилаа орхих авгайгаа солих нь түгээмэл.
Хүн болж төрчихөөд ном уншиж юм бүтээж оюуны таашаалтай амьдрахын оронд адгуус амьтан шиг ходоодны болон бэлгийн таашаалыг дээд жаргалд тооцож суудаг. Энэ бол ном уншдаггүй ухаан мулгуу хүний үндсэн дүр төрх юм.

0 comments: