Нүүр таних чамдаа



Эрийн зүрх гижигдэм
Үнэхээр цэвэрхэн төржээ чи
Эрээн, мяраангүй өмсгөл чинь
Үнэнхүү гоё зохижээ чамд
Дэлдэх хөгжмийн аясаар
Дэгдэн бүжих чинь хөнгөнөө  чи
Дэврүүн сормуусаа шидлээд
Тормойн харах чинь дулаанаа чиний
Нүүр таних чамд минь
Олны ам аятайхан байна
Нүд далдуур зарим нь ч
Чамайг их л шохоорхох юм
Дэгдэн бүжихдээ хөнгөний шигээ
Амьдралд тэгж хандав даа гэсээр л
Дээгүүр толгой гаргаж
Дэргэдэхээ гомдоож харлавдаа гэж