Би - гээс Би


Би гэж хэн юм бол бодоод л.. бодох тусам энгийн сонсогдоно. 
Би хэн гэдгийн хариулт олохын тулд амаргүй. Ганцаардмал.....
Ганцаардмал намайг нэр төдий зүйл дагасан юм болов уу.... Эсвэл  үгүй юм болов уу. 

Эдүгээ хүртэл энэ хэдэн жил амьдарсан хугацааг минь тоолохын бол ч ганцаараа өнгөрүүлсэн цаг хугацаа ихэнхийг эзлэх юм болов уу эсвэл хамт амьдардаг хүнтэйгээ байхыг тооцохын болов уу. 

Хааяахан ганцаараа суучихаад юм бодонгоо ажил хийх нь сайхан мэт санагддаг боловч нөгөө талаараа амьдралын утга учир энэ хажуудах хүнийгээ хэлэхгүй бол болохгүй хэмээн  үзнэ.
Хааяадаа сэтгэл санаагаар унасан үедээ ээж аав үгүйрсэн үедээ энэ хорвоо дээр би гэдэг хүн яаж амьдраад байгаа юм бэ хэмээн дурсамж бүрээн бодон бодлогоршин сууж гашуун хар усаа ууж суунгаа харагдах нь цөөн тоотой хэмээн бодно. Хүн бүр д ганцаарддаг.

 Ганцаардаж байхдаа энэ хорвоо дээр ирсэн одоо ч намайг сүүдэр шиг дагаастай энэ л сүүдэр энэ хэн юм бол мэдээж би гэдэг хүн. Би  өөрийгөө өөрийнхөөрөө  байх  үеийг л би ганцаараа байх үедээ олж хардаг гэж бодох шиг. Ганцаараа байхад юу ч хийж чадах.
Би хавчигдмал энэ жижигхэн орон зайд байгаа мэт боловчиг энэ миний дотор байгаа би-гийн ертөнц дотор агуу их юмс үзэгдэл байгаа боловч надаас өөр хэн ч үл харж чадахуйц. Магадгүй би гэдгийн ирээдүй рүү минь хөтлөгдөх асар их зам харгуй саад бэрхшээл болон үүнийг даван туулах шат дамжлага бүрийг тогтоон барьж буй мэт. Би хэн юм бол. 

Иргэний  үнэмлэх дээр мэдээлэл тээж бичигдсэн албан бичиг баримт монгол улсын иргэн та юм шүү гэсэн нотолгоо. Миний амьдралын дундах бодол санаа, эргэцүүлэл за тэгээд миний гэсэн бүхий л тодотголууд. 

Миний сүүдэр, миний сүнс гээд л тоолоод баршгүй юм даа. Нөгөө  талаар оюунлаг биш зүйлүүд ч бий дангаар лав биш мөн. Би гэдэг амьдарсаар л.

0 comments: