тийн ялгал


Монгол хэлний тийн ялгал
Миний дүр, бие  махьбодь хоёул  нэрлэхийн  тийн  ялгал  чамайг
Харамгүй  хайрын  үгээр  илэрхийлэх
Хагацашгүй  сэтгэлээрээ  харъяалахын тийн ялгал чамайг
Өрөвдөх  миний сэтгэл  амьдралын нугачаан дунд
Өр төлөөс, өгөө  аваатай  орчлонд  өгөх  оршихийн  тийн ялгал чамайг
Заримдаа амьдрал  надаар тохуурхаад байх шиг
Заримдаа ч  хүн  чанарыг  тангиулаад  өгөх  заахын тийн ялгал чамайг
Гандуу тарчигхан амьдрал дунд ороогдож
Галсаж буй ноход мэт  гарахын тийн ялгал чамайг
Үнэн явбал  үхэр  тэргээр  ч  туулай гүйцэх гэж
Үнэн худлын дэнс дээрх нүгэл  буяныг  хослуулах  гэж  үйлдэхийн  тийн ялгал чамайг
Хамтад нь нийлүүлж  хамж  базвал  хамтрахын тийн ялгал  болж  хувираад  амьдрал тэр чигээрээ

0 comments: