Эрэгцүүлэн бодохуйц


Багшийн дээд сургуулийн автобусны буудал дээрх хөл  хөдөлгөөн  их автобусандаа суух гэсэн хүмүүс ээлж  дараалал  чиглэлийнхээ автобусаа хүлээж  байгаа энэ. Автобуснууд ар араасаа ирсээр л, зарим нь ч бүр  зогсохгүй буудал алгасаад явах нь тэр.

Сүүлийн үед автобусанд суух  хүмүүс  карт  гэх  зүйлийг  худалдан  авч  автобус болгонд л  дамжиж суух  нь  тэр . Энэ төр засгийн  бодлого энэ тэрээ  гээд  ард түмний  толгойг  гашилгаж угааж өгөх нь тэр.

 За  хүүхэд  залуучууд  үгүй  юм аа  гэхэд өндөр  настан, хөгжлийн  бэрхшээлтэй  иргэдүүдийг  гадуурхаж  гарах  нь  тэр . Юу  юу гэнэ үү  автобусны суудлын бөглөөснүүд орж ирээ юу гээд л зориуд хэлэв үү үнэхээр хэлэв үү бүү мэд.

Үүнийг  сонссон эдгээр хүмүүсүүдийн сэтгэл санааг ингэж доромжлох гэж дээ гэж бодож байгаа юм чинь.  Урд алхаж явсан нэг эмээ мунгинаж байгаад бүдэрч унах нь тэр. Хэн нэгэн нь ухасхийгээд очиж босгож эсвэл юу ч болоогүй юм шиг л хажуугаар нь өнгөрөөд явах нь тэр.Нэг бол ядарч зүдрээд  уначихсан  байх  л  даа ,  аль  эсвэл  хэн  нэгэн дотроо шоолж инээх нь  тэр. Үйлдэл бүр нэг их ялгаагүй  мөртлөө  сэтгэл  дотор  нь  нэг  тийм  зурс  хийсэн  мэдрэмж төрдийн  байгаа биздээ.
Тэр хүнийг  түшээд  босгоход  өөдөөс  нь  талархалын үг , харц  нь  энэ  өдрийн  турш  сэтгэлд  чинь  нэг  аялгуу  эшиглүүлж  байгаа  янзтай ,  анзаарах сөхөөгүй байсан ч нэг л баяр хөөртэй явах байх л даа. 

 Хэзээ нэгэн өдөр би ч гэсэн ингээд явчихвал яах бол гэсэн бодол сүлэлдэж, өргөж туслаагүйдээ харамсмаар ч юм шиг санагдах байх л даа. Багшийн  дээд сургуулийн автобусны буудал дээрх тэр нэгэн хүн  өдөр  болгон  л  нэг төрлийн ая тоглоолстой өдөр болгон л хашааны мухарт суугаастай ая аа тоглоостой . Хажуугаар нь өнгөрөх хэн бүхэн л  үл  анзаарна  зарим  нь  бүр  чадлынхаа  хэрээр  л тэр  цүнхэнд  нь  хэдэн төгрөг хийгээстэй харагдана.
Орой ажлаасаа тарч байгаа юм шиг л  хөгжимдөж суусан сандал, хөгжимөө хураан  гэрийн зүг явах нь тэр. Дахиад л шинэ өглөө эхлэнэ, дахиад л суудаг газартаа хөгжимөө тоглон хангинуулж суух нь тэр.Түүнд хэн ч гар хүрч  зүхлэхгүй , хэн  ч  дээрэмдэж  чадахгүй  харин  дэг  журам сахиулах цагдаа нар л анзаарч харах нь мэдээж. Хүмүүс бид чинь их сонин шдэ. Бусдад туслах албатай ч биш дээ ухааны юм бодоол.

Хүмүүст  тусаллаа гээд нөгөөдүүл нь ойлгоод байгаа ч юм уу бас хэцүү.  Ер нь заавал туслах алба уу. урд явсан хүн  унаж  л  байг ,  би  тойроод  л  явчихая  гэж  бодох  байх л даа. Тус нэхсэн сэтгэл бүрдээ янз янзаар л хэгжүүрхэж  боддог  байх . Уг  нь  бодох  нь  ээ   амьдрал  дээрээ хүссэн  хүсээгүй ч  хүмүүсүүд  бид  бие  биенээсээ  заавал  нэг  тийм  хамааралтай байдагт  амьдралын нэг хэмнэл оршин тогтноод ч байгаа юм уу бүү мэд.

  Өглөө эрт ажлаасаа хоцрох гээд яааран сандарч байхад  урдуур нь  явж ядсан зүтгэсээр байгаад  орсон  жолоочийг Чи муу  үххсэндээ  урдуур  ороод  байгаа  юм ****даа  **** лараа гэж хараан зүхэн  шазуур  зуун  хаашаа  ч  үгүй  наашаа  ч үгүй  гацаан түгжирнэ. Ар араасаа сигналдах  машинуудын цуваа ,  өчнөөн  төчнөөн  хүний  бухимдал ,  уур  уцаарын  шалтгаан болж нэгэн  өдрийг  эхлүүлж  байгаа юм. 

Хараад байх нь ээ бие биенээ хүлээцтэй хандаж  чаддаггүй  зүгээр  л  урдуур нь оруулчихгүй элдэв бусаар нь хэлэх нь ямар хэрэг байгаа юм бол гэж бодох. Энэ нь тэгээд л бүгдээрээ  л  дайрцгаадаг  би ,  чи  дээрээ  тулдагаас  хойш  адилхан шүү дээ гэнэ. За тэгээд хэн нэгний дор орохгүй гэсэндээ л энэ бүх  үйлдэл  хөдөлгөөнүүдийг хийдэг байх.

Энэ дээр бол хэн ч хожихгүй  бид  бүгдээрээ  л хамтдаа  зовдогоос  хойш Өглөө эрт хэн бүхэн л  ажил ,  сургууль  цэцэрлэгдээ  яаран явцгаадаг.  Яарч яваа нэгнийгээ урдуур нь оруулаад явах нь хэцүү  зүйл  биш  баймаар юм. Ядарч яваа нэгэндээ чадлынхаа хэрээр гар сунган тусламжын гараа сунгаад явах нь хэцүү биш баймаар юм. Явж ядсан урд бээцийгээд л  өнхөрөөд  унаад  өгөх  хүнийг  өргөж  босгоод  түших  нь  бас  хэцүү  биш баймаар юм.

Яггүй юманд будилаад л яваа нэгэндээ  зааж өгөхөд бас хэцүү биш  баймаар юм. Ярвайж уйлж унжсан тэр нэгэн жоохон хүүхдийг  аргадаад  амттан  бүхнээрээ  өгөхөд  бас  хэцүү биш баймаар юм. Ямар ч  үед  ганцаардаж  явж  болно, хамтдаа суунгаа жаргал зовлонгоо яриад  сууж  байхад  бас  л  мөн  нэг  нэгэндээ  туслах уруудаж явж байгаа найздаа сэтгэлээрээ хандах, хэн нэгэн хүндээ  гомдож суугаа  байхдаа  гээд  аргадан  тайтгаруулаад суухад хэцүү биш  баймаар юм.

 Энэ бол  бид бүхний амьдрал дээрх байдаг бодит жишээ. Сүүлийн  үед  мөнгөнөөс болж  мөнгөнөөс үнэтэй  итгэлийг, хайрыг  арилжиж   солилцоо хийж хэзээ нэгэн цагт нэгэн өдөр ухаажих биз. За чи худлаа яриад байгаарай гэх байх л даа. Хэзээ нэгэн  өдөр  үнэнд  гүйцэхдээ  миний  өмнө  уучлал  гуйн сөхрөх байх гэдгийг  ойлгох байх л даа. Амьдрал гэхээр нуль  хариуцлага, ачаа мэт санагдаж байгаа биздээ.  Хүмүүс бид нар энэ орчлонд мөнхийн юм шиг санаж амьдрах болно  мэтээр ойлгож шунан тачаагддаг. Сонин юм шүү. Хүнтэй  суух  асуудал  блогоор  ярьж  бичигдсэн,  заримууд нь  сэтгэгдэлүүдээ ч илэрхийлсэн. Амьдралд гарч ирээд л яг л нүүдлийн  шувууд  шиг буцдаг. 

Намрын дунд сар үргэжилсээр л. Өдөр хоног солигдсоор л. ороо бусгаа цаг үргэжлээд л энэ дунд хүмүүс  бид ороогдож явсаар л төөрч  будилсаар л. Ганц Багшийн дээдийн автобусны буудал дээр тэр нэгэн хүний  хөгжмөөрөө ая хийгээд тоглох, өөр дараагийн буудал дээр өөр нэгэн  төрх  байж л байна бас л хувь  заяагаараа идэх хоол, өмсөж зүүхээ олох гэсэн хүн, хүмүүсүүдээ  мөнгө  хайрлаач гэх  цаасан хайрцаг нь дээрээ бичссэн сууж байх жишээний.

 Хүн бүр нэг нийтлэг төрхтэй, зан ааш зан нь өөр, үзэл бодол, шашин шүтлэг, оюун ухаанаараа өөр.  Блог бичихээс авахуулаад хүн  болгон  өөрөө  сэтгэнэ.  Амьдралынхаа тухай ЭРЭГЦҮҮЛЭН бодож бичнэ, уйтгар гунигуудаа өөрт  тохиолдох  бүхий  л  дурсамж  бүрүүдээ  бичнэ  түүн дээрээсээ ухаажина санаа төрнө гээд л. Бид нар бие биенээсээ ялгараад байх давтагдашгүй бодьгал  учраас  бидэнд  тохиолдож байгаа адал явдлууд, бидний  өмнө  тулгараад  байгаа  асуудлууд  бүр өөр огт адилгүй байдаг.

За тэгээд өөрийнх нь өмнө тулгараад байгаа асуудлуудын талаар эргэцүүлэн бодохдоо бусдад ийм асуудлууд тулгардаг эсэх талаар, тэд ийм асуудлууддаа хэрхэн ханддаг талаараа сониучхан бодох нь ч байдаг. Эндээс үзэхэд  бусдын хэрэгт дурлах ч юм уу сониуч зандаа хөтлөгддөг  ч юм уу хоорондоо хов жив  ярилцаж суудаг ч юм уу хамтдаа сайн муугаар дүгнээд ярилцах ч юм уу гэх. Амьдралын тухай бодлууд  ороогдсоор л...

Ажилдаа ирээд сууна , үүртэнэ , мартаж  шахсан  өдрийг  минь  сэтгэл  санааг  сэргээсэн  мэндчилгээгээр  урамын  үг  хайрлаж  нойрноос  минь  сэргээх  шиг. Сэтгэл дүүрэн ч бай дундуурхан ч бай энэ олон тохиолдлуудын дунд заримдаа өөрийнхөө тухай эргэцүүлэн бодох шиг. Хүн гэдэг сэтгэлийн амьтан болохоор нэг зүйлд  урамшин баярлаж бас  амархан гомдож бухимдан  сүүлдээ  бие биенээсээ  холдож  чаддаггүй  мэт.

0 comments: