Вч


Надад зохихгүй балга гашуун дарсны амтаас
Холдовч
Надаар даажигнана эргэлдэх манант утаанаас
Зугтавч
Амьдрал чамаар хэллэгдэх хэллэгдэхгүй худал үнэний заагаас
Эрэвч
Аз жаргалд умбаж яваан царайлан хүний гарт өөрийгөө атгуулахаас
Айвч
Доогтой аргаггүй царайгаа харуулан өөрийгөө бусдаараа ичихээсээ эмээхгүй
Өрөвдөвч
Зүрх минь ганцаараа хээр цохилох амьгүй биет болон хувирахаас
Шаналавч
Шаналах тусам чамайг би ороон усанд живүүлэнэ бүүвэйлэн
Унтавч
Шазруун зандаа хөтлөгдсөн ганцаардлаа нуух гэж шүлэг
Бичивч
Нэгэнт автсан миний сэтгэл чиний зүгрүү шувуу болон оролдсоор
Нисэвч
Нисэн одсон ганцаардлаас чамайг шүүрэн аван бие сэтгэл
Үнэнч
Амьдарлын хүрдийг модонд цовдолж уядаг мухар сүсэг ч тэр
Хуурамч
Ахиад хэзээ ч амсахгүй гэж балга гашуун дарсны амтнаас
Жигшивч
Зовлонт хоёр нүд тарчлаан гэсгээх хоёр гар зохисгүй алхах муунгир хөлөндөө
Найдавч
Амьдрал үргэжилсээр л

0 comments: