НадааС чамд НавЧнаас ЦэцгэнД

Хоёр жилийн өмнө 11 сарын 14нд захианы талаар бичиж байж. Өнөөдөр 2015.11.17 гадаа цас орчихсоон халтиргаа гулгаа ихтэй хүйтний улирал эхэлчихсэн байна. Ажил дээрээ ирлээ тэгсэн сая ажил дээр сууж байгаад таньд илгээмж ирсэн гэсэн шиг ширээн дээр таьчихаж. Бор цаастай дугтуйтай дотор нь ил захидал. Уншваас Монголын ардчилсан социалист залуучуудын холбооноос ирсэн бололтой  задлаад унштал тэдэн сарын тэдний өдөр таныг зөвлөгөөний хуралд урьж байна аа гээд ингээд бодох нь ээ би хүнээс захиа авч байсан билүү захиа бичиж байсан удаа билүү гэж бодох шиг. Магадгүй 10 жилийн сургуулийн бацаан байхын үед нэг ширээнд хамт сууж байсан охинд өгч байл уу яалаа айнн. Бодоод байх нь ээ аав ээж хоёрын үед л захиа гэж жинхэнэ утгаараа хэрэгжиж байсан  шд. Тэр үед
Надаас чамд Навчнаас цэцгэнд
Уулын цэцэг олон боловч
Ургаа хад их шүү
Үеийн олон найзууд олон боловч..
Үнэнч найз нөхөд ховор шүү гээд л уянгалаглуулаад л үг өгүүлбэрүүдээрээ чимээд л хайртай хүнийнхээ сэтгэл зүрхийгээ татасхийгээд л байдаг байсан байхдаа. Дээрхэн үеийн монголын гэх уран сайхны кинонуудыг хараад үзээд байхад Хөхөө гэрлэх дөхлөө гэдэг дээр гардаг шиг  хайрыг үгтэй захиа эзэндээ очихгүй байсаар байгаад өөр хүнд очиж төөрөгдөлд ордгийг санаж байна. Шуудан зөөгч хэмээх тэр үед мориороо, унадаг дугуйгаараа, машинаараа эсвэл царцаа ногоон онгоцоороо аль эсвэл амар хялбараараа цахилгаан холбоогоороо орилж чаралж яридагаараа л мэнд усаа солилцож авалцдаг байсан нь үнэн бөлгөө. Харин одоо үед захиа бичдэг хүмүүс байна уу үгүй юу бараг л байхгүй дээ гэмээр. Дөрвөн таван жилийн өмнө чамайг би харж явж билээ чи надад их таалагддаг.
Танилцах үдэшлэг дээр би чамайг олж харсан тэр үеэс хойш би чамд дурласан гээд л. Би гэж нэг хүн хажуугаар өнгөрөх эмэгтэй хүн өнгөрөх болгонд сэрэл мэдрэмж адранлин ширгэчихдэг талтай гээд л. Юм яръя гэхээр ичингүйрээд балайраад дуугаа хураачихдаг. Тэгж явсаар байгаад дөрвөн таван жил болчихсон байна.  Яаая чиний хажууд байхаар  ярьж чаддаггүй юм аа гэнэ. Захиа бичье гэхээр бичих үг олдохгүйм аа гэнэ. Хоёулаа зүгээр лSMS, Facebook –ээрээ бичье  за харилаа гээд л. Тэгээд л  унтаж амрахынхаа өмнө хэсэг зуур баахан чатлаж аймар үгтэй шүлэг хэллэгээр  уянгалуулаад л бичих нь тэр. Уулзахаараа ярьж чаддаггүй юм байж гэж нөгөөх нь бодно.
Ингээд бодох нь ээ одоо юун цаасан дээр захиа бичих мантай бүгд л гар утсаараа sms, цахимаараа л холбогдоод бие биедээ хайр сэтгэлээ илэрхийлчихдэг болохоороо амар болчихож. Мэссэж зурвас бичихээрээ эр эмгүй бүгд л кккк кккк гэх юм. Нэг үг өүүлбэр бичээд л ккк эсвэл инээмсэглэсэн смайл. Ердөө уурлана гэж байхгүй дандаа л кк ккк нэг их сайхан ааштай товариш нөхөрүүд л байгаад байдаг амьдрал дээрээ бие биетэйгээ яриад ккк ккк  гэж хэлжэ ярьж байгаа хүн ч байхгүй дээ. Нэг охинд сайн болоод захиа өгье гэж бодлоо. Жишээ шдэ.
Тэгсэн захиан дээр үг үсэг алдаагүй, үг өгүүлбэр хэлзүйн найруулгатай шүлэглэсэн хэлбэрээрээ бичээд өгөхөөр захиа хүлээж авч байгаа охин нь ёооо даааамм гэж бодох болов уу эсвэл нөгөө залуугийн сэтгэлийг бодох болов уу яах бол эргэлзэж л байна шүү.. Чиний сайхан бичсэн энэ уянгалуулаад бичсэн хэдэн өгүүлбэрт би хууртагдах уу эс хууртах уу гэж ярих болов уу. Захианы доод хэсэгт нь энэхүү захиаг уншаад шатаагаарай гэвэл ёоёотой залуу байна гэж бодох болов уу айн. Захиа ч яахав харин албан тоот бичиг энэ тэндээс ирэхээрээ албаны юм шиг л санагдаад байдаг боллоо нээх сүртэй тэгжуугаад бас.
 ....................Сайн байна уу үзэсгэлэнт бүсгүй минь сайн сууж байна уу. Монгол оронд амьдрана суух нэгэн хүнээс чамд энэ өдрийн мэндийг эрж байна. Уучлаарай намайг эрээлсэн хээтэй цэцгэн дугтуй дотор захиа бичиж шуудангаар явуулаагүйд уучлаарай. Үзэсгэлэнт чинийхээ халуухан царай төрхийг чинь санаад энэхүү захиаг би нотебүүк нь дээр сууж бичиж суунам би. Захидал гэдгийг бичээгүй удаж. Захидал гэдгийг би заримдаа хэн нэгэнд хүрэх аз жаргал гэж боддог. Магад би чамд азжаргалыг хүссэн байх. Хүний газар биеэ бодож яваарай бүсгүй минь Хамгаас чухал чамд эрүүл мэнд шүү. Удахгүй уулзая 
Энхүүшээс 2015.11.17

0 comments: