Мөөмөө

Аян зам зуур явж байтал ажаал ядаргаагаа тайлцгаах санаатай  хотын хэдэн залуус гэр бүлүүд нэгэн айлд  очив. Хөдөө хээр хонож байснаас хот айлыг бараадсан дээр гэж хэлнэм.  Жолоочоос бусад нь ч яах уу машин дотроо унтаж явсаар байгаад харин жолооч ядарсан байгаа байх гэж хэлцгээнэ.  Нэгэн айлд орлоо. Гэрийн эзэн байхгүй харин эзэгтэй болох ээж нь эмээ гэх бас хэдэн хүүхдүүд.  Идээ ундаанаас зооглоцгоо гэж цагаан идээнүүдээ тавина сүүтэй цайгаараа дайлцгаана. Хаанаас хаа хүрч байгаа билээ нутаг ус хаанах уу гэсээр яриа хөөрөө ч өрнүүлэв. Ярьж суусаар байгаад нэг л мэдэхэд оройн цаг сааль үнээний цаг нь болцгоожээ. Ажваас энэ айлын охин нь хөхүүл хүүхэдтэй юмсанж. Ядарсан царай шинжгүй л саалиндаа  гарах гэж байгаа бололтой  гарахаас өмнө хүүхдээ хөхүүлж хөхүүлж  ханасан бололтой.. Шопп хийтэл дууг гарган хүүгийнхээ амнаас нь хөхөө сугалж авсан ээж нь.. Өөбайй миний хүүхэд нь хаана байна өөбайй гээд миний хүү ингээд орон дээрээ байж байгаарай за гэж хэлээд наймын хувинтай нэг жижиг сандлаа зүүн гартаа сугавчлаад гарах нь тэр. Гэрт үлдсэн ээжийнхэн ээж нь гэх  дүнсэн тамхи баагиулсан эмгэн эх, түүний ач гуч нарууд нь  орон дээр нь хэвтэж үлдээсэн охиныхоо хүүхдэд баадайгын өмсгүүлэх санаатай л бүгд л ээлж ээлжээрээ  сатааруулах гэж оролдоно. Хол газар явж байгаа таануус даарч байна уу.. даарч байгаа даа.. алив миний охин гаднаас түлээ үртэс оруулаарай ээж эгч хоёр нь удахгүй саалиа саагаад ирэх гэж байна гэнэ.  Миний охин  хэдэн тугалаа тушчих ээж нь ойрхон хэдэн үнээнүүдээ  туучихая гэнэ. Туучихсан хойно оо хэдэн тугалаа харангаа  яаж зүгээр орохов гэж бодоод аргал түүгээд ороё гэсэн шиг тээр тэндээс ирж байгаа бололтой.  Энэ айлаар хот газрын хаанаас хаа хүрч ирж байгаа хаашаа явж байгаа гээд л зам зуурийн явуулын хүмүүс энэ айлаар хөл тасрахгүй бололтой  зам асууна хоноглох газраа асууна.  Аргалаа түүгээд ирж байгаа хүүгийн ээж нь хормойндоо хэдэн аргал өвөртлчихсөн  ирж байгаа харагдана. Ээж нь ирж байна даа гэсэн шиг  хүүгийн ам нь  өмгөнөөд жаахан уйлах гэснээ гэдэс цатгалан тулдаа л уйлагнахаа  больчихов.  Үүүе үүе миний хүү хаана байна гэж өхөөрдөн дуудснаа ээж нь тоглоомнуудыг нь дөхүүлээд өгье.  Алив эгчдээ халуун цай хийгээдэх гэж дүү нартаа хэлнэ. Хөдөө нутгийн айл нэг өдрийн ажил өглөө нар мандахаас эхэлж нар жаргалтал дуусахыг хэн бүхэн л мэднэ магад зарим нь ч мэддэггүй ч байгаа.  Сүү саалинаасаа ирсэн ээж охин хоёрын ажил үргэжилсээр  галаа түлэн түлсээр л галын дэргэд суух эмгэн хөлсөө дуслуулан өнөө тамхиа баагиулсаар л .. маргааш та бүгдэд будаатай өрөм хийж өгнө өө гэж хэлнэ. Миний хүүхдүүд унтаж амарцгаа хөдөө нутаг гэж хүйтэн шүү алив миний охин гэрийн хатавчнуудаа буулга гэнэ. Зам зуур явжгаа улс байна даа даарч байгааздээ  манай хөдөө танай хотынхон шиг биш ээ гэнэ. Хотоос явж байгаа хэд унтах гэж бүгд л өөр өөрсдийн ор болох мишокнуудаа оруулж ирэх нь ирцгээнэ, шүд амаа угаацгаана. Унтацгаана. Харин тэгтэл хэн нэгэн морьтой ирж байгаа бололтой. Гэрийн эзэгтэй  дээлээ нөмрөн гэрийн хаалга аа тайлж харагдана. Пад... гэх дуунаар хүү нь  сэрэх шиг. Сэм сэм ярина. бодвол сумын төвөөс ирсэн бололтой ээжийнхээ тэтгэвэр,  дээл дурдан, дүнсэн тамхи авчирсан гэх. Ийнхүү өглөө наран мандлаа. Цаг харваас 09 цаг. Тооноор сүвэглэж тусана.. нар унтаж буй нөгөө хэдрүү чиглэж үл мэдэг тоосонцор  нарны гэрлийн дагуу шугам татуулах мэт. Зууханд  аль хэдийнэ гал шажигнаж дуугарна. Өглөөний цай гэх аль хэдийнэ ээ  модон сийлбэртэй ширээн дээр  бид бүгдэд ид гэсэн шиг таваг дүүрэн өрөм, монгол аргаар барьсан талх дээр нь хөнгөн цагаан данхтай цай тавьжээ. Хүү орон дээрээ л  торволздогоороо торволзож. Хэсэг чимээгүй байснаа цаанаас нь  уйлдаг ч юм уу гэж байгаа юм шиг л санагддаг юм шиг байгаам хоёр гараа савах янзтай хөдөлгөөд л.. гарт нь байсан тоглоомдоо сатааран хэсэг дуугаа болов. Ийнхүү хөдөөний айл гэж дахиад л нэг өдрийн ажлаа хийцгээнэ. Өнөөдөр бүгдээрээ эндээ хоноод маргааш явахаас гэж хэлнэ. Гэрийн эзэн хэдэн үхэрээ хэдэн бээрийн цаана давуулсан бололтой морьтойгоо хатируулан ирцгээнэ.  Гэрийн эзэнтэй гадаа тааралдаж мэнд усаа асууж хөөрөг хөөргөө солилцоно суунгаа хөдөө нутгийн аж амьдрал, малын бэлчээр ахуй амьдралын талаараа яриа хөөрлөө.  Өдөржин орон дээрээ  л байх бяцхаан хүү  тооноор тусах гэрлийн тусгалыг барих гэж оролдож  оролдож ээж нь авч байгаа бололтой харваас хүүхдээ хооллох гэж байгаа бололтой мөөмөөгөө эрэн бөндөгнөнө хөөрцөглөнө. Баярласан янзтай ход ход инээнэ гараараа балбана харагдана. Мөөмөөгөө хөхөж дууссан янзтай  дөнгөж хөлд орж байгаа болохоор модон ор түшин эвгүйхэн гишгэн хоёр бойтогныхоо хонхыг  жин жин дуугаргаж  нар туссан ширдэг дээр ирээд барих гэж суутал гарт нь баригдсангүй  хоё гараа  балбаж балбаж тонгичив бололтой нар туссан газар бүлээхэн дулаахан аж. Алив эмээ нь талх аа  тавья холд гэнэм гэж хэлнэ. Хөдөө нутгийн талх барих арга нь  нар дагуу тусган тавьж  хөөлгөдөг аж.  Хүү  яаж зүгээр байхав аминдаа холдохгүй гэсэн шиг  эргэж нэг ээж рүүгээ очмоор болно  явж чадахгүй болохоороо мөлхөнө  явсаар байгаад ээж дээрээ очмоор боллоо. Хоёр нүд нь гялбан тархи нь маналзан хамар нь шархиран гэв гэнэв айштийй айштий хэмээн найтаав бололтой.  Найтаасан биш бөгсөөрөө газар унаад өгөв. Ам хамраас нь нуль нус шүлс хоёр л гараараа  шудрана амандаа  цухалзуулан амсана харагдана.  Үе үе  салхилна өрхний оосор салхины аясаар  гэрийн дээвэр пад пад хэмээн дуугарна.  Энэ муу гэрийн дээвэр муудаж гэлцэнэ. Маргааш  хэдэн хониныхоо ноосыг авдаг байхдаа гэнэ.  Ямаануудаа ч дараа болохоос гэнэ. Хаалганы цаана  хоол  өгөх нь үү гэсэн шиг хаалга сахиад суучихсан хоточ банхар хэмээх дөрвөн  нүдэд царайчилна суучихна.  Жав чи яв яв гэх хий дэмий хэлнэ өнөөх нь тоож байгаа мэт үл тоох шинжтэй газар хэвтээд өгчихөв.  Муу залхуу хог гэж хэлнэ. Хүүд ээж нь ааруулны хэлтэрхий бариулчихсан бололтой жижигхэн хэлээ бултагнуулж байгаа бололтой  тэгсээр байгаад алга болгочихов бодвол хөхсөөр байгаад хайлаад урсчихсан биз. Ход ход инээнэ.. хоёр гараараа савлаад л.  Дахиад аманд минь хийхнэ үү гэсэн шиг ярвайгаад л гашуун бололтой . Ааруул хэзээний л исгэлэн  чихэртэй ааруул ч бас гоё л доо.  Хөдөө нутгийн айлууд бие биенийхээрээ орно  хууч яриа, хотоос ирсэн зочид гийчэд хэн бол гэж сониучхан хардаг улсууд шүү дээ.  Хөдөө нутгийн  хүүхэд гэсэндээ ааруул нь даа цадчихдаг. Хотын хүүхэд бол юун ааруул идэх маньтай  чихэр боов , сүүгээрээ угжаад байх нь тэр гэж бодох шиг. Хөдөө нутгийн гэсэндээ  халуун дулаан, хүйтнийг ч мэдэхгүй доогуураа шалдан чармай дээгүүрээ эсгий цамцтайгаа тэгж байгаад.  Хүү уйлагнах шиг  ээж нь очиж байгаа бололтой . Очтол үүе миний хүү шээчихсэн үү гээд авав. Мөөм хөхье гэж байгаа бололтой мөөмөө эрэн тондогноно. Мөөм хөхөх гээд  болохоор  үхрийн баас мөөмэн дээр түрхчихэв.  Мөөм гэсэн шиг хөөрцөглөн үнгээд автал нэг ээжрүүгээ харснаа ярвайгаад л ээж нь инээд алдан аргадана суунам. Аав нь хүүгээ авж байдаа би энэ хэдэн даавуунуудыг угаая гэнэ.  Мммуууай аавын хүү аанайгаад байгаан гээд өхөөрдөн дуудан пад хар дээлэн дээр суулгана.  Хүү  нүдээ анивчуулан  дахиад л айштий айн айштий  хэмээн найтааж дахиад л нус бабаа аая ая  булхан өршөө  баян айлын хүргэн болоорой хэмээн хэлж өхөөрдөн сууцгаана. Аав нь бол хээгүй  ширүүн бололтой тавгатай аруулнаас нэгийг аваад өглөө яаж даахуудээ шахмалыг. Тэгснээ хүүгээ ходго ходго гэж хэд хэдэн удаа хэлснээ  аав нь хэдэн түлээ хагалаад ирье гэж хэлнэ.  Түлээгээ хагалж дуусчихаад орж ирээд хүүдээ бор тагшин аяганд бүлээхэн бор цай хийж уулгав.  Царай нь хувирсан янзтай бодвол Мөөм нь биш бололтой хэмээн ойлгож байгаамуу гэлтэй л ганц балгав.  Аав нь хүүгээ орон дээр нь хэвтүүллээ.  Уйлагналаа.. болохоо байсан шүү ээж нь хаана байна гэсээр л хэлээрээ бррррбрр гэж хэлээрээ тоглож байгаа юм шиг л аргадана.  Бодвол бор цай биш ээжийнхээ Мөөмийг санаад тэр биз . угааж дууссан уу гэж орилно. Одоохон одоохон чи гялс усанд яваад ирээч хүү зүгээр байх өө орон дээр дэвхцээд байж байг гэнэ.  Хүү гараа савчин уйллаа. Алий алий аавын хүү  уйлж болохгүй ээ хэзээ  ийм хүүхэд уйлдын гээд л янз бүрээрээ л аргадана. Аргадаж байгаад нэг боорцог гарт нь бариулав .  Миний хүү ингээд намь намь намь гээд идээрэй аав нь усанд яваад ирье  ээж нь одоохон ирнэ гээд л хэлд орсон хүүхэдтэй ярьж байгаа юм шиг л ярилцана.  Аавд нь мөөм байдаггүй гээд л.  аав нь ч явчихлаа. Бусад гэрийнхэн маань албат ажилдаа явдаг шиг хонио хариулах нь хариулж  хот айлындаа очин хониныхоо ноосыг авалцана.   Хүү уйллаа  угааж дууссан юмаа гэриыйн бүслүүрт хавчуулан гэрт орж дээлнийхээ энгэрийг нэвтлэн саамшиллаа. Ээж нь   хүүгээ өвөр дээрээ аван нус нулимсыг арчиж ээжийн булхин наасии  өлсөө юу  ам нь цангасан уу  мммууайй гээд  хүүгээ хөхүүлэнгээ бор тагшин аягтай байсан бор цайгаа уув. Мөөмөө гэсэн шиг  амаа ангайн дайрч ховдог гэчлэн хэд хэдэн удаа гуд гуд сороод амьсгаа нь давхцссан бололтой.  Би буруу сонсов уу  миний хүү сая Мөөмөө гэсиймуу даа гэж  би худлаа хий сонсов уу гэнэ.  Хөхөж буй хүүгээ харлаа хоёр хацраа бумбагнуулан хөхөх тоолонгоор хүүгийн аманд бүлээхэн сүү сад сад хийн орон сүүтэй хамт ээжийхэн хайр өхөөрдөм, эгдүүхэн  өөр бусдаасаа харамлан буй сэтгэл, тэр чигээрээ хүүгийн минь  амруу урсан орж буй бүх бие сэтгэл  тархах шиг гэж бодохуй.  Мөөмөөгөө хөхөж буй хүүд энэнээс өөр юу ч хэрэггүй .  Нөгөө мөөмөөгөө хэн нэгнээс харамлаж байгаа аястай  өрөөсөн гараараа баримаар боллоо.. Гэрт ирцгээсэн холын зарим нэг хүмүүс нь ойрхон ууланд гарсан бололтой тээр тэнд харагдаж байхын.. зарим нь гэрт л.. эмгэн эх нь тамхиа зуусаар хол ойрын барааг дурандаж суунам.  Ээж нь хүүгээ тэвэрсээр л  хойш урагш ганхан ганхан.. бүүвэй бүүвэй гэсээр л. Гэрээс гараад гэр тойрч бүүвэйлсээр л.. түлээгээ хагалж буй нөхөр нь цаана харагдана.  Бүүвэй бүүвэй гэсээр л..   нээрээ ч энэ айлын эх хүн шиг миний ээж аав хоёр минь намайг бас ингэж бүүвэйлж унтуулж байсан байхдаа гэж бодох шиг.  Хүү нь Мөөмөө хөхөх нь уцдааширсаар л нөгөө Мөөмөөгөө барьсан гараа алдлаа..  Мөөмөөгөө хөхсөөр байгаад эхийн бүүвэйлэх дууг нь сонссоор байгаад  унтах шиг боллоо.  Гэтэл  хоточ банхар нь гэв гэнэт хуцаж өгөв. Чшшшш банхаар гэлээ ..  түлээгээ хагалж дууссан нөхөр нь гайхсан харцаараа харж  гэрт оруулав.  Аав нь хүүгийнхээ нүүрэнд нь хүрч үнэрлэхэд жаахан сэрвэлзээд аав нь бүүвэй бүүвэй алив авдаа гээд ээж нь цааш нь бүүвэйлсээр л.. бүүвэй .. бүүвэй

0 comments: