Дүнсийх өдөр


Өдөр, хоног гэж яасан ч хурдан өнгөрдөг юм дээ. Хүмүүс бидний  амьдралын хэв маяг гэж хараад байх нь ээ зарим нэгүүд нь амьдралын хэв маягаа эвдэх гэж хичээнэ, зүтгэнэ.. Хараад байх нь ээ яах вээ болж л байна шдээ. Гэхдээ л сэтгэл санаа цаанаа л нэг гундуухань, бие биенээ буруутгах нь буруутгаж, зөвтгөх үедээ уучлалт гуйж зөв бурууг ялгаж салгах  мантай л явжуугаа мэт.  Сэтгэлийн хат гэж байхгүй атлаа хүсэл мөрөөдлөө хязгаарлаж чадахгүй  мааруухан хүн бол доо гэж бодох.Гэхдээ байна шдэ тэ залуу цаашдаа юу болох эсэх талаарх мэдэхгүй ч итгэж явах шиг сайхан зүйл алгадаа тийм үү.  гадаа бүрхэг байгаа ч хүмүүний сэтгэл цэлмэг байгаасай гэж бодном. Хүмүүн бидний инээмсэглэхэд учир шалтгаан хэрэггүй  инээмсэглэхгүй байж болно оо гэхдээ шалтгаан байдаг шиг түүнээ нэхэн санан инээмсэглэх хэрэгтэй гэжуугаа шд. Оньсого, таавар мэт энэ  гунигыг харцныхаа чинадад нууж л инээмсэглэх  хэрэгтэй мэт.  Амьдрал гэж өнөөдөр орсон цас , маргаашдаа хайлж дараа дараачийн орох цасыг хүлээх мэт чимээгүйхэн дүнсийх энэ л өдөр мэт. Гэхдээ байна шдээ тэ энэ бүгдийг дагаад уйсах хэрэггүй юм байгаам. Гүүээ яах уу дээ ингэж бодох байх л даа  хэн нэгэн  хүн байлаа гэж бодоход хачин жигтэйхэн уйтгартай царайлсан нүдээрээ намайг цоооо ширтэнгээ инээмсэглэн харан инээмсэглэл тодруулал аястай дотроос нь хатгас хийгээд л айнн бас байж болох уу магад шүү. Гэхдээ хүн байнгын гуниглан, бухимдангуу царайлна гэж юу байхав. Тиймээс л бухимдаж буй үед хэн нэгний хэлдэг үг орж ирнэ. Зүгээр л сайхан амьсгаагаа гарга, тайвшир гэдэг үг. Хэсэг хугацаа өнгөрсний дараахь нь инээх үе ирнэ гэж. Зүгээр л инээ , инээмсэглэ. Яаадии  инээхэд болохгүй бол сайхан гэгч нь санаа алдчих зүгээр шдээ тийм биз дээ.

0 comments: