Тэврүүлэхийг хүсэх эс хүсэх


Аргадах гээд тэврэх гэж байхад нөгөөх нь цаашаа хэмээн түлхэнэ. Дахиад л тэврэхийг   хүсдийн байгаазд тэгсэн нөгөөх нь буруу харангаа уурлаж тунирхаад ч байгаамуу гэлтэй. Араас нь дахиад л тэврэх шиг оролдоно. Дахиад л цаашаа хэмээн түлхэнэ. Тэгтэл тэврэх гэж хичээсэн өнөө хүн нь цаашаа яваад өгөх нь тэр. Тэврүүлэхийг хүсээдл нууцхан тэ, уурлаад байсан хүн нь ахиж тэврээсээ гэж дотроо бодож байсан нь нэг тиймэрхүү мэдрэмж төрөөд л. Тэгтэл уурлаад байсан хүн нь би тэврүүлмээр байна гэж  уйланана дуугарч болох нь илт. Хүн хичнээн уурлаж байсан ч тэврэлтэнд уярч тайвширдаг юм шиг ээ. Бодвол эмэгтэй хүний л зан байхдаа. Өөрийнхөөрөө зүтгээд л. Цааш  түлхэх агшинд л илүү чангаараа л тэврүүлэхийг хүсээд байдаг юм шиг. Нөгөө хүн нь ахиад л тэврэхийг хүссэн боловч цааш яваад өгөх бол ээ битгий гээд л дотроо боддог ч юм уу. Дотроо бол тэврүүлэхийг л хүсдэг мэдээж. Түлхэх тусам л дургүйцэх тусмаа л уурлаж ундууцах тусам л илүү чангаараа л тэврүүлэхийг хүсдэг юм шигээ.

0 comments: