Сайхан амьдрал айнн.


Амьдрал гэж юу юм бол эр эм хоёр нэг гэрт орж амьдрахыг хэлдэг үү. Чи миний тогооны хүн  болооч  гэнэ  шүү  зассс  гуцаач  наадах  чинь тогооны  хөө гэж  сонсогдож  байна гэж бодохуйц.
Одоо ч юун тэр тогооны хүн болох тогооны хөөтэй зууралдах,зуухтай нүүрстэй хутгалдаж зууралдахаас  холуур байх биз. Амьдрал дээр бол хэн хэн л  дотроо бол муу санаалж  аминчхан бодолтой явцгаадаг нь юутай гашуун үнэн бэ. Тэгсэн зарим нь юу гээд хуцаад солиороод байгаа юм юу гэж дандаа тийм байдын гэх байх л даа.
Үнэндээ ч гашуун үнэнтэй  шүү. Би гэхэд л гурав дөрөвхөн  сольж  өмсдөг  турсиктэй байхад мань хүн гурав дөрөв биш гуч дөчин ацтай, ацгүй,  эмээ  загварын турсиктэй байх жишээний. Мань хүн гурав нь шуудайтай гуталтай байхад л би гэж  өвөл зуны гэх гурван л гуталтай байхын.

Эхнэр маань  ухаалаг  touch утастай candy crush тоглож сууж байхад би гэхэд  ухаан муутай 3310 утастай  snake тоглоол сууж байх жишээний.  Эхнэрт маань  будаж шунхагддаг баахан үнэртэн гоо сайхны цуглуулгатай байхад би гэж ганц нэг сахлын машинтай  хулмас арилгагч шүршигчтэй  үнэртэй  ус авчихаж чадахгүй байх жишээний. Эхнэрт маань шкаф дүүрэн  өвөл  зуны  гэх  хувцастай  байхад  би  ганц  хоёрхоон уут тортой хувцастай. Эхнэрт маань  өмсөх  хувцас  хунар  олдохгүй  байна аа гээд шунан дахин авах гэж байхад надад  өмссөн  хувцаснаас өөр угаах хувцас олддоггүй.

Ингээд бодохоор бид үнэн гурай хэрэглээгүй болжгааздээ. Хоёр төмсөг хүртэл бидний цээжинд байгаагүй тээр  дор байрлаж  байгаа нь  ганц  гаагаандаа   бүгдийг гэсэн хэмнэлт юм. Бид нар гадуур шоудлаа гэхэд хэдэн харчуул нэг булан тохой газарт нэг юм тойрууллаа дараа нь халлаа, согтлоо, шогтлоо, маргалдлаа, хэрүүл хийлээ эцэс сүүлд  нь  зодоон  нүдээн  хийгээд  харих  нь  харьцгааж  заримууд  нь  эрүүжүүлэхэд  орлоо гэхэд  арав  хорин мянга.

Маргааш нь бүгд яааснаа мэдэхгүй  л  нэг  нэгнийгээ  асууна  сураглана, тайтгаруулна. Би нэг газар хоолонд орлоо цуйван идлээ таваас зургаан мянга. Тэгтэл эхнэрүүд хоолонд орлоо эсэн шидийн салат, шайк, ундаа зууш, стейк идлээ гэхэд тав биш тавиас жаран хэдэн мянга.Гэтэл эхнэр  бааранд орлоо, кароекед орлоо дууллаа, нөхөр, хүүхэд, нууц амрагдаа гомдож уйллаа. Баахан вино дарс шимэж уулаа коктайл уулаа гэхэд тавь жаран хэдэн мянга. Эрчүүд бид нар сард нэг  үсчинд  ормоор  боллоо   ар  хажуунаас  нь   жаахан  л  шулууллаа гэхэд дөвүүн мянгаас таван мянгын  хооронд. 
Тэгтэл эхнэрүүд  нь   гоо сайхны газарт орж  толгой  , гар хуруундаа иж  бүрэн  үйлчилгээ хийлгэлээ бол тавиас жар,далан хэдэн мянган төгрөг болоод явчихаж байгаан.Эрчүүд бид нар эмнэлэгт  үзүүллээ  гэхэд  түрүү  булчихайгаа  үзүүлмээр болоол элэг ходоод чинь муудаж гээд л архи тамхиа багасга аа гээд хэлчихэж байгаам.
Тэгтэл эмэгтэйчүүд нь эмнэлэгт очлоо л бол яасан ч олон эд эрхтэнтэй юм дээ гэж боджуугаам чинь. Бөөр, нуруу, давсаг, сав  суулга аа  нэг үзүүлнэ ,  өндгөвч  гээд  л  шинжилгээгээ   өгөөд л. Эрчүүд бид нар  тав зургаан мянгын кроссонд гүйж байгаа  юм шиг амьсгаадаж байхад л  эхнэрүүд нь  гэртээ зүв  зүгээр гэртээ тааваараа хумсаа үрж хэвтэж байх жишээний.

Эрчүүд нь аминдаа  ажил хийж хэдэн цаасаа хуримтлуулах санаатай байхад эхнэрүүд нь ямбатай юм шиг гар даарчиин даараад байна таксидии гээд л тав зургаан мянга. Ингээд яриад байвал дуусахгүй мэдээж. Энэ чинь л ёстой сайхан амьдрал шүү.  Тийм биз дээ ингэж л бид нар амьдарч байна даа заза ингээд бичээд байвал дуусахгүй биз.

0 comments: