Нэг тийм


Хэвтэж байхдаа хоёр чихэндээ чихэвч хийчихсээн нэг л мэдэхэд дуулах шиг.
Юу билээ гэж бодох шиг. Бодвол дуулж байгаа үг, дуучин хоёрт л уусан шингээд байгаам уу гэлтэй.
 Дуулж байхад хэн нэгэн орж ирээд .
 Бас гайхна аа даа айн.
За энэ ч яахуу.
Хааяа хоосон мэдрэмж төрөхүй.
Хоосон мэдрэмж төрөөд  ч  юу  байхав. 
Гэхдээ л хоосонгүйгээс  хоосон мэдрэмж.
 Өнөөдөр  бүх  зүйлэнгийн  хэрнээ  уйтай аа бас тааварлашгүй,
таамаглашгүй,  өдөр  бүрийн  үйл  явдалтай тохиолдох, эс тохиолдох,
гэрэлтэй ч бай сүүдэртэй  ч  бай,  мэдрэмтгий  хэрнээ  ухаангүй  ийм л хорвоо ертөнцөл  бид нар чинь амьдарч буй.

Нэгэн  өдөр  дээр  тэнгэрт  нисэн  байхад  хэзээ  нэгэн  өдөр  газар  өмхөнө  доголж  явахыг хэн  байг  гэх  үү.
Сэтгэл баясан явахад харанхуй гэрэлд урагшлах тэмүүлэлгүй  болтлоо сэтгэлийн гэх гэрэл гэгээ унтарч урам зориг   хугарахыг  үзэх  тавилантай  гэж үү.

Үнэхээр  бурхан гэгч байдын бол хүн  бүрт даах  хэр  хэмжээгээр нь  зовлон,  жаргал  аль  алийг  нь  өгдөг
гэдэг хэдий  ч  хувь  хүн  бүрт  оногдсон  хувь  заяагаа  бэрхшээлийг
           хүндрүүлдэг  гэж үү. Эсвэл   бүх  үгээр  илэрхийлэх  гээд  байгаагын  цаана  нь  нэг  л  ухагдахуун  гарч
ирэх  гээд
байгаам  юу  гэхээр  бурхан  гэгч  байдын  бол  хаалгаа  хаасан  ч  цонх нь
үргэлж нээлттэй  хэвээрээ  байдаг  боловчиг хүн  өөрөө  өөртөө  л хувь тавилангийнхаа эзэн болдог нь жам биш гэж үү.

0 comments: