Уучлаарай / захиа /

Та өнөөдөр хэн нэгэнд уучлаарай гэж хэлсэн үү. Магадгүй хамгийн түрүүнд ээждээ хэлэх байх. Өдий зэрэгтэй хүн болгож өсгөхдөө би шүүдрийн дуслаар цай чанаж өгөөгүй, магадгүй баярлуулсан удаа байгаа билүү баяруулахаас илүү уурлуулж, гомдоож байсан удаа байх. Одоо болтол ээжээ мунхаг хүүгээ уучлаарай гэж хэлж чадаагүй л явна. Хүмүүс бид нар чинь ганц л амьдрана шүү дээ. Энэ ганц олдох амьдралдаа ядаж баярлуулчих юмсан элэг бүтэн амьдраад явчих юмсан гэж бодохын даанч хүслээр болдоггүй хорвоо юм даа тиймээ. Хүн болгоны амьдрал бүр өөр,өөр байхын. Хэн нэгэн хүнийг уучилж явмаар ч юм шиг. Буруу хэрэг хийсэн ч бай зөв ч бай хамаагүй уучлаарай гэхэд нь хүлээгээд авчихмаар ч юм шиг. Байнга л үзэн ядаж амьдрана гэж юу байхав гэж бодохын.
Хайртаасаа, ханилж яваа хань ижилээсээ, аав ээж, элгэн садангуудаасаа уучлаарай гэж хэлж үзсэн үү. Магадгүй заримдаа санаандгүй хэн нэгнийг өөрөө ч мэдэлгүй гомддочих үе байдаг л даа. Хайртай хосууд бие биедээ хэлж амжаагүй үгсээ хадгалаад л, хэний ч мэдээгүй, мэдрээгүй тэр л хайраа зүрх сэтгэлдээ тээгээд л, хэзээ нэгэн өдөр уулзах бүрээ зүүд нойрондоо тогтоогоод явах бүрийд чинь, хээнцэр харагдах дүрийг чинь зүрэндээ сийлээд явах бүрийд, миний сэтгэлийг мэдээсэй гэж сэмхэн хараад зогсдог, хааяа нулимсыг чинь унагаадагт минь уучлаарай гэж хэлмээр байна.
Олон жил нар салхи үзсэнгүйээ ээж ээ. Хүү нь таньдаа захиа бичих гэж харгалзагчаас цаасны хэлтэрхий дуусах гэж байгаа бал харандаагаар таньдаа би захиа бичих гэж суунам. Хүү нь сайн байгаа ээжээ. Нар салхинд тоотойхон гарах, хөндий хүйтэн өрөөндөө нар үүлний цаагуурхан харагдах тэр жижигхэн цонхоортэнгэр л харагдахаас өөр юу ч харагдахгүй байна. Би сайн байгаа удахгүй та хоёртоо очино оо сайн сууж байгаарай мунхаг хүүгээ өршөөгөөрэй амьдрал гэж алдаа юм, тоолж барашгүй даваа юм,  хүний амь егүүтгэсэндээ хүү нь гэмшиж сууна даа энд байхдаа та хоёрыгоо би жаргааж чадсангүй дээ ачийг нь хариулж чадсангүй дээ гэж бодохоор өөрийгөө харааж зүхэн суунам уучлаарай мунхаг хүүгээ.
Уучлаарай гэдэг үг заримдаа... Утга төгөлдөр, хүч нэмээд ч байгаа юм шиг санагддын шд. Гэнэн томоогүй багийн найзаараа байнга л тоглоом шоглоом хийж явдаг байснаа санаж байна. Одоо тэр хаана байгаа бол гэхээс л сэтгэл эмтрэх юм байгаа газрыг нь мэдээд очихсон гэж бодохоор л. Муу муухай хүнээс чамайг хамгаалж чадаагүй гэж болохоор л харамсах юм. Гэнэн байж дээ ердөө л 4р ангийн хүүхдүүд байж. Өглөө эрт ажлаасаахоцорчихоод тэр нэгэн хүний өмнүүр чинь орж такси барин урдуур нь орж булаасанд уучлаарай ядаж байхад автобус явахгүй явлаа гэхэд нуль дүүрэн хүмүүстэй чихэлдэж байхаар ядаж байхад өвлийн халтиргаа гулгаанд унаад өгчихийг хэн байг гэхүү.
Хайртай хүнээс минь мэссэж ирэхийг минь харчихаад хариу бичээгүй ажлын ачаалалд умартан мартсанд уучлаарай. Цайнынхаа цагаар ч юм уу гэртээ очоод л утсан дээрх мэссэжнүүдийг чинь уншаад суучихдаг. Зарим нэг хүмүүсүүд хажуугаар чинь зөрөөд өнгөрөх тэр нэгэн хүнийг таньсан хэрнээ таниагүй юм шиг өнгөрсөн бол уучлаарай хажууд минь хань ижил, хүүхдүүдтэй явсан болохоор тэр байх. Хаа холоос намайг гээд зорьж ирж байхад нь би гэдэг хүн олигтойхон зөвлөж, санал бодлоо хэлж чадаагүйд уучлаарай.
Миний төлөө гэсэн сэтгэлийг чинь бодоогүй ойлгож яваагүйд уучлаарай эргэлзэж тээнэгзэж асаж байсан гал руу ус цацаж явж байжээ би. Автобусны буудал дээр арай ядан явах тэр нэгэн хүн өнхөрөөд ойчоод унаж яваа хүнийг хараад босгож чадаагүй явсанд тань уучлаарай. Мэдсээр байж өргөж босгохыг мэдсээр байж. Өөрийг чинь сайн мэдэхгүй юм аа нэг хэсэг бичсэн чинь өнгөцхөн дүгнэчихлээ уучлаарай гэдэг хүмүүс ч бий. Хэн нэгэн хүнд уучлаарай гэж хэлмээр. Уучлалт гуйсан уу... гуйсан бол 

0 comments: