Иркутск хотод блогширсон нь


Иркутскийн нэгэн орой.. энд ирээд хэд хоночихлоо. Ингээд гадаа салхилаад явжуухад хүмүүс бид нарын амьдрал гэжадилхан юм шиг. Гэхдээ зан заншил, арьс өнгө, хэл яриагаараа л өөр болохоос. Энд сайхан байна. Миний хүүхэд насны үед тоглож байсан тэр дүүжин савлуур харагдана, өвөөгийн хийж байсан тэр шувууны үүр одоо ч хэвээрээ тэр нэг мод дээр шувуунууд үүрлэсэн харагдана. Явахаас өмнө шувууны үүрэнд хоол өгчихөөд яваарай гэж хэлнэ. Байшин доторхи аав ээжийн залуугийн зураг, хажууд нь би савлуур дээр тоглож байгаа зураг жаазанд хийсэн харагдана. Зураг руу харах бүрд нэг л дотно санагдана.


Чиний хүүхэд байхад өмсөж байсан нярай өлгий одоо ч байгаа эгч нь дэрлээд унтаж байгаа гэж хэлэхэд сонин санагдана. Сонин санагдах юу байхав гоё санагдаад нулимс сийлэгнэх шиг. Эгчийн хийж байгаа хоолыг би хэдэн өдөр идээд маргааш эндээс явах гэж байгаа тул намайг явуулах дургүйхэн л дуугаа хураачихна. Миний энд өдрийн амьдрал гэж хуучин бүхнээ дурсан санагалзаад буцлаа даа. Гэхдээ би буцмааргүй байвч миний амьдрал тэр Уб хот ,ажиллаж байгаа газар Уб хот шүү дээ гэж бодохоор л.

Оройн хоолоо идчихээд л хүүхэд насан дээрээ тоглож байсан дүүжин савлуур дээрээ очиж үзлээ. Яг хэвээрээ байгаа гэж хэлнэ. Миний хүүхэд насан дээрээ тоглож байсан хажуу айлын бяцхан охин Люда Москва хотод амьдрана суугаа гэж сонстоно. Хажуу айлд одоо түүний аав ээж хоёр нь байгаа гэж хэлнэ. Энд нэг ирснийх утасдаад ярих юм уу гэж түүний аав ээж хоёр нь хэлнэ.. Би ч сандраад байсан тул дараа болоё гэтэл битгий сандардаа гэж хэлнэ. Утсаар залгаад ярьтал яг мөөн мөн . Хүүхэд насан дээрээ тоглож байсан тухайгаа ярьлаа. Чи намайг тэгж байсан тэгж шоглож байсан гээд л.


Тэр ч бас сандраад гэж хэлсэн.
Тэр амралтын өдрүүдээр очьё чи байх уу гэтэл би маргааш буцлаа гэж хэлсэн чинь чамайг хармаар байна. Хүүхэд насан дээрээ харсан тэрнээс хойш олон жил болчихож гэж хоолой нь зангираад явчихна.  Тэгж ярьж байгаад л дараа дахиад очихоор болоод утсаа хэн хэн л таслахыг хүлээгээд л. Түүний аав нь олон жил  цагдаагийн газарт ажиллаж байсан болохоор энэ жил бие нь муудаад ажлаасаа гарсан гэсэн. Их л ярьлаа цай уугаад л ярьсаар л. Яриад байвал дуусахгүй мэдээж. Люда та хоёрын хүүхэд насны зураг тэр байна гэсээр альбом оо  үзүүлнэ.

Аав нь бүүр орхиод явчих гэж байгаа юм шиг бүхнээ л ярина. Эхнэрээс нь сонсвол хорт хавдартай гэнэ. Тэгээд л чамайг эд нар дуудсан хэрэг байх гэж хэлнэ. Сэрүүн орж байгааг хэлэх үү. Гудамжаар алхаж явахад моддын навчисууд дээр гишгэхэд шарр шрр гэж дуугарна. Гоё хот шүү Иркутск. Их зүйл бодогдууллаа. Бодогдуулах тусам өөрийгөө би аз жаргалтайд тооцно. Ямар азаар ингээд төрсөн юм ямар азаар ийм сайхан халуун ам бүл хамт олон ах дүүсүүдтэй юм гэж бодохоор. Уг нь миний төрсөн газар юм байгаа юм. Эгчийн ах маргааш явах тасалбар авчихсан гээд түрүү нь утсаар ярьж байсан. Уб хотыг бодвол арай өөр шүү утаа униар байхгүй цэвэрхэн. Гэхдээ би Уб хотыг муулахгүй л дээ.

Муулаад муулаад утаа нь арилахгүйгээс хойш тийм ээ хэхэ. Эгчийнд орж ирээд нотебүүкээ асаана ийнхүү бичиж байхад блогшрох, бодолд автах гэдэг бас нэг талаараа ч таашаал ч юм уу гэмээр. Гэхдээ хааяа блогширохгүй үе төрдөг л юм.Өөрийнхөө бичсэн үг,үсэг, өгүүлбэр бүр, бичлэгнүүдийг нэг нэгээр унших гэж нүд хальтраад болдоггүй. За тэгээд өөрийнхөө болсон явдалуудаасаа нэг нэгэнгүй биччихнэ. Угаасаа л бичдэг л дээ. Бичих гоё. Бичих бүрийд ундарч гарч ирнэ, ирэх бүрийд бага насны дурсамж, болсон бүхий л үйл явдал гээд. Гэхдээ дараа нь хэрэггүй юм биччихлээ муу муухайгаар хэлүүлэх байх гэж бодох шиг.

 Юм бүхэн хөгжинө өө гэж. Хаана ч явсан интернэт. Хаанаас бол хаанаас хэнтэй ч утсаараа ярина. Зам зуур явж байхад өдөржин цонхоороо хараад явалтай биш гээд интернэтээр орно, орох бүрийд сонин содон мэдээллээс илүүтэйгээр саар мэдээллүүд олонхийг зонхилно. Иркутскд би хоёр дахь удаагаа ирээд ингээд блог бичээд сууж байхадХатхур зу” хамтлагын дуунуудыг сонсоод л бас дажгүй байна шүү.

4 comments:

Мм, блог бичих сайхан шдээ. Хэрвээ цахим ертөнц ингэж хөгжөөгүй байсан бол хүмүүс илүү дотогшоо, бас магадгүй илүү хаагдмал байх байсан байх аа...Тэгэхээр хөгжил гэж айхтар байгаамшүү. Одоо бол блогчид маш ховордсон шдээ, анх 2005,2006 оноос л эхэлсэн байх гэж боддын, хэрэгтэй хэрэггүй хүссэн хүсээгүй блог бичээд л юуны тулд бичиж байгаагаа ч мэдкүү шахуу л байсан юм шиг сүүлд бодоход санагдаад байдын. Зарим хүмүүс өөрсдийгөө нууж зарим нь ил гаргаж, юу хүснэ түүнийгээ л бичдэг. Тэгээд бас энд тэндгүй блогтой дэлхий.нэт, банжиг, гөгө, асуулт, блогмн гээл нэг хүн хэдэн ч газар юм бичээд байдаг байсан.. мэдкүэээ :P.
Нээх сүртэй сэдэв мэдвээр дагнаж бичдэггүй ч гэсэн блог дараа нь эргээд умшихад дурсгалтай байдымаа.

 

заримдаа бодоод байдын энэ цахим хуудаснууд дээр блог гэж байхгүй байсан бол одоо ингээд бичээд суугаа ч уу үгүй ч уу гээд л блог бичих хүслийг минь битгий унтраагаач гэж заримдаа боддын блог бичээд л сууж байтал гэв гэнэт тог тасарч нэт нь тасраад өнөө бичиж байсан нь алга болчихоор сонин санагдаад л харааж зүхэлттэй ч биш тэгээд л өнгөрдөг Эргээд өөрийнхөө бичснээ уншихад сонин гоё санагдаад байдын шд кк

 

2уулаа л нэг утгатай юм биччиж уншсан чинь хаха :P

 

тэгсэн бна уу кк