Орчин цаг дор захиа ину


Зандан ташууртай хүрээ морь унасан  Юндэн  Нийслэл хүрээ орохоор инйхүү явмой.
Нийслэл хүрээ гэж аймар газар шүү болгоомжтой яваарай чээ мээн гэж Нансалмаа хэлнэ.
Хариуд нь заа найз аа сайн яваад ирнэ ээ найз аа гэж хэлнэм. Зандан ташууртай хүрээ морин дээр суухад Нансалмаа дээлнийхээ өврөөс нэгэн дугтуй  Юүндэнд өгөөд ичингүйрэн балайраад гэрлүүгээ орчихов гэнэ.
 Юндэн ийнхүү эрдэнэ засгийн унаганы дуугаа  аялан цааш  явав. 

Хайрт Нансалмаагийн бичсэн захиаг Нийслэл хүрээ орох 61 ын гарамын даваан дээр тухлан суун ийнхүү хайрт Нансалмаагийн бичсэн захиаг уншив гэнэ.
 Нийслэл хүрээг дурангаараа харвал утаа униартай харагдав гэнэ. 
Захиаг уншчихаад шатаачихаарай гэснийг санаад шатаачихав гэнэ. 
Тэгэхгүй бол 22ын товчоон дээр шалган нэвтрүүлэх дээр нэгжих байх гэдгийг санасан учир баяр хөөрлийн илрэлээ гаргах төдий цааш мориороо явав гэнэ. 

Орчин цагийн Нийслэл хүрээ гэж гүүээ мөн их өөрчлөгдөө шивдээ базарваань гэж. Хүрээ морьтойгоо орсон биш хавь газрын хэн гээгчийн унаа хөсөг вэ гэмээр давхилдаж гэнэ. Юндэн соёлын шоконд оров уу үгүй юу нэг хэсэгтээ балартав. 
Замд явж гэвээс Хоролмаа хүүхэн час улаан өнгийн forshe машин уначихсан Юндэнтэй тааралдав гэнэ шүү.
Нэг хэсэгтээ соёлын шок болсон Юндэн Хоролмааг хараад нүд хужирлав уу эсвэл балартав уу гэнэ.

Хүрээ  нийслэлийн  хүүхэн  Хоролмаа хаа хүрэх  нүү  хүсэл  зорилго юу гэвээ.
 Сээтэн хаяж сурсан Хоролмаа хүүхэн эрчүүдийг яаж урхиддагыг Юндэнд харуулах төдий л алгахан чинээ зурвас дээлний өвөрт нь хийв гэнэ.
 Час улаан машинтай hot line baby гэсэн дууг чангаар тавина цааш явчихав.
 Юндэн цааш явлаа.
 Нийслэл хүрээд ирсэн зорилго юусэн билээ гэх бодох шиг.

Хүн олноор цугларсан худалдаа арилжааны пүүс, панзчин хятадууд хаа байна гэж замын цагдаагаас асуутал.. бодож бодож байснаа аа тий тээр тэнд хэдэн арван буудлын тэнд гэж зааж гэнэ. 
Явах зуурдаа Хоролмаагийн өгсөн зурвасыг задалж үзвэл хvнд чулуу шиг оргих хүйтэн мэдрэмж төрүүлэхээр үгнүүд байна уу гэж хартал дан л хайрын тухай хэдэн мөртүүд байв гэнэ.

 Атгахан  чинээ нууцхан захидал дотор хувь заяа ч багтаад ирэхийг хэн мэдэх билээ. Авааль эхнэр болох Нансалмаагаас илүү Хоролмаагийн бичсэн нүд эрээлжилмээр цэцэгтэй дугтуй дотор өнгө өнгөөр бичсэн бичвэрүүдийг уншвал хар бараан үүл мэт аянга зангираад ирэх нь ч тэр ээ. 
Юндэнг Хүрээ нийслэл явах хойгуур нь Хазгар Балган арын ажлаа мэддэг учир ийнхүү инээж бичсэн  зурагтай бүхий дугтуй Нансалмаад өгөв гэнэ.

Хоролмаа ч бас ирлээ.
Энд чинь юу болоод байна аа тааралддаггүй хүмүүстэй тааралдаад гэж хэлнэ.
Энэ үед Хоролмаагийн хурцалж ирлэсэн хутгатай захиа Нансалмаад ингэж айтганам.  
Өнөөдөр Нийслэл хүрээд Хайрт Юндэнтэй таараад надад захиа ирдийн байна гэж хэлэв. 
Үнэртэнт нь согтох анхилуун хуудсанд шингэсэн Хоролмаагийн санааг Нансалмаа нь емхий санаа агуулж  багтаад ирснийг нь мэдээгүй аж.
Yзэмж цэвэрхэн бичсэн бичвэрүүд мөрүүд бүрийн цаана зальтүнэг чи юунд бид хоёрын дундуур орно вэ гэж уулга алдав гэнэ. 

Учрыг нь олсон Нансалмаа Юндэнгээ хүлээж байх зуур алган чинээхэн захидлын дугтуйд дотор аврал, амраг хосуудын дунд чулуудсан яс,
Аврал хайрласан хэн нэгэн, амьдралын замд садаа болох  хахуульд өртүүлэхембүү, Ааш зан ихтэй халдвар тээсэн сэтгэлийн тэмбүү, үхэл хагацалтээсэн нулимс, инээд хөөр ,уйтгар гуниг алагласан энэ бүхий л хорвоо энэзахиа дор тээр тэндэх хадан хясааны дэргэд сууна дуулж суунам гэнэ.  
Энэ мэтчлэн түүхийг, үлгэрийг зохиолын утга санааг өөрчилж болно.
Амьдралыг бас энэ мэтчлэн өөрчилж болно шүү дээ.  
Нэг хэвээрээ байгаад байвал залхмаар санагдана биздээ. 

0 comments: