Бид нарын амьдрал гэж



Хүн амьдрал дээрээ хэр сэтгэл хангалуун аз жаргалтай амьдарч байгаагаа  мэдэх болов уу. Сэтгэл ханамжын баталгаатай 100 хувь , эрсдэл багатай осолдохгүй бол хэн нэгэнд алуулчихгүй , хүчиндүүлчихгүй, зодуулчихгүй, дээрэмдүүлчихгүй, залиландчихгүй гээд амьдарч чадаж байгаа болов уу. Бараг л үгүй болов уу гэж бодож байна. Осолдчихгүй нэг автомашинд дайруулчихгүй замаар арай нэг дөнгөн данган гараад байх шиг. Эрсдэлгүйхэн шиг эрүүл мэндээ бодсон ч тэр хоолны хордлого авчихгүй байсан ч тэр  аятайхан хоолтой газар сууж байх вий дээ айн. Гадуур явсан ч тэр хэн нэгэн хүнтэй хажуугаар зөрсөн ч тэр аятайхан зөрөөд, мөргөсөн ч тэр уучлалт гуйгаад л өнгөрөх жишээний. Манай монголын зарим нэг хэнхэгтэй гарууд хажуугаар өнгөрөх болгонд л ууртай харцтайгаар цохих шахуу өнгөрөөд байвал  хэцүү биз дээ. Амь нас , даатгал гээд хувь хүн өөрт нь аль болох ашигтай гэсэн талаараа л  ашиглах байх. 

Энэ даатгал ч дээ мэдэхгүй.. автомашин төргөлдлөө гэхэд шуурхай шийдвэрлэгдээд төлүүлээд байгаа юм ч алга. Худлаа даатгал гэсэн нэрийдлийн доор л байгаа болохоос шийдвэрлэгдээд байсан ч юм алга үнэн дээ.. Дэлгүүр, супермаркетаас хүнсний зүйл авлаа гэхэд  муудаж ялзарсан, хэдэн сараар ч хадгалсан юм билээ бид бүхэн мэдэхгүй шдээ. Осолдохгүй нэг ялгаж салгаж түүж нэг авмаар болно. Ингээд бодоход хүн бүрт л заавал нэг зовлон бэрхшээл байх юм аа. Зовлон зүдгүүргүй, амар амгалан, тайван , саад бэрхшээлгүй амьдрана гэж байхгүй болжээ. Саад болгон л нэг даваатай, даваа болгонд л олон салаа замаар явж байж  дараа дараагийн үе бүхэн шаттай.  Энэ үе бүхэн шатууд нь давхар болгонд л нэг нэгээр гарна, аль эсвэл шууд ар өврийн танилаараа ч гарч болно янз бүр. Дээшээ гарахын тулд л нэг зүйл мэдэрнэ. Мэдэрч кайф авна янз бүрээр л хүн сэтгэлийн хөөрлөөр илрэнэ шдээ. Мэдэрч авахын тулд нэг хүчин зүйл нөлөөлж магад. 

Энэ нь мэдээж хүн бүрийн нэг асуудал болох мөнгөн хэлбэрийн чек, карт, хадгаламж гээд л.  Мөнгийг яаж олох, ямар арга замаар, ямар хэлбрээр олох гэдгийг хүн бүрийн өөрийн ойлголт байх. Мөнгө гэж нээрээ хүн бүрийн сэтгэхүйг өөрчилж чаддаг, хүн болгоны ааш занг эвддэг, нийгмийн хор уршгийг тарьж чаддаг агуу зүйл шүү.. Бараг л хүн бүр мөнгийг шүтэж амьдраад байх шиг. Үхссс ацаараа нэг ноорхой цаасыг шүтэж амьдраад  байх уу дээ. Гэхдээ л мөнгөөр бүхнийг худалдаад авчихаж байна, босгоод нураачихаж байна , эвлэрүүлэх биш эвдчихэж байна. Гэхдээ л миний монгол ч сайхан амьдраад байгаа шүү дээ. Болсон болоогүй, өөрсдийгөө нэг бор зүрхээрээ арай ядан болгоод л яваад байгаа шүү дээ. 


0 comments: