Шинэ долоо хоногийн эхний өдөр

  
Өдөр болгон хэдэн цаастай зууралдана
Өдөр бүр 
тоостой комьпютертой ноцолдоно
Өндийж босохоо мэдэхгүй хүлээстэй ширээн дээр минь
Хэрэгтэй хэрэггүй хэвтэх балнууд
Хэрэгтэй ч юм шиг дэлгээтэй номнууд
Тоосонд дарагдаж хатсан цэцэгсүүд
Тал уусан аягатай кофе байгаастай
Тал бүрд энэ тэндгүй наалттай тэмдэглэлүүдХаалга үүд онголзуулж шагайсан бүхнийг харсаар байгаад
Н
үд минь чилэхийнАжлын цаг дуусахахыг хий цаг харан хүлээнэ
Ай, тэгтэл хийсэн юм хаана байна гэж бодно

Залхтал суусан атал аа барих юмгүй өдөр. Заримдаа бас таарах л юмдаа  айн.
Энэ өдрийн мэнд. шинэ долоо хоногийн эхний өдрийн ажлын өдөр ингээд эхэлж байна. хүн болгон  дор дороо ажилдаа явцгаана.. сургууль, цэцэрлэгтээ явцгаана. нэг долоо хоног дуусаад дахиад л эхлэнэ.. нэг сар дуусаад дахиад л эхлэнэ.. амьдралын хүрд , тойрог эргэлдсээр л хүмүүс бидний амьдрал өрнөсөөр л. Би мөн бусдын адил өглөө гараад л автобусны буудал дээр л гозойгоод зогсчихно.. Өнөө  явдаг ганц чиглэлийн атуус нь ирэхгүй хорь гучин минутын дараа ирэхээр бөөн дүүрэн хрүмүүсүүдээрээ дүүрсэн ирнэ.. заримууд нь тавуулаа нийлж байгаад таксидчихая гэнэ. Ер нь бол атуусаар явах хэцүү болсон байна лээ шд... Аргаггүй эрхэнд л  тавуулаа таксидаад явцгаана заримдаа аз болоход атуусдана янз бүр л дөө.. Одоо ч хүйтний  сэрүүн эхлээд л байна шүү өглөө сэрүүн..

Аа бас бодоод байх нь ээ ... ажлын төлөө амьдраад байна уу... аль эсвэл өөрийнхөө төлөө... идэх хоолныхоо төлөө.. өмсөж зүүхийн төлөө ингээд суугаад байна уу гэлтэй.. мэдээж амьдрахын тулд л ажиллаж хөдөлмөрлөж байж л энэ хэдэн цалинг авна.. зүв зүгээр сууж байгаад  л алган дээр  хэдэн төгрөг гараад ирэв гэж.. зарим нэг тэнэг гарууд нь зүгээр байж байгаад л мөнгө ургаад ирчихдэг.. мөнгө олох аргыг толгойгоороо биш бөгсөөрөө олоод  авах амархан гэж бодожгаа ч хүмүүс бий. өрөвдөлтэйяа тиймээ... тэгж олсон мөнгө хэзээ ч өөдлөхгүй ..за энэ ч яахав хувь хүний ухамсар мэдэх хэрэг..  

Нээрээ аав ээжүүдийн үед социалист ямар юмны уралдаан гэдэг билээ нэг л сүртэй уриатай ажиллаж байсан гэдэг. Тэр үед ч айхтар байсан гэжуугаа.. эх орныхоо төлөө зүтгэх улс эх орныхоо бүтээн байгуулалт хөгжил цэцэглэлт мэтээр л ажиллаж байсан гэдэг. Гэрт нээх олон том далбагар улаан цэнхэр гээд өргөмжлөл жуух бичгүүд л байгаад байдын аль 60, 70,80 аад оны үеийн социалист уралдааны гээд л бодвол ажилттай ажиллаад авсан шагналууд нь байх.. тэр үедээ  сайхан байсан байхөө.. цаг үе бүхэн л сайхан байдаг... сайхан дурсамжтай.

Одоо ингээд харахнээ ажиллах гэж дээ. нэг цэгийн үйлчилгээн дээр хэдэн арваараа оочерлож байж байж нэг очихоор өнөө ажилчин нь компүүтер дээрээ тоглосоон сууж байх жишээний эсвэл хумс энэ тэрээгээ засаад суучихсоон.. ард нь хүмүүс зогссон байгаа шдээ.. ингэж ажил хийдэг бол аймар айнн. бараг л ажилахгүй байсан дээр мэт санагдаж байгаам чинь.

 За тэгээд мань мэт бол бас адил дөө худлаа ажил хийдэг гэж хуцаад ч юу гэхэважил дээрээ ирлээ бол худлаа үнэн харагдчихаад л хэдэн цаг болов уу үгүй юу ар гэр хувийнхаа ажлаа амжуулах гээд явчихдаг.. цалин буух  болохоороо ирж үзэгдчихээд л цалингаа авлаа бол  бүгдээрээ нэг газар орж доргицгооно...  зарим нэгүүд нь өр ширтэй гэлцэнэ.. за тэгээд ар гэрээ тэжээнэ янз бүр л дээ. амьдрал гэж угаасаа адармаатай байдгаас хойш. хүн болгонд л нэг зовлон бэрхшээлтэй

0 comments: