Улирал нь таараагүй бичлэг



Жилийн жилд л утаатай өвөлждөгийг хүн болгон л мэднэ. Хүн болгоны л нээрэв уурийг барахаар л. бөөн стрессэнд орно. Амралтын хагас бүтэн сайн утаанаас холуур байх гэж салхинд гарцгаадаг. Утаанаас болж амьсгалын замын өвчин авна тусна. Өө тэгээд л эхийн эндэгдэл  гажиг уураг энэ тэр гээд л муу муухайг л энэ утаанаас боллоо энэ ханиад томуунаас бохирын өвчин шар гэдгээс боллоо гэнэ.

 Энэ хотын дарга , сайд нарууд юугаа хийж байдгын гэж үглэхээс цаашгүй. Үгллээ гээд яалтай ч билээ хий дэмий цухалдахаас цаашгүй. Үнэндээ ч тийм л дээ . Одоо ч арай өвлийн улирал болоогүй ч хүн болгон энэ өвөл ямар байх бол, энэ өвөл хатуу хахир хүйтэн болно гэсэн энэ хэдэн малнууд яадаг бол. Мал махнаас өгчихдөг ч юм билүү  одоо ч махны үнэ ханш хэдтэй байгаа билээ үнэ хүрэх болов уу яах бол гэсээр байгаад өвөлтэйгээ золгоно малчдын хувьд ч нилээн хүндэвтэр л тусдаг байх даа. 

Хотын мань мэтээс хөдөөгийн малчдад  хэцүү байх нь мэдээж. Хөдөө ч сайхан даа тийм ээ. Утаа  үнэртлээ гэхийн байхгүй уушигаа хордууллаа гэхийн байхгүй нуль цэвэр агаар гэсэн үг.  Одоо ч хот хөдөө гэлтгүй болчихож. Бага сага утаа үнэртээд байх шиг санагдаад байгаа юм даа. Өвлийн улирал болоогүй байхад юу утаа үнэртээд явчихдаг билээ гэж бодох шиг. Дөнгөж 10 р сар гараад явж байна.  Хүйтний сэрүүн орсон ч тэр өглөө оройдоо сэрүүвтэр жихүүн салхитай заримдаа сэнгэнээд л явчихдаг тал бий. Гэр хорооллын гэх газруудаар явж байхад золбин нохдууд хаа сайггүй улин хуцацгаана.

 Шөнөөр бол аюултай яаж ч мэдэх талтай. Одоо ингээд бодох нь ээ бараг л  утаан дунд амьдарч байгаа юм шиг ханиалгах шахуу л гүйлдэж эхлэх нь тэр.  Өглөө бүр хотын бид нар чинь тус тусын л албаддаа явцгаана.. Автобусны буудал дээр хэдэн минут, цаг хэртээ зогсоцгооно. Ядаж байхад ажил хаялт гэдэг нь болчихсон байдаг энэ автобус баазууд нь. Зарим нэг хүмүүс нь амандаа бувтнаж хараал урсгах шахуу хий дэмий л уурлацгаана. Ханиад гэж өвчин хаа сайггүй хэн хэнггүй л тусах өвчин ханиалгасаар л гудамжинд гаххх пүү гэх нулимаад орхих нь тэр.

 Тэр нулимаж орхисон дээр нь хүн болгон гишгэлцгээнэ.Би хааяа ханиалгаад байдаг эвгүй үнэр танар үнэртэхээрээ хамар жигтэйхэн загнтнаж битүүрэх жишээний. Үнэндээ бид нар өвөлдөө гашуун хар утаагаараа амьсгалж, дасаж байгаа хэрнээ гомдлоод гомдлоод гомдлын хар мөрөөр хэн ч барагдуулж тайлж чадахгүй байсаар байгаад өвлийн улиралыг дуусгачихдаг талтай. 
 Хүн ч яах уу... энэ гадуур тэнүүчлэх золбин ноход сүүлээ годгонуулан урдаас ирээд л хоол өгөх нь үү гэсэн шиг л сүүлээ хоёр тийш нь годогнуулаал байх нь тэр.

 Ноорхой хувцастай хүмүүс хогийн сав ухаж түнхээстэй хоол олдох нь уу гэсэн шиг л ухаад л  тамхины иш түүгээстэй бодвол  татдаг байх. Гэм зэмгүй юм даа тиймээ. Золбин тэнүүчлэх ноходууд гэж гэхдээ яаж мэдэх үү ураад хазаж ч мэдэх байх.  Гэхдээ энэ золбин гээд байгаа нь хүмүүс  та бидний л сүнс шдээ уг нь бол. Өрөвдмөөр ч юм даа тийм ээ сүнс гэж бодохоор. 

Амьдралыг заримдаа бодохоор хэцүү гэмээр юм шиг.. Эмээ өвөө нарууд  өвөл болохоор  утаанд хахаж цацахаараа уурлацгааж.. Энэ муусайн төр засаг юугаа хийдэг байна аа тэр үсээ буурал цайссан тэр нөхөр юугаа хийдэг байна аа гэж төр засгаа ууж иддэгээр нь цоллож гарна шүү дээ. Үнэндээ бол эдгээр буурал хөгшидийн хэлж ярьдаг нь үнэн шдээ. Тэтгэврийн хэдэн төгрөгөөрөө сүү ,таргаа аваад л сэтгэл дундуурхан л явцгаана.Телевизийн хэдэн сувгаар гарч буй нэвтрүүлгүүдийг  удирдлага халтал нь солисоор байгаад үзэх юмгүй л өнөө л парламентийн суваг дээрээ тавчихаад л үглэж гарах нь тэр.

 Ам гэж банзал болсон яриад л байна яриад л яасан ч мэргэн цэцэн үгтэй болсын яасан гоё ярьж сэтгэдэг юм  дуусдаггүй ээ. Үүнийг сонсчихоод ханнн ццц үхсэн хойно оо та нарт дахиж итгэхгүй муусайн юмнууд гэхийн аргаггүй л .. Улаанбаатар хот маань юм бүхэнд жижигдэж багтах зайггүй болцгоож гудамж талбай нь машин хоёр нь нийлэх шахуу л бөглөрөөд л хэн бүхэн жолоо мушигаж яваа нэгнийгээ  харааж  хий дэмий амандаа бувтнахаас өөр юу ч хийж чадах аа больсон мэт санагдана. Жижиг томггүй л уурлана бухимдацгаана хүн л юм болсон хойно уурлаж бухимдах нь мэдээж.  Улаанбаатар хотод маань  хүн ам олонтой хэдий ч хэд нь ажил хийдэг хэд нь ажилггүй гээд нарийн тоо баримт байдаггүй. За даа худлаа үнэн нь мэдэгдэхгүй тоо гаргана статистикийн газраас. Цөөхүүл нь ажил хийж бусад нь тэжээвэр мэт харагдаж байгаа биздээ. 

Оюутан сурагчдын төлбөр нь нэмэгдссэн  байр, унаа, хувцас хунар, идэх уух бүхий л зардлыг нь эцэг эхүүд нь даацгаана. Эцэг эхүүд нь үр хүүхдүүдийгээ аятай тохитой сургуульд нь оруулчих санаатай хом бараадуулах нь  тэд нарын гавьяа.  Одоо ч малын төрлийн бүтээгдэхүүн үнэ хүрэхгүй үнэд орохгүй мэт санагдавч яаж ийж байгаад л мөнгө олчихож байгаа юм. Оюутнууд гэж үнэндээ эцэг эхийгээ хүлхэж амьдарцгаана.

 Дээр нь цалинтай гэжуугаа сар бүрийн гэх 70.Манай залуучууд юм юманд л өөр өөрөөр сэтгэж бодож явцгаадаг.  Хип хопуудын үглээ дууг ч залхтал сонсож байгаа юм аа. Уг нь  хөгшин настай хүмүүс л үглээ юм шиг байнга л ярина араас дагаад л үглэж гарна.  Тэгсэн одоо ч  хипхоп гэх дуучид хотод болж буй нийцэхгүй бүхий л зүйлүүдээ үгээр илэрхийлж үлэж дуулцгаана. Зарим дуу ч чихэнд чийртэй шүү. 
 Атобусанд явахаар  нойр хүргэмээр зохиолын дуу яваад байна. Би зохиолын гэх дуунууд сонсох дургүй л дээ.  Байшин булангын тохойд утаагаа баагиулан тойрцгоон зогсож шүлснүүдээ хайялцгаах залуучууд маань нийгмийн баялаг бүтээхээсээ илүүтэйгээр наргиж цэнгэх дуртай шоудах дуртай.  Гэр хороолол дахь амьдарч буй хүмүүс  худагаас өдөрт хэдэн удаа зөөж байгаа бол. Унд хоол цайгаа хийцгээнэ. Тэгсэн байр орон сууцад байгаа айлууд бол усны гачигдал дутагдах гэсэн юм байхгүй. Осолдохгүй нэг зэвгүй ус ууж байгаам нэг усны шүүлтүүртэй ухаантай.  

За тэр улс орон нийгэмд боловсролтой ч бай боловсролгүй хэнд хэрэгтэй юм хоосон диплом бүгд л өвөртлөнө энэ ч тэгээд болсон болоогүй нийгмийн шаардлагад алга болж дээ. Сургуулиа төгсмөөр болно ажилд орох гэж танил найз нөхөд ахан дүүсүүдээрээ арын хаалга татна. Ажил хийвэл сайхан амьдрах боломжтой болно гэж хуцацгаана. Ажлаа голсон монгол залуучуудаас дээр гэж аргаа барахдаа хятад солонгос ажилчдыг хаа байсан холоос вагон вагоноор авчирч байшин барилгаа бхриулцгаана. Хэзээ байтлаа гадаадын ажилчид манай монголын түлээг хөрөөдөж  жорлонгын ухаад байдаг байлаа. Сургуульд ормоор болно, диплом өвөртлөнө, ажил хиймээр болно, олдож байгаа ажил нь гэхээр дэлгүүр, лангуу түрээслэнэ,эсвэл гадаадад гараад харийн хүний бөгсийг долоож хэдэн доллар өвөртлөнө. 

Зарим нэгүүд нь Солонгосын иргэнтэй зуучилчлаар танитлцаж гэрлцгээнэ. Одоо  гайтай энэ хар утааг ярихгүй ээ өөр юм ярихаас.  Өнөөдөр  ард түмний амьдрал сайнггүй ядуус олширсоор л туйлдаа хүрч төрийн нам хүчнүүд нь олон болчихож дээ. Сонгууль гэдэг нь энэ жил болох гээд л. Гэхдээ хүрээд ирдэг сонгуульдаа хүссэн хүсээгүй сонгосоор олон жил үдчихэж. Тэгээд улс дотор намаараа хуваагдаж талцана. Сүүлдээ аймаг, сумаардаараа,  дов жалгаараа, ах дүү амраг саднаараа талцан хуваагдана. Энэ сүүлдээ  улс хэврэг болохын үндсэн шалтгаан нь энэ. Улс төрөөр ярихын бол манай  монголын улс төрчид гэх хүмүүс илбэдсэн юм шиг гэв гэнэт баяжсан юм шиг олны нүдийг хуурах төдий нэрийдлээрээ  өөрийгөө эрэкламдах зорилгоор хороо дүүрэг дээр хурал хийцгээх мэт, ард түмэндээ танигдаж популиздана. 

Нэг захын эзэн байсан хүн баян тарган амьдралд  умбаж тансаглан харагдавч улс төрийн хэллэгээр ярихад тааруухан аяс төрхтэй төрийн сэнтийд заларч тангараг өргөн харагдахуйц мэт саяхан.  Ард түмэн энэ жил дахиад   сонгуульд гарах гэж молигдох молигдуулах хүнээ зурагтаар харан сууцгаана. Молигдуулсан ядуу ардууд сонгосон төрийн түшээддээ аль хэдийн гомдож гутарч амьдралдаа гунин гашуун архиар цэнгэж нэг өдрийн зовлонгоо матахад нохойноос дор амьдрах шиг санагдуулах мэт. 

0 comments: