Хүнтэй суух гэдэг байна шдээ


Нэг тийм хогийн   мэдрэмж төрнө.
Мэдрэмжээсээ  болоод   хогийн  бодлууд  орж  ирнэ.
Хогийн бодлуудаас болоод  өөрийгөө  харааж зүхнэ.
 Харааж зүхсэн бодлууд нь бусдад  халдварлагадана. 
Халдварлагадсаар байгаад  сүүлдээ  бие биендээ дамжигдсаар байгаад  бие  биенээ  хөнөөх  дээрээ тулна.
 Үг гэдэг заримдаа хайртай хүнийгээ гомдоож цээжэн дундуур нь тас хийтэл сэтгэл зүрхийг нь навс унагааж сэтгэл хөрөлт гэдэг нь болно. 
Сэтгэл хөрөлт гэдэг  сар, жил магад хэдэн жилээр ч хүндүүрлэгдэнэ. 
Үг гэдэг хутга мэснээс хүчтэй.
Үг гэдгээр хүнийг алж, сэнхрүүлж, сийчэж, сул дорой  байдалд  оруулна. Үгээр урлахдаа амархан хэдий  боловч  сэнхрүүлэхдээ  хэцүү.
Хүн гэдэг сэтгэлийн юм болохоороо нэг үгэнд л гомдож, сэхэж, баярлаж, догдолдог.
 Хогийн мэдрэмжүүдээсээ  хэн  нэгэн  хүнтэй  хуваалцах гэхээрээ  өнөө хүн  ойлгохгүй. 
Тэр нь дорвол  ганцаараа энэ мэдрэмжээ  үүрээд  явмаар  ч  юм  шиг.
Ганцаараа байгаад сурсан хүн  зожгироно  оо тэгжуугаад.
 Зожгирсноос  болж  хайр сэтгэл  юу  байдгыг  мэдэхгүй, анзаарахгүй, сэтгэл хөөрөл  гэх  юм  байхгүй  болчихдог  юм  биш  үү.
Тэгээд л өөрөө  өөрийгөө  болгоод  л.
 Тэгж  явсаар  байгаад  л   30, 40, 50 нас хүрчихдэг  үе  бий  шүү. 
За тэгтэл нэгэн  үдшээр  хаанаас ч юм нэг газраас гоол алдаад гэв гэнэт санаандгүй  жирмээ болчихно. 
Гаргах хэцүү, авахуулах  хэцүү. 
Эцэггүй  хүүхэд  хэдэн  сараар тээнэ.
Эцэг нь хэнийн гэхээр мээээээдэхгүй  харин  ээ  гэх  ухааны  юм  ярина. 
Амьдрал дээр л байдаг жишээ шдээ.
За тэгээд хормойгоо чирсэн хүүхдээ  дагуулаад  явжына  гээд л хөрш айлын хэдэн авгайчуул нь хоорондоо шивнэлдэж сууцгаана.
Хөрш  айлын байрны хэдэн хөгшүүл ч дээ  орц  болгоны  айл  болгоныг  л  тэр,  тэрний  хүүхэд, тэр тэрний эхнэр, нөхөр  гээд  тогтоогоод  авчихсан  байдгын  биш үү.
За энэ ч яах уу.  
Хүнтэй суух асуудал аа бас ярвигтай асуудал шүү тэ.
Энэ тэгээд чулуугаар айл гэр болж тоглохтой адилгүй  шдээ.
Хүнтэй суулаа гэхээр таарч  тохирохнуу үгүй юу гээд л лам бөөгөөр явна, орд  харш  жил  таарах нуу  үгүй  юу гээд  үзэж  харна.
Яг  цагаа  тулаад  ирэхээрээ   хүнтэй  суух гэхээр айгаад айдаст автаад байдаг юм шиг ээ.
Айж эмээснээс болж хайртай бүхнийгээ  алдах  үе ч  байдаг.
Харамсалтай шүү.
Зоригтойхон алхам хийчихгүй  үхссс  ацаараа  хийгээд  л  айгаад  яваад  байдын  бол  гэж  бодох. 
   Яахуу  хүн  ганцаардана,  гансрана,  уйтгарлана  хэн  нэгэн  хүнтэй  сэтгэлээ       онгойтол  ярилцах  хэрэг  гарна, амьдрал  ахуйгаа  дээшлүүлье  гээд   амьдрана  гээд л.
Хүн  бүхэн  л  хүнтэй сууж  хамт  амьдарвал  том  хариуцлага  үүрч  өөрийн гэсэн  үүрэг  оногдоно  гэдгийг мэдэх байх л даа.  Наад зах нь эхнэр хүн  болохоороо гал тогоондоо зууралдана гэдгийг мэднэ, гэр орон цэвэрлэхээс авахуулаад, харин нөхөр  болох  хүн  болохоороо гадуур ажил алба хөөцөлдөх  нэрийдлээр  том  аавын  цээж  гарган, пиво  уусаар  байгаад  гэдэс  гүзээ  унжуулан  буурь  суурь  заачихсоон  байх. Эхлээд л хосууд бие биендээ хайртай дуртай болоод л романтикаар бие  биендээ гэнэтийн бэлэг барьдаг байснаа сүүлдээ  удаашраад бие биендээ уусаад ирэхээрээ  бүүр  тоохоо  больчихно,
 урьд  нь  ямар  байсан  билээ  тэрүүгээрээ  байхгүй  юм  байна  гээд  л  хэн  хэн  нь  дотроо  бодон  санана. 
Яг  үнэндээ  романтикаар  бие  биедээ  бэлэг  барих  нь  худлаа  л  байхгүй  юу эхэндээ  нээх  гоё  байснаа  сүүлдээ  миаараад явчихдаг тал бий.
Хоол ундны асуудал дээр бол чи хоол хийх ёстой, чи гэр орон цэвэрлэх ёстой, мөнгө  олох  ёстой  гээд  нэг нь  гэртээ  хэвтээд  нөгөө  нь  ажилаад  байх  асуудал  биш  л  байх  л  даа.  
  Хааяа 
дур  хүрвэл   үүлэн  борооны  ажил  хийчихээд  дургүй  хүрвэл  хэн хэн нь буруу хараад хэвтээд  өгөх  жишээний.
Өө  тэгээд  удаад  ирэхээрээ  хэн нь  хоолоо  хийхийн  бүү  мэд  гар  утаснуудаараа  хий дэмий  оролдоод  л  хэвтээд  өгөх  жишээний.
Амьдрал дээрээ бүгд  ийм  биш  байх  л  даа  тэ.
Нийгэм нь  өөрөө  ийм  байдаг юм шүү  гэдгийг бид нарын нүдэн  дээр  дэлгээд  тавиад  өгчихдөг  болохоор  яалтай  ч  билээ.
   За тэгээд гэр бүл  болсон  хүмүүс  нэг гэрт орсон бол танайхан, манайхан дээрээ тулна, идэх хоолоо булаацалдана, хов жив базна, танайхан их мөнгө  зарцуулдаг  манай  хэдэд  ягаад  хоолны  юм  өгч  болохгүй  гэж  наад  захын  хоолны  асуудлаас  болж  гэр  бүлийн  уур  амьсгал  эвдрэнэ. 
Ер нь бол эр хүн  гэдэг  чинь  гал тогооны  хоолны  асуудлаар  хэрүүл  хийж  явдаггүй  юм  байна лээ  тэгсэн  үгүй  юм аа. 
Би гэдэг хүн  амьдралын холбогдолтой кино, нэвтрүүлгүүд  асар  ихээр гарчуугаа  тэр  болгоныг  нэг  нэгээр  үзэж  амжихгүй  байх  шиг. 

 Уншлаа л    даа  та  нар  гэрлэхэд  бэлэн  үү  гээд   Нэгэн   блогчны   бичснийг уншаад байж байхад магад би  өөрөө  бодохдоо  хэлэхэд байна шдээ  тээ амьдрал гэдгээс айж эмээсэн, хэн нэгэн хүнтэй  суучихвал дараа нь ямар  үр  дүн  гарах  бол, энэ  хүн  намайг  насан  туршдаа  хань  болоод  явчих  болов уу, намайг  жирмээ болгоод хаяад  өөр
 хэн  нэгэн  хүнтэй  сээтэгнээд  ар  нуруугаар  хутга  шаагаад,  банзалдаад нуаадаад явчихын болов уу гэсэн л ойлголт уншлаа.
Лам бөө  нарт итгэж байхаар  өөрийнхөө  хувь заяа төөрөгтөө  итгээд явж байвал за даа ёстой мэдэхгүй юм аа.. 
Миний  суух гэж  байгаа  хүн  хаа  нэгтээгээс  гараад  ирнэ. 
Хүссэн  хүн  маань  энэ  байна  даа  гээд  өөрөө  өөртөө  эрсдэл  ихтэй  алхам хийгээд  байгаа  юм  уу  эсвэл  аз  туршссан  ч  юм  уу  гэмээр  миний бодлоор гэнэтийн  зүйлүүдтэй  учрах  гоё  шүү. 
За  яг  энэ  байна  даа  мөөн  мөн  гээд  тоочиглоод   авсан  бол  юу  л  бол.
Хүн  гэдэг  чинь  ханилж  байгаа  хүнийгээ  насан  туршдаа  л  таньж  байж  амьдардаг  гэжуугаа  шдэ. 
Ганц  хоёр  сар  болоод  л  суух  дээрээ  тулав  гэж.
Суух  гэж байгаа хүнийг  танина  байж  л  мэдэх  аваас  шууд  танина  гэж
Юу  байхав.
Эсвэл би буруу яриад байна уу.



2 comments:

Чиний бичсэн олон талаас харж бичсийм шигээнаа тэ. Янз янз бүр байгаа л даа амьдрал дээр, бааранд танилцаад одоо 2,3н хүүхдүүдийн эцэг эх болсон ч хууран мэхлэлт үгүй, аз жаргалтай, амар тайван амьдраад явжугаа гэр бүл, хар багаасаа бие биенээ мэддэг олон жил болоод гэрлээд одоо амьдрал нь тийм ч тогтвортой биш 2тийшээ болох дээрээ тулсан амьдрал ч байна... Тэхээр яг энэ хүнтэй суух гэдэг байна шдээ... хэлж мэдкүүмдаа :).

 

Хүнтэй суух, хамт амьдраад явах, цаашлаад мөнгөний асуудалд орох, гэр бүлийн амьжиргааны асуудал, үр хүүхдээ тэжээх, хардалт сэрдэлт, араар тавих, нууц амраг гээд л энэ бүгд л асуудал.. ягаад гэр бүл салах шалтгаан болоод байна вэ гээд эхнэрээсээ уйдна, залуу охидуудыг сонирхож эхлэнэ гээд л, эсвэл эхнэр нь уйдамтгай болно баараар хэсүүчилнэ гээд л, гэхдэээ сайхан амьдрал байна аа байна