Шинэ жилийн бодол

Шинэ он гарахад  6,7 хоног үлдээд байгаа юм уу даа. Миний хувьд ажил гэсээр мартаж. Мартах гэж мэдэж байсан л даа . Шинэ он гарах гээд айл болгон, албан байгуулага бүр гацуур модоон чимэглэжээ.  Орой ажлаасаа тараад л явж байхад айл болгоны цонхны дэргэд гацуур модоо засчихсан өнгө өнгийн гэрэл анивчуулаад л. Хүүхэд байх үеийн нас санагдуулаад хаячих шиг.  Хотын маань өнгө төрхийг чимэх сүлд мод, гол хоёр баатар нь  өвлийн өвгөн түүний хамтрагч цасан охин.
 Би чамд хайртай гээд монголын уран сайхны кинон дээр гараад байдаг өвлийн өвгөн цасан охиноо дагуулж яваагүй шдээ яаасын бүү мэд киноны санхүү нь хүрэлцээгүй юм уу аль эсвэл өвлийн өвөөд тоглуулдаг Дэлгэрийг хайртай хүнд нь учруулах гэж зориуд тоглуулсымуу бүү мэд ямарч байсан цасан охингүй ганцаараа л Үрлээгийнд орлоо хайртай гэж хэлдэг Үрлээгийнд шүү. Даанч Үрлээ хогийн зангаа гаргасандаа  баян айлын хазгар Баяраагын араас гүйж явж адаг сүүлдээ хүүхэдтэй болгоод хаядаг.
Ямартай ч Үрлээдээ цаасан боодлоотой бэлэг өглөө хүүхэд нь ч гэсэн өглөө. Гэр хананд өлгөөтэй байгаа зурагнуудыг харж харж нэг сэтгэл амарсан бололтой тэр айлаас гардаг. Тэр үед жинхэнэ монгол өвлийн өвгөн байсандаа гэмээр. Даанч цасан охин байхгүй л болохоос. Би бас боддын энэ кинон дээр гардаг шиг нэгэн хайртай хүний гэрт очоод суппрайз баривал ямар вэ гэж.  Дэлгэр шиг тэр нэгэн хүнд хайртай дуртай гэж хэлж яваад л автобусан дотор өвлийн өвгөний өмсгөл болох сахал, хөмсгөө хуулж аваад л айнн төсөөлсөн чинь сонин санагдаж байна шүү.  Би бас боддын шдээ миний тэр хүүхэд байх үеийн хүүхэд нас нилээн гэнэн, цайлган, итгэмтгий байдаг байж дээ гэж. Сургуульд байхдаа ганцхан  л бэлэг авч байсан. Сургуулийн захирал өвлийн өвгөн болчихсон.
 Дээгүүрээ сахалтай малгайтай доогуураа брюк нь өмдтэйгээ байх шиг. Тэр үед би дууграа ч үгүй дуугаа л зогсоод байсан. Сургуулийн захиралд та ягаад ийм хувцас өмссөн юм вэ гэж хэлэх  байсан гэж. Би бас бодоол байдын намайг бага байхад минь аав ээж хоёр өвлийн өвгөн цасан охиноо дагуулан чамайг унтаж байхад балькон дээр чинь бэлгийг чинь  тавиад яваад өгнө гэж хэлдэг байсын бол гэж. Бүүр итгүүлэх гэж үлгэрийн ном уншиж өгч өвлийн өвгөн цасан охиноо дагуулсаар энэ олон айлуудаар явж байгаа гэсийн бол гэж.
 Үүнд итгэсээн би гэхэд л цаа буга уначихсан цан нөмрөгөөн татуулсаар дүүлэн дүүлэн нисэн ирж айл болгоны хаалга тогшин бэлэг тарааж явдаг байхдаа гэж боддог байлаа шдээ. Угаасаа аав ээжүүд хүүхдүүдтэй ингэж ярьдын биш үү аав ээж хоёр нь хичээл номоо сайн хийдэг байлаа онц сурдаг байлаа гээд л, яс юман дээрээ муу сурдаг Үрлээ, Дэлгэр, Баяраа шиг гурвалжин дөрвөлжин хайр болоод л хэн нэгэнд хаягдаад л  онц биш алтан дунджаараа явж байсын биш үү гэж бодохын кк.  Ааа аав нь тэгдэг л байлаа онц авдаг л байлаа  ээж нь царайлаг байлаа гээд л. Ягаад хуулдаг байлаа муу авдаг байлаа гэж ярихгүй байгаан ккк.



Угаасаа тэр үед аав ээжүүд  хүүхдүүдтэй худал ярьж хэлсээр байгаад итгүүлсэн.  Хоолоо идвэл, онц сайн сурвал өвлийн өвгөн цасан охиноос гоё бэлэг авна шүү гээд л. Одоо бол хүүхдүүд худал ярьж байгааг өвлийн өвгөн цасан охин байдаггүй гэдгийг ойлгоно, ухаарна.  Кинон дээр, номон дээр гардгийг үзэхээс биш амьдрал дээр байдгыг үнэмшихгүй итгэхгүй байгаа биз. Би боддын бас өөө бодоод байх юу байхуу дээ. Өвлийн өвгөн цасан охиноо дагуулсаар юун буга чаргатайгаар нисээд явах.  Зүгээр л автомашины түгжрээн дунд л  аль нэг газрын шинэ жилд л уригдан заларч очих гэж будилж явах нь тэр гэж.
Хүүхэд бүр цагийн зүү он тоололыг заахаас урьдаж өвлийн өвгөн цасан охинтойгоо ирэхийг сэтгэлдээ тээсээр тэднийг ороод ирэх болов уу гэж хүлээж байх нь дамжиггүй. Үүнийг ойлгосон зарим аав ээжүүд нь тэдний нууцхан хүслийг нь биелүүлэх гэж  өөрсдөө өвлийн өвгөн, цасан охин нь болцгоож зарим нь эрэлд гарцгаана. Санта клаустай очих уу аль эсвэл монгол өвлийн өвгөн цэнхэр дээлтэйгээр цагаан нөмрөгтэй, таягтайгаар очих уу гэж бас бодоцгооно. Аль болох  үр хүүхдүүдийгээ баярлуулах гэсэн бодол биз.

 Хааяа боддын өвлийн өвгөн аав маань нийлээн америк маягын санта болчихсон COCA COLA эрэкламыг санагдуулаад  түүний хамтрагч гэх цасан охин нилээн эротик хувцаслан Kim Kardashian шиг л. Үүнийг хэн харах билээ дээ  бараг хөгжөөж чадахгүй хүүхэд багачууд бараг үзэгдэхээ больсон мэт санагдаад байгаамда.  Шинэ жилийн 31ний орой Санта багц гээд эрэкламдаад байгаа Pizza hut-ын нэгээс аваад гэрийхэнийгээ баярлуулангаа бөөнөөрөө суугаад идвэл гэж бодлоо. Юутай ч  оноос өмнө ажлаа хийж дуусгахаас гэж бодоод суужын. 

0 comments: