Цас орж байна

Өглөө унтаж байхад босоорэээ  бос бос гэнэ. Эсвэл утсанд мэссэж ирээд босоорой  гадаа цас оржын гэнэ. Нойроо харамлан байж арай гэж босмоор болоол нэг нүдээрээ  арай ядан цонхон дээр очтол цас оржыно оо ямар гоёын гээд л. Ашгүй дээ ойрдоо цас ороогүй байж байж өнөөдөр орлоо гээд л. Цас орсон ч гадаа дулаахан байна өө тиймээ. Цас орсон гэсэн шиг тээр хэдэн жилийн тэртээх бага насны минь яаж зүггүйтэж байдгыг санаанд минь орчихлоо. За байз хэддүгээр ангид юм дээ  нэг өөрөөсөө том цүнх үүрээд хичээлдээ явлаа гээд гэрээсээ гараад л  дуртай дургүй хоёрын хооронд очмоор болоол сургуулийн хашаагаар орж байтал хэдэн хүүхдүүд хашааны төмөр сараалжинд хэлээ наагаад байж байна аа. Би бас яаж зүгээр байх уу гээд л  хэлээ наагаад үзье гэж бодсын юм шиг байгаан. Наах завдалгүй миний хойноос багш цохиод авдын байнаээ яадаг тэнэг хүүхэд вэ гээд л. 
Хичээлдээ орооч удахгүй шалгалт авна гэдгийн байна. Хичээлээ таруу үгүй юу ангийхантайгаа  сургуулийн цэвэрлэгч ахын цэвэрлэсэн бөөгнүүлж цэггцэлсэн цасаар нь  бие биерүүгээ шидэх нь шидлэж нүүр амыг нь угаах нь угааж  хүзүү цээж рүү нь хийдэг байлаа. Орой нэг гэртээ харимаар боллоо хувцас хунар нуль цас, норсон байдалтай, нусаа гоожуулсан орж ирэх нь тэр. Ээж л үглэсэн айх даа бодвол . Одоо ингээд бодоход  дурсамж бүхэн ард минь хоцроод шинэ оноо угтах гэж хүлээгээд л хоног өдрөө хүлээгээд орос мандаринаа идээд л явдаг байждээ. Гадаа цас орж байна аа орсоор л. Хэн нэгний хүслээр цас чи орсон юм бол, хэний захиалгаар жижиг жижиг ширхэгээр орно вэ. Салхиггүй , тогтуун дээрээс орсоор л.

Зөөлөн зөөлөн бууж ирээд л гарт баригдахгүй,  гарт баригдсан ч тэрхэн хугацаанд хайлаад л, цас орох гоё. За тэгээд дулаахан байгааг ч хэлэх үү нэг л гоё  гэгэлзээд л элдэв янзын зүйл бодолд минь орж ирээд л тэрхэн үедээ санаашраад л нэг өөр мэдрэмж төрөөд байх шиг ээ. Надад гэлтгүй өөр олон хүмүүсд бас өөрөөр санагдаж магадгүй л дээ. Ингэж нэвсийтэл цас орсон өдөр хүмүүний сэтгэл гунигтай ч байна заримд нь сэтгэл дүүрэн  баясалтай ч байна янз янз. Өнөөдөр ганцаараа удаан алхмаар ч юм шиг. Цас орсон гэсэн шиг будран орж буй цасан ширхэгийн  дор янз янзын бодон мишээл тодруулан алхаад л гоё шүү.  Гадуур гарлаа.


Энд тэндгүй гацуур модоо засчихсан гоёж гоодсон харагдана.Шинэ жилийн уур амьсгал аль хэдийнэ ээ орчихожээ гэмээр. Юун тэр дайн дажин, юун тэр ертөнцийн төгсгөл, үхэл хагацал вэ. Энд зүгээр л цас оржын. Муу муухай зүйл бодож санах зүйлгүй  зүгээр л цас орохыг хараад явжын. Цас орсон гэсэн шиг хүмүүний сэтгэл санаа тэнэгэр уужим болоод л хцрыг  минь хайраад л, хайлан урсах, хэн нэгний зүрхэнд нь дулаалцдаг ч юм билүү гэж бодохын. Гуниглаад байсан  сэтгэлийг цас шиг ээ аргадаад аргадуулаад өгөхсөн. 

0 comments: