Амьдрал үргэжилсээр


Хүний амьдрал гэж үнэндээ сонин юм. Яах ч аргаггүй мухардалд орж, шийдвэр гаргах дээрээ цөхрөнгөө баран гэр оронг орвонгоороо эргэсэн ч бүх зүйлүүдийг эргээд хуучин байранд нь тавьж чаддаггүй юм шиг бишгүй л тохиолддог. Яагаад ингэчихэв, Ямар учраас, Яах гэж гэсэн олон асуултууд хүний сэтгэл дотор хуй салхи мэт эргэлдэвч хариулт өгч чадахгүй хариултууд ард хоцорсоор.  
Хүний сэтгэл хөрөх нь амарсан сэтгэлийн шарх аних нь удаан боловч энэ сэтгэл дотор байгаа  гаднаа мандаж байгаа нар шиг байдаг боловчиг энэхүү нарны элчийг мэдрэхээ больж,  нисэж буй шудвуудын жиргэх дууг нь сонсохгүй больж,  энэ амьдралын эгэл жирийн хэмнэл маягаа ч анзаарахаа больж, өөрийнхөө амьдралын утга учрыг ч сүүлдээ  ойлгохоо болих үе ч ирдэг юм байна.
 Цөхрөл гэдгийг дагуулан хэн хэндээ итгэсэн итгэлээн гомдол нулимсын сүүдэрт хиртүүлэн, аз жаргалын гэх төсөөллийг сэтгэлийнхээ хар шуургандаа хийсгэн одох үе ч бий.  Хэн нэгний зүрх сэтгэлийг өвтгөж байхад алдагдсан итгэлцэлийн аргамжааг нь таслах үе ч бий. Амьдралын өнгийг байгаагаар нь харж чадахгүй болчихдог. Харж чадахгүй болоод зогсохгүй энэхүү амьдрал дээр  жингүйддэг.
Дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэгчээр энэ нь амьдралын төгсгөл ирж байгаадаа адил санагдах мэт хаашаа ч гарцгүй болж байгаа мэт. Хаагдаж буй хаалга бүрийг өшиглөн  ойр хавийн хүмүүс рүү хараан зүхэж муу муухайгаар дуудан орилж хашгирч амьдралыг үзэн ядаж байна мэтээр хорссон нүдэнд нь нээлттэй хаалга мэт харагдахгүй байх. Нээлттэй  хаалгыг олж харахгүйгээс болж хадан хавцлын тэр мухараас гарч чадахгүйгээс гадна  тэр хадан хавцал дунд л хувь заяадаа найдаж хувь төөрөгтэйгээ эвлэрээд суух нь тодорхой .

 Хүмүүс бид нарын нүд тэр чигээр гунигаар бүрхэж, уй гашуудлаар дүүрэн аз жаргал гэдгийг мэдрэхээ больсон хэнд ч итгэхээ больсон найдахаа ч больсон энэхүү амьдралыг өөдрөгөөр харахаа больсон тэр ч бүү хэл  хайр гэдэг новшийн гэмээр ойлгож дахиж хэзээ ч хүнтэй суумааргүй гэх зэргээр. Юм гэдэг нэгээр дуусах биш цаана чинь олон сайхан учралуудаар дүүрэн мэт. Нэг зүйлдээ баригдаа л  түүнийгээ шүтээд бишрээд  алдаж болохгүй эрдэнэс мэтээр бодсон байх шиг ойлгохгүй юм.
Энэ амьдрал гэдэг  чиний хувьд зүгээр л дарстай гуниг болоод байгаа мэт. Амьдрал гэдэг бид нарыг шалгаад байх шиг. Шалгаад байх шиг гэж дээ шалгуур юм даа. Амьдрал өөрийн гэсэн хэм хэмжээтэй бас  жаргал зовлон ээжилж байдаг. Бид нэг зүйлийг анзаардаггүй сэтгэл зүрхээ чагнаад л сэтгэл доторхи болж буйд автан юу болж байгааг мэдэрдэггүй.  Уг нь уртаас урт гэгч нь амьсгаа аваад  хашгирч орилмоор үе байдаг даа.
Хүмүүс бид бусдад муу муухайгаар хэлүүлдэг чичлүүлдэг ер нь бол айдас дунд л амьдарч байна гэж яриад байдаг. Энэнээсээ болж өөрсдийгөө зовооно, тарчлаана. Одоо залуу болохоор мэдэхгүй байж мэдэх байх. Аав ээж, эмээ нарын үе дээрээ очихоор байнга даралтаа үзэн,  байнга биеэ чагнана, энэ тэндэхийн хүмүүсд санаа зовно, эм уух гэдгийг үзүүлж өгч байгаамаа.Уг нь бол эм уухийн хэрээр хор л болно шд за даа мэдэхгүй юмда.

Одоо ч цагаан сарын баяр гээд бөөн юм болно оо нэн ялангуяа хөгшүүдэд бол бөөн дарамт, стресс, толгой гашилгах бөөн бодол, өр зээл гээд. Залуу хосууд ялимгүй хэрүүл маргаан хийлээ л бол ялж дийлэх хүслээр үгнээс өө сэв хайж илүү хорон үгээрээ  урсгах нь хожим нь ялагдалд хүргэдэг.  Дараа нь бие биенээсээ уучлал гуйж гувшиж байж нэг эвлэрээд хэсэг хугацааны дараахан дахиад л  хэрүүл маргаан хийж эхэлдэг.  Дараа нь яасан байх нь уу бие биенээ уучлинаОлон удаа эргэж буцаж байгаамаа хөөрхийс эцэс сүүлдээ эмэгтэй нь  хойноос нь гүйж хормойноос нь чирэх нь аргаггүй  болж эрэгтэй н.ь эмэгтэйгийнхээ толгой дээр нь гарчихсан мэт.
Сэтгэлийн шарх хожим нь чамд гомдсондоо орхиод явах шалтаг болдог мэт. Бие биенээ хайрлаж дассан залуус ялимгүй зүйлээс шалтгаалан маргалдахдаа, өмнө нь бие биедээ илэн далангүй учирлаж байсан эмзэг тал дээр нь дарж өвтгөхийг хичээдэг.  Мөнхийн залуу байхын юм шиг, мөнхийн аав ээж, эмээ хэнтэй ч хамаагүй хамт байхын юм шиг амьдрах юм шиг бодож,  энэ л хэвээрээ өтлөхгүй  залуугаараа байхын юм шиг бодож, цаг хугацааны элэгдэлээ мэдрэхийг хүсдэггүй  ойлгодоггүй юм шиг.
Хааяахан  дэлгүүр ороод өглөөний цай чанах сүүгээ авангаа энэ тухай  бодолдоо автан дааран жихүүц төрөх шиг. Сүүтэй цай уухаараа хөгширсөний шинж гэвэл эндүүрэл биз. Сүүтэй цайг хүн болгон л уудаг. Амьдралын хүрд эргэлдэх аваас  эдэлж барах жаргал зовлонгийн шинж тэмдэг үй олноороо  энэ нүүрэнд минь  үрчлээ болон хувиран тодрох шиг. Цаг хугацааны элэгдэл юм даа гэж бодохуйц.

0 comments: