Зүүд шиг

Заримдаа аз жаргалыг мандаж байгаа нараар
Зүүдэллээ
Заримдаа ч амьдралыг  далай тэнгисээр ч
Зүйрлэлээ
Завиндаа суучихсан би өөрөө далайчин гэмээр
Мөрөөдлөө
Залуураа залчихсан  мөрөөдөлдөө хөтлөгдсөн хөлгөндөө суучихсан
Хаа хүрэхээ мэдэхгүй
Зангуугаа тавина буух тэр нэг аралыг хайр гэмээр газар
Очлоо
Алс хязгаар уудам талыг ширтэн суух алс тэртээх зоримоор
Аялалаа
Салхи дагуулан завины далбаагаа хөвсөөр харагдах зүг
Хийслээ
Санаа бодол минь салхины дагуу хөврөх шиг
Одлоо
Далай тэнгисийн давалгаалах чимээ бодлыг минь
Хөвчиллөө
Дээш харагдах тэнгэрт харагдах нисэж буй шувуудын цуваа шиг
Нисгэлээ
Оройн нар жаргана тэнгэр ягаарахад хязгааргүй хүсэлдээ дуг нойрондоо
Автлаа
Өглөөний наран өдрийн учрал өнөд орших мэт сэрэх шиг

0 comments: