2015.12.18

Амьдрал чи хүний жаргал зовлонгоор цадах болоогүй байна уу. Амьдрал энгийн байх тусмаа амттай, юунд ч шунахгүй, юунд ч санаа зовохгүй өөрийнхөөрөө л тийм ээ. Гэхдээ юунд санаа зовохгүйгээр жаргал гэж байхгүй л байх л даа. Гэхдээ л хүнд байна шдэ тэ ямарваа нэгэн асуудал заавал байх ёстой гэсэн шиг бурхан цаанаас заяагаад өгсөн юм шиг байгаа юм. Хэтэрхий их жаргалд умбаад амьдраад байна гэхээр зовлон ямар байдгыг мэдэхгүй, гэв гэнэт баян байсан хүн гэв гэнэт хав харанхуй нүх рүү унахаараа зовлонгыг мэддэг, ойлгодог юм шиг байгаа юм.

Би хэн нэгэн хүнээс дээр гарах гэж амьдрана даа, тэр нэгэн хүнээс би эрүүл чийрэг байгаадаа, тэр нэгэн хүнээс би залуухан ч юм уу даа гэж харна аа даа,  амьдралаас би илүү их гоё сайхан таашаал авч мэдэрч байгаа юм болов уу гэж бодно оо доо, хэн нэгэн хүний амьдралаас би эд хөрөнгөтэй байна уу үгүй юу гэж бодоод байлгүй заавал хэн нэгэнтэй адил байх гээд яахав, заавал тэр нэгэн хүнтэй барьцаад хэрэггүй зүгээр л сэтгэл хангалуун амьдарч байгаадаа л сайхан биш гэж үү.

 Хүний амьдралд юу эсэх тохиолдох билээ өвдөж шаналана, өвдөлтийг мэдрэнэ, шаналж уйлна, сүүлдээ ганцаардлыг мэдрэнэ ойлгоно. Өвдөлтийг хэр мэдрэх бол мэдээж хүн өөрийгөө чимхэж үзнэ, чимхээд хэр мэдэж байна гэдгээ мэдрэнэ ээ дээ тэгэхээр яасан байх нь уу би би оршин байгаа юм байна аа гэж. Мэдээж би амьдралд хийж бүтээж чадаж байгаадаа л энэ энгийн амьдрал минь сайхан.



0 comments: