Хорвоо гэж


Хорвоо гэж. Хийх гэсэн тэгээд сачий нь хүрэхгүй хүмүүс байхым тийм үү. Угаасаа ч тийм шдээ. Хичнээн хийе гээд ч чадал нь ч хүрэхгүй байхым үнэн шдээ.Хар санаа агуулсан хүнээс илүүтэйгээр цайлган, итгэмтгий, бодол шиг цагаан цаас болсон хүмүүс байхым аргаггүй шдээ. Үр хүүхдүүдээсээ илүүтэйгээр бусдын төлөө гэсэн хүмүүс байхым хүний хүүхэд хүрэн бөөртэй гэдэг сүүлд нь буруутдаг. Нөгөөдүүл нь тэгсэн тоож байгаа юм ч  байхгүй бусдын төлөө төрсөн юм шиг явж л байдаг. Угаасаа бидний араншин гэж гаж тогтолцоо ийм юм. Өө тэгснээ бусдын буруу зүйл хийсний төлөө өмнөөс нь нойр, хоолоо хагаслан сууж байдаг, санаа зовж байдаг хүмүүс ч байхым. Өө тэгээд шаналахын дээдээр шаналж,  эцэс сүүлд нь өөрсдийгөө эрүүл мэндээрээ хохироод үлддэг үнэн юм.

Үйлийн үртэй хорвоо энэ юм болов уу бүү мэд. За тэгээд бялдууч хүмүүс ч бий сайн гэсэнд нь тал засаж бөхөлзөж явах дуртай, мууд нь муу муухайгаараа харан цэхэлздэг өнөө үеийн нийгэм аж. Худлаа ярьж болно, хулгайч хийж болно энэ бол ардчилсан нийгэм. Эцсийн үр дүнгээ тооцоогүй улмаас гэмт хэрэгтэн болдог.  Амныхаа зоргоороо чалчиж байдаг хүмүүс хорвоогоор дүүрэн. Гадуур явж байхад зэвүүн гэмээр царайтай хүмүүсүүдийг харахаар огиудас хүрмээр, жихүүдэс ч хүрмээр. Хүний хөл, ул руу шагайж явдаг ч хүмүүс олширч хэцүү ч юм даа. Хүний хувь тавилан гэж төөрч, будилж явдаг, төөрдөг байшин дотор ороод ирсэн гэмээр л.  Заримдаа ч хаа байсын тээр хол өтгөн ширэнгэн ой дотор байгаа мэт санагддаг шд. Эцэс төгсгөл нь мэдэгдэгдэхгүй хаа хүрэх нь мэдэгдэхгүй хэн ч тааварлаад ч мэдэмгүй яг онсого шиг.  

Амьдрал дээр ч огцом буруу эргэлт  хийгээд ч ямар өөрчлөлтийг бий болгох асуудал юм л даа.  Заримдаа би хэзээ ч ийм хүнтэй тааралдахгүй дээ, дахиж хэзээ ч ийм зүйлтэй учрахгүй гээд ам бардам хэлээд явж байх хэдий ч нэг л мэдэхэд тэрхүү зүйлтэй аль хэдийнэ ээ нүүр тулчихсоон сууж байдаг тал бий. VTV телевизрээр Хэрвээ гээд нэвтрүүлгийг үзэж байхад  хорвоо дээр хэрдээ гэдэг дүүрэн байсан бол сонирхолтой байж болох байсан ч юм уу хэн мэдлээ.

Хэрвээ би цэрэг, цагдаа байсан бол хууль дэг журам тогтоогоод л явж байсан байхдаа гэж бодохуйц, Хэрвээ би эрүүл мэндийн салбарт ээжийнхээ мэргэжлийг өвлөөд ажиллаад явж байсан бол арай дээр байж болох байсан ч юм билүү хэн мэдлээ гэж бодохуйц ээ заримдаа хэцүү санагдаад харахад эрсдэл ихтэй юм шиг хүний амь нас хариуцан ажил хийнэ гэхээр асар их хариуцлага гэж бодохуйц. Хэрвээ би зарим нэг зүйлүүдэд  шийдэмгий зоригоороо үгүй ээ үгүй, үгүй шүү гэж хэлээд цааш хараад явж байхуйц,  Хэрвээ би гадаадад амьдраад тэндээ нэг гадаад ч юм уу хэн нэгэн хүнтэй суугаад ямаршуу амьдраад явж байгаа болоо гэж, Хэрвээ би террорист ажиллагаа хийгээд алуурчин царайтай хэн нэгнийг цааш нь харуулчихсаан олонд зарлагдсан эрэн сурвалжлагадссан хаагуур явж байсан байх бол гэж бодохуйц.

 Хэрвээ би аливаа асуудлыг нэг биш олон талаас нь харж чаддаггүй байсансан бол шийдэж чадахгүй ахиц гарахгүй нэг хэвийн л явж байх биз гээд л. Хэрвээ би монгол улсын ерөнхийлөгч байсансан бол өөрийн дуу хоолой цар хүрээгээ сонсож мэдрэх байсан байх за тэгээд ард түмнийхээ дуу хоолойг нь сонсоод хэрэгжүүлж суралцана гэдэг бас чухал шүү. Ингээд бодохоороо хэрвээ.... хэрвээ байна шдээ тээ.  Хэрвээ өөрийнхөө мэдрэмж, юунд дуртай, юунд хүсэж мөрөөдөөд байгаа, хэнд захирагдаад байгаам хэн намайг хааж боогоод царьдаад байгаам гээд бас л тэнэг санагддаг шүү. Надаас өөр ямарч эрдэмтэн доктор байлаа гэхэд сэтгэл судлаач нар байлаа гэхэд лам бөө, шидтэн байлаа гэхэд миний амьдралаараа амьдраад  явахгүй байх, зовлоо гээд бодоход байна шдэ тэ зовлонгоос минь алив наашаагаа өгөөдөх гээд наад зовлонгуудыг чинь хуваалцаад авчихдаг тийм амар зүйл биш. Тиймээс л өөрийнхөөрөө эрхээрээ зовж, жаргах үедээ жаргаад л явж байсан дээр гэж бодохуйц.  Болдогсон бол хорвоогийн хамаг бүхэнд хэлж яримаар ч юм шиг.

0 comments: