Амьдралын хүрд

Тэр нэгэн хүн гудамжинд суугаастай өвлийн хүйтэн өдөр хоёр хөлөө үстэй юу юугаар нөмрүүлсэн юм дээ мэдэхгүй ширхэгийн бараа зарж харагдахын.  Хахир хүйтнийг үл тооно өдөржин суух хажуугаар өнгөрөх хэн боловч ширхэгийн тамхи авах гэж очино харагдана. Ажваас задгай гудамж талбайгаар тамхи зарахыг хориглосон бололтой.  Хажуугаар нь цагдаа нар дарамтлана  ил задгай газар наймаа хийх хориотой гээд л. За тэгээд цагдаа ч бай хэн ч бай хөөгөөд нэмэргүй байдаг юм шиг ээ. Аргаггүй эрхэнд идэх хоолныхоо төлөө хэдэн хүүхдүүдийнхээ төлөө даарч бээрч хөлдөж үхэхийн үл анзааран ингэж өөрийгөө зовоох билээ дээ. Зовохыг мэдрэхгүй мөнгө л олж байвал миний үр хүүхдүүд яах вэ гэсэн шиг.  Нуруу нь бөгтийсэн, хуруунууд нь  мойнийсэн, үрчлээ дүүрэн дух, хахир хүйтэнд  хөлс цувсан харцтай өглөө наран мандахад л сууж байхад орой нар жаргах зүг саравчлах суух мэт хөгшдийн хажуугаар  өнгөрөхдөө бид бүхэн өрөвдөнгүй харж явдаг аж.
Тэр хүний залуу насандаа ямар байсан эсэхийг хэн ч мэдэхгүй, ойр дотныхон гэхээс биш хаа хамаагүй хүмүүс яаж мэдэх билээ. Тэр хүний элж өнгөрөөсөн цаг хугацаа бидний одоо амьдарч ирээдүй болон анзаардаггүй магадгүй анзаарахыг ч хүсдэггүй мэт.  Мөнхийн юм шиг  байнга залуугаараа амьдрах юм шиг энэ хэвээрээ яваад байх юм шиг, өтлөхгүй юм шиг, анзаарахгүй залуу насандаа цаг хугацааны элэгдлээ мэдэхийг хүсдэггүй мэт.  Заримдаа  хүмүүс толины өмнө зогсон өөрийгөө харах бүрийд санчиганд сорлох ширхэг ширхэг цагаан үснүүд, инээх бүрийд  нүдэнд үзэгдэх үрчлээний ором  харагдана. Ингээд хөгширч дээ гэж бодоод л тэрхэн зуурдаа мартагдаад л өнгөрнө. Хөнгөхөөн санаа алдаад л. Хяхтнах хуучин тэрэгний дугуй шиг бид нарын амьдралын мөчлөг бүрийд жаргал, зовлонн аль алин нь элэгдэн хэлтэрч явах бидний амьдралын төрх.
 Энэ амьдрал гэж хэнийг ч ялгагдаггүй, хэнийг ч өршөөдөггүй, хэнийг ялгалгүй өвчинд нэрвэгддэг жам юм даа.  Энэ цоожтой  хаалга ч бай, сэйф ч бай ямар нэгэн зүйлийн цаана байх юу нуусан бол гэж бодох бүрийд  бид нарын сэтгэл доторхийг харвал жаргал гэхээс илүү зовлонгийн үүр шарх нүүрэнд минь үрчлээ болон тогтохыг хэн мэдэх билээ. Амьдралын хүрд эргэлдэж нүдний өмнөх амьдрал голын урсгал шиг урсаад л амьдралдаа эдэлж барахааргүй зовлон, жаргал хоёр үй олноороо  нүүрэнд минь  үрчлээс болон хувирч цаг хугацааны элэгдэл болон  гадаа гандаж дотор харлана өдрөөс орой хүртэл сууна. Тамхи авах гэсэн тэр нэгэн залуу тэр хөгшин дээр очмогч тэр нэгэн хүний үрчлээсийн цаана ямар түүх байгаа бол гэж бодох болов уу ай мэдэхгүй анзаарахгүй л болов уу даа.


Зарим нэгүүд нь муу муухайгаар харалцана зарим нь ч яахав өрөвдөнгүй өнгөрөнө.  Хөгшидүүд яг чам шиг залуу байхдаа гэж яриад л....... цаг хугацааны элэгдэл, зөрөөд өнгөрөх тавилан, хэн нэгэн ойлгосон ч ба үгүй ч бай чи өтлөнө , хөгширнө энэ миний сууж байгаа сандал дээр чи магад суугаад өөр хэн нэгэн хүнд сэтгэлээ онгойлгоод ярин сэтгэлийнхээ гүнд санаа алдан ярьж суух биз  гэж хэлнэ.  Сонин юм шүү ингээд бодоход гарынхаа алгаар зөөлөн илбэхэд үрчлээсүүд мэдрэгдэн сэтгэлийн шархны ором болсон байхын. Санаа алдах бүрийд улам л мэдрэгдээд байх шиг.  Үрчлээс суусан байхын  ичихгүй ээ би ичихгүй хэнээсээ ч ичих билээ.

Жамаараа цаг хугацаатай уралдаад л үрчлээс болон суугаад байгаа юм байгаа биз. Энэ үрчлээс гэдэг чиний болон миний туулж өнгөрүүлсэн жаргал, зовлон хоёрын цаг хугацааны л сорви тэмдэг. Хэрэв чаддаг бол сэтгэл доторхи бүхнээ хэнд ч хэлэхгүй, хэлэх ч үгүй  зүгээр л зүрх сэтгэлтэйгээ хамт хайр харууслын тухай өгүүлээд хаячихмаар байхын.  Санаа алдах бүрийд, бодох бүрийд үрчлээсүүдийн дунд жаргал зовлонгуудын салхи сийгэнэ. Ингээд бодох нь ээ нүүрэн дэх үрчлээнээс айх хэрэггүй мэт. Харин байна шдээ зүрх сэтгэлдээ үрчлээс суулгахаас айж баймаар. 

0 comments: