ҮХЭХ татвар буюу зүүд



Урьд шөнө би өөрийгөө үхчихсэн байна гэж зүүдлээд пүүү чорт. Урьд шөнөунтахдаа кино үзээд унтсийн уг нь. Хүмүүс энэ тэндгүй яваад л яриад байх шиг, юуны тухай ярьж байгааг би юу ч мэдрэхгүй байх шиг тэгсэн би өө за за үхчихсэн байхын гэж ойлгоод байх шиг. Миний бие нэг биш ээ нэг хөнгөхөн болчихсон агаарт л дүүлэн нисээд дүүлэн нисээд л байх шиг. Сэтгэл санаа нэг л тайван байх шиг урьд өмнө үзээгүй тийм л мэдрэмжийг мэдрээд байгаа юм шиг.
Миний бие амьгүй болсон мэт эргэн тойронд ах дүү нар хамсаатангууд цугларчихсан хойноос уйлагнаад байх шиг. Миний араас хэн нэгэн татаад байх шиг цамцнаас чангаагаад байгаа юм шиг. Зүрх минь цонхилохгүй мэт хэрнээ тэдгээр хүмүүсүүдийн уйлагнаад байгаа чимээг сонсоод л. Дүүлэн нисэх агаарт нэг л хоосон бие рүү ус шиг нэг чийглэг агаар үнэртэх шиг. Хэн нэгэн чихэнд шивнээд байх шиг. Уйлагнаж байгаа тэдгээр хүмүүс рүү би буух гэж оролдоод байх шиг. Дээрээс хэн нэгэн дүүлэн нис гэсэн шиг дээрээс чангаагаад л.
Би та нар минь битий уйл би дүүлэн нисэж байна агаарт дураараа нисэж буй шувууд шиг нисмээр байна гэхийн. Би агаарт нисэхдээ нэг л зүйлийг мэдрэх шиг.Үхэх аймшиг. Намайг хайрлах ойр дотны хүмүүс миний араас шаналаад л гашуудаад байх шиг. Нэг мэдэхэд байдаг чадлаараа тийчлээд л хөнжилөө бүүр газарт унагаачихсан цонх онгойчихсон салхилаад л бороо орж байна. Ашгүй нэг сэрлээ . Ямар балай зүүд бэ өөрийгөө үхсэн гэж зүүдлээд гэж хэсэг бодлоо. Утсаа харвал 05 цаг өглөө болох гэжгаа бололтой.

Амьд байгаагаа мэдрэх энэ зүүднээс нэг сонин мэдрэмуж авах шиг. Зүүд гэж сонин юм шүү. Үхэх талаар зүүдлье гэж бодоогүй атал урд орой нь унтахынхаа өмнөидэж идэж унтчихсан бас сонин үхэл хагацалын тухай кино үзснийх болсон юм болов уу гэж бодох шиг. Өөрийгөө үхнэ гэж зүүдлэх бүхий зүйлүүдийг богинохон хугацаанд тийм их үйл явдлыг харна гэхээр нэг л сонин байгаа юм шүү. Урд өдөр нь гадуур ажилаа тараад татварын газарт очоод татвараа төлөх оочер дугаараа авсан чинь энэ талон авсан юм. ҮХЭХ татвар гэдэг нэртэй айнн.

Өөрөөр хэлбэл товчлоод бичсэн нь энэ. Үхэж байна гэж зүүдлэбэл тэр хүн нь мөнх насалдаг, мөнхөрдөг,урт удаан амьдардаг гээд л дам яриа байдаг. Би ч нээх итгээд байдаггүй шдээ. Бодвол шашин шүтлэг шүтээд байдаггүй болохоор энэ мэтийн зүйлүүдийг тоодоггүй байх. ҮХЭХ татвар гээд бас юу ч билээ дээ би үхэх гээд байгаа юм шиг үхэхийнхээ өмнөтатвараа төлж байж булшлагдах гээд байгаа юм шиг санагдаад явчих гэж бодсон чинь эвгүй санагдаад явчихлаа шүү пүү чорт. 

0 comments: