Гуниглачихийн


Заримдаа ч зүгээр гунигламаар байх  үе ирэхийн. 
 Зэврүүхэн үдшээр ч гунигаа  тэврээд алхахын. 
Зөрж өнгөрөх  сайхны өмнө харц буруугүй гэсэн шиг араас эргэж нэг харснаа зөвхөн түүнтэйгээ хамт баймаар жаргамаар гэдэг бодол үүрлэнэ. 
Чадахгүйдээ түүний араас санаа алдан харан хоцорсоор л.
 Зүггүйтэх сэхүүн бодолдоо намайг тоосонгүйдээ гэж санаа алдмаар.  
Тэртээх он жилүүдийн тэр өдрийн дурсамжаа сэргээх шиг сэтгэлдээ байгаа бүхнээ бодон бодсоор л.  
Гэгэлзээд байгаа энэ сэтгэлээн жилийн аль ч улиралд дурсамжаа даруулмаар ч юм шиг. 
Дэнсээд байгаа бодлуудаа ч гэгээн сайхан мөрөөдлүүдээрээ тэнцүүлчихмээр. Догдлоод байгаа зүрхээн далд нууцхан хайрынхаа дурсамжуудаараа аргадуулмаар. 
Юу ч болоогүй ч хэрнээ гунигламаар байгаа  энэ сэтгэл минь хүссэн болов уу айнн. 
Хааяадаа  гуниглах үе ч зүгээр юм шиг.  
Хотод үе үе бороошоод л борооны дуслыг өрөөнийхөө цонхоор ширтэнгээ  хөлөрсөн шилэн дээр наангаа сэтгэлээ чийгшилмээр ч юм шиг.  
Намуухан аялгуу сонсонгоо сэтгэлдээ байх зүйлүүдээ гарган аргадацгааж норгомоор ч юм шиг. 
Алсын алсад тэнүүчлэх энэ бодолдоо автсаар би өөрөө уусан уусаж тэртээх хол алсал хаа нэгтээ ч одмоор ч юм шиг.
 Тэргэл сарны туяанд тэртээх хол одсон дотно нэгнийгээ санан дурсан санаж уярмаар ч юм шиг. 
Өөрийн болгож чадаагүй хэрнээ сэтгэлдээ сайн сайхнаар төсөөлөх  амрагаа би хайрлаж явмаар.
 Санаа алдсаар л. 
Сэтгэлээс алдрах хөнгөн гуниг минь салхинд хийсэх нь. Нөмрөг нөөлөг ч хүсээд байгаа юм байлгүй дээ.
 Зүгээр л нэг гуниглмаар ч юм шиг.
 Гэрийнхээ хаалганы чимээн дэх хонхны дуу чимээг сонсонгоо  хэн нэгэн ирэхийг сэмхэн хүлээмээр. 
Толины цараандах өөрийгөө харж хайрламаар. 

0 comments: