Зун цагийн бодрол 3



Гэртээ ингээд л байж байх нь ээ. Интэрнет мэтийн зүйлүүдээр аялаад л мэдээ мэдээлэл прогноз уншаад байж байх нь ээ бас хэрэгтэй ч юм байна хэрэггүй юмнууд ч байхын. Хэдэн өдөр Bloomberg  дээр гарч байсан  Манлайлагчид гэж  нэртэй Японы уран сайхны киног үзлээ. Бас дажгүй л кино байна.  Автомашины үйлдвэрлэлийн тухай гээд л. Одоо энэ бид нарын унаад байгаа эдэлж хэрэглээд байгаа энэ олон марк төрлжсөн машинуудыг энэ кино дээр гарч байгаа хүн зохион бүтээсэн гэжуугаа шдээ. Аажим аажимаар энэ тэгээд Toyota  болсон гэдэг.

Удахгүй амралтаа аваад хурдхан шиг тээр хол Хөвсгөлийн улаан тайган дунд очоод хэвтчихээс. Болдогсон бол эзгүй хээр майханаа барьчихаад л загас жараахай гэсэн шиг тааваараа утас, интэрнет гэх зүйлүүдээс хол байсан шигээ. Хэдэн сар амраад ирчихвэл ямар сайхан бол.  Манайхан чинь их маягтай ямбатай болсон байна лээ шдээ . Нэг нэгнийгээ дуурайж далдагнаад л нэг нэгэндээ атаархаж жийрхээд л. Нэг нь гоё юмтай болчихвол дуурайж авах гээд л хошуурхах гээд л. Өөрөөрөө байж чаддаггүй хүмүүс шдэ сонин сэтэлгээтэй.

Энэ зуны амралтаараа чадахын бол  цаатангуудын аж амьдрал хийгээд цаашлаад .. Иркутск орж үзэхээс гэж бодоод яриад байгаа юу болох нь уу. Манай ажилынхан энэ зунаас аялал жуучлал болон гадаад худалдаа гэсэн төрлөөр ажиллах болчихоод гадаадаас жуулчингуудыг урих санал болон бааз барих гээд л санаатай байгаа. Тэгээд л хаана очиж барьж болохоор байна хаана аятайхан газар байна гэж эхний удаад өөрсдөө очиж үзэх гэжуугаа. Зуслан лагерь дээр бол арай л арай байна лээ дээ агаар гэж хааший ч юм. Зүлэг ногоо ч хаана байна нуль шаргал гандаж гундсан байх шиг. Эсвэл миний очсон лагерь зуслан тийм байсын болов уу өөр өөр газар гайгүй ч юм билүү тээ.

0 comments: